Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/12

 

2026            02          27                                          2026/ДШМ/12                         

 

 

 

 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Т.Т-н  өмгөөлөгч Д.О, шүүгдэгч Л.П-н өмгөөлөгч Э.Ц нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлт  оруулсугай. Үүнд:

1.1  Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т  тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийг хорих ялын 20 хоногоор тооцож, түүний нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.”гэж,

 

1.2 Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “шүүгдэгч Т.Т-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар, 20 /хорь/ хоног” гэснийг ““шүүгдэгч*******т оногдуулсан 2 /хоёр/ жил  1 /нэг/ сарын” гэж  тус тус өөрчилсүгэй.

 

1.3 Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б,  Ж.Н, С.М, Т.Т, Л.П нарын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон  81 /наян нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав. Шүүгдэгч Т.Т нь хохирогч Г.Т-т 1,024,191 /нэг сая хорин дөрвөн мянга нэг зуун ерэн нэг/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Тав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.