Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/270

 

2026             03            10                                                                       2026/ДШМ/270        

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, 

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2775 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Г-т холбогдох эрүүгийн 2406000000150 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

С- овгийн Г-ын Г-, ........, ял шийтгэлгүй, /РД:ТГ-/.

Шүүгдэгч Г.Г- нь 2016 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг ..............

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2775 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г- болон түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн цагдан хоригдсон 95 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                  Л.ГАЛБАДАР