| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2026/00107/И |
| Дугаар | 307/ШШ2026/00400 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2026/00400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/00107/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дугаар хороо, ******* байранд байрлах Х********к ХКомпани /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Х******** дугаар сум, ******** дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* Д*******ж *******
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Х******** дугаар сум, ******** дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* Э*******а /РД: ТК80062565/ нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү********х, хариуцагч Д.Д*******ж, З.Э*******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х********к ХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү********х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* овогт ******* Д*******ж, Цус овогт ******* Э*******а нар нь Х********ктай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дугаар 0254/028303/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, дугаар 0254/028303/2024 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, БГ0254/028303/2024 тоот баталгааны гэрээ байгуулан 28,000,000 төгөргийг сарын 1,10 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн хувийн хэрэгцээ зориулалтаар ашиглахаар зээл авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураад өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Дамдин овогтой Д*******ж, Заанхүү овогтой Э*******а нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Зээлдэгч дугаар 0254/028303/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, дугаар 0254/028303/2024 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт: Үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, Х********кинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д*******ж, З.Э*******а нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дамдин овогтой Д*******ж нь Х********кнаас авсан цалингийн зээлийг төлөхөд маргаангүй, хамтран зээлдэгч З.Э*******аг энэ зээлээс хасахад маргаангүй.
Миний бие Заанхүү овогтой Э*******а нь 2025 оны 03 дугаар сарын 19-нд нөхөр Дамдин овогтой Д*******жоос албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан. 2026 оны 01 дүгээр сарын 15-нд ХХБ-ны нэхэмжлэлийн дагуу Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхээс холбогдож нэхэмжлэлтэй танилцаж хүлээн авсан. ХХБ-ны нэхэмжлэлийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь миний бие гэр бүл цуцлуулахдаа 2 охиноо өөрийн асрамжид авсан. Мөн байр, гэрэл, цахилгаан, ус, хүүхдийн төлбөр болон бусад урсгал зардлыг өөрийн биеэр төлдөг. Түүнээс гадна өөрийн нэр дээрх цалингийн зээлийг сард 2 удаа төлдөг. ББСБ-аас авсан зээлийг төлбөрийг бүрэн төлж бадагуулаагүй. Д.Д*******жийн авсан цалингийн зээлийн төлбөрөөс миний үүрэг хариуцлагыг чөлөөлж өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар, итгэмжлэл, цалингийн зээлийн гэрээ, баталгааны гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хариуцагч нарын иргэний үнэмлэх нотариатаар батлуулсан хуулбар, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,040 төгрөгийн баримт, зээлийн судалгааны баримт, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, хариуцагч нарын хариу тайлбар, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын хаягийн болон оршин суугаа газрын тодорхойлолт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хуулбар үнэн тэмдэгтэй, гэрлэлтийн баталгааны хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй, зээл хаах дүн скрийншот буюу зургийг хэвлэж гаргасан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, зээлийн үлдэгдэл нотлох баримтын шаардлага хангаагүй, Нөмөр кредит ББСБ ХХК-ийн зээл эргэн төлөлтийн хуваарийн график, урьдчилгаа цалин гарт олгох нийт дүн гээд нотлох баримтын шаардлага хангаагүй, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ эх хувиар, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөн компанийн зээлийн гэрээ эх хувиар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х********к ХКомпани нь хариуцагч Д.Д*******ж, З.Э*******а нараас үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Х********к ХКомпани нь Д.Д*******жтой Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 30 сарын хугацаатай 28,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 13.2 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0254/028303/2024 дугаар цалингийн зээлийн болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, мөн Х********к ХКомпани, З.Э*******а нарын байгуулсан 2024 оны 02 гээр сарын 05-ны өдрийн БГ/0254/028303/2024 тоот баталгааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтууд болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч Х********к ХКомпани нь хариуцагч Д.Д*******ж нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл, хүү төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь зээлийн гэрээний 8.2-д заасан Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах дохиолдлуудад банк нь гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй. Үүнд: 8.2.2-т Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэж заасантай нийцэж байгаа бөгөөд хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч Д.Д*******жийн шүүхэд гаргасан Миний бие Дамдин овогтой Д*******ж нь Х********кнаас авсан цалингийн зээлийг төлөхөд маргаангүй... гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч Д.Д*******ж, З.Э*******а нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
4.Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 13.2 хувь гэж тохирсон, зээлийн гэрээний 5.2.5-т зээл, түүний хүүгийн төлбөрийг гэрээний 4.1-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн зөрчигдсөн дүнд үндсэн хүү /үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны/-ийн хамт түүний 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон төлөх үүрэгтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д: ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2.-т: ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байна.
Гэтэл Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 234.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ.
Мөн зүйлийн 234.4.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах ба 234.5.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй юм.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч Х********к ХКомпанийн өмнө баталгаа гаргагч хариуцагч З.Э*******а нь үүрэг гүйцэтгэгч хариуцагч Д.Д*******жоос зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч Х********к ХКомпани нь хариуцагч З.Э*******агаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тэргүүн ээлжинд шаардах эрхтэй гэж ойлгоно.
Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хариуцагч Д.Д*******ж үүргээ биелүүлээгүйгээс үл хамааран Х********к ХКомпанийн нэхэмжилсэн үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөгийг хариуцагч З.Э*******агаас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан байх тул хариуцагч Д.Д*******жийн гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол нотариатын зардал 10,000 төгрөгийг хариуцагч З.Э*******агаас гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд Д.Д*******ж бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээр нэхэмжлэгчид хохирол учирсан тул түүнийг төлөх үүргийг Д.Д*******ж хүлээх учиртай. Гэтэл хариуцагч З.Э*******а нь баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг Д.Д*******ж биелүүлээгүйн улмаас учирсан хохиролыг төлөхөөр тохиролцсон байх тул энэхүү хохирлыг хариуцагч З.Э*******а хариуцан арилгах учиртай.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч З.Э*******агаас зээлийн үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х********к ХКоманид олгож, хариуцагч Д.Д*******жид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч З.Э*******агаас зээлийн үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х********к ХКоманид олгож, хариуцагч Д.Д*******жид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,040 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э*******агаас улсын тэмдэгтийн хураамжид 284,040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х********к ХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС