Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2026/00381

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2026/00436/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* Дугаар баг,*******тоотод байрлах Х*******с ХХКомпани *******, *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, *******тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* Д*******а *******, *******-д холбогдох,

 

980,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А*******р нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...Ханхөхий үндэс ХХКомпанийн нэхэмжлэлтэй П.Д*******ад холбогдуулан 980,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан үүнээсээ татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Х*******с ХХКомпанийн нэхэмжлэлтэй П.Д*******ад холбогдох 980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул Х*******с ХХКомпанийн нэхэмжлэлтэй П.Д*******ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан,татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 14,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х*******с ХХКомпанийн нэхэмжлэлтэй П.Д*******ад холбогдох 980,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 14,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х*******с ХХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС