| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00315/И |
| Дугаар | 320/ШШ2026/00643 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2026/00643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М*** сумын ** дугаар баг ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Хонин онхуудай Д***-н Г***,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч 320/2026/00315/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Г***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г*** нь Х*** аймгийн Б*** угсралтын конторын даргын 1981 оны 160 дугаар тушаалаар барилгын туслах ажилчнаар 1981 оны 11 сарын 26-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 1983 оны 88 дугаар тушаалаар ардын цэргийн албанд тэнцэж ажлаас чөлөөлөгдсөн. 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан ба халагдаж ирээд 1986 оны 08 сарын 25-ны өдрөөс Х*** аймгийн Б*** угсралтын трестийн даргын 1986 оны 153 дугаар тушаалаар Тоосгон заводын туслах ажилтнаар томилогдож, 1987 оны 06 сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаад Б*** угсралтын конторын даргын 1987 оны 99 дүгээр тушаалаар 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс тус заводод авто машины жолоочоор томилогдон 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаад Х** аймгийн Б*** угсралтын трестийн даргын 1991 оны 20 дугаар тушаалаар 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс Барилгын авто машины механизмын ангид авто машины жолоочоор шилжүүлэн томилсон ба 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Улмаар 1992 оноос уг барилга угсралтын трест нь бригад бригадаар хувийн компанийн зохион байгуулалтад орж би Барилгачин компанид шилжиж 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тасралтгүй ажилласан.
Ажиллаж байх үедээ хөдөлмөрийн дэвтэр авсан боловч бичилт дутуу, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй шалтгааны улмаас ажилласан жил тооцогдохгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна. Надтай хамт ажиллаж байсан миний ажил байдлын талаар гэрчлэх хүмүүс байгаа.
Би Х*** аймгийн Б*** угсралтын конторт хугацаат цэргийн алба хаасан 3 жилээс бусад бүх хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаанд Барилга угсралтын контор, барилга угсралтын трест гэх зэргээр байгууллагын нэршил янз бүрээр бичигдэж, яригддаг байсан юм.
Иймд миний Х*** аймгийн Б***а угсралтын конторт 1981 оны 11 сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13 хүртэл барилгын туслах ажилчнаар, 1986 оны 08 сарын 25-ны өдрөөс 1987 оны 06 сарын 23-ны өдөр хүртэл тоосгон заводын туслах ажилтнаар, 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тоосгон заводод авто машины жолоочоор, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-нийг хүртэл Барилгын авто машины механизмын ангид авто машины жолоочоор, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Барилгачин компанид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Х** овогт Д***-ын Г***-н иргэний үнэмлэхийн хуулбар, 1989 онд Д** овогтой Г***-д Барилга угсралтын трестийн захиргаанаас нээж олгосон 328473 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д*** овогтой Г***-н нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х** аймгийн Архивын тасгийн лавлагаа, Х*** аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1981 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай ажилд түр томилох тухай тушаал, Х*** аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъя Х** аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай ажилд томилох тухай тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын конторын даргын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улсын барилгын хорооны харъя Х*** аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох тушаал, Барилга угсралтын трестийн авто гараашны ажилчдын нэрс гэх баримтуудад тус тус Х*** аймгийн Архивын тасгийн хуулбарын үнэн дарж баталгаажуулсан хуулбарууд, Х*** аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа тус архивд Д.Г***-н ажиллаж байсан Мөрөн пүүсийн авто тээврийн машин механизмын ангид 1991, 1992 онд барилгачин бүрэн бус хариуцлагатай компани нь 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх бичилттэй лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, даатгалын гэрээт баталгаа, 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №02 дугаартай тушаал зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-15, 28-30 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.О***, Б.Ц*** нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Г***-н иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Д.Г***-н нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаар баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 38-42 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г*** нь Х*** аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 6 дугаар дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто машины жолоочоор, Х*** аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто машины жолоочоор, Х*** аймгийн М*** пүүсийн авто тээврийн машин, механизмын ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл, Х*** аймгийн Барилгачин компанид 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Г*** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.Г** нь Х***аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 6 дугаар дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто машины жолоочоор, Х*** аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто машины жолоочоор, Х*** аймгийн М*** пүүсийн авто тээврийн машин, механизмын ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл, Х*** аймгийн Барилгачин компанид 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Х*** Д***-н Г***-н иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Д***овогтой Г***-д Барилга угсралтын трестийн захиргаанаас нээж олгосон №328473 дугаартай 1981 11 26 Барилгын туслах ажилчнаар томилон ажиллуулав. БУК-ын даргын 1981-12-25-ын өдрийн 160-р тушаалаар, 1983 06 24 Ардын цэргийн албанд тэнцсэн тул ажилчны ажлаас чөлөөлж цэргийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв БУК-ын даргын 1983.06.27-ны 88-р тушаалаар, 3. 1983 06 24 Цэргийн жинхэнэ хугацаат албанд дайчлан татав. Х*** АДХ-ын гүйцэтгэх захиргаа 4.1986 06 26 Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгасан учир бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт хуваарилав. Ардын армийн *** дугаар ангийн захиргааны 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаал, 5. 1986 08 25 Тоосгон заводад туслах ажилчнаар томилон ажиллуулав. БУТ-ийн даргын 1986-11-09 өдрийн 153-р тушаал 6. 1987 05 26 Тоосгоны ажилчнаас чөлөөлж авто машины жолоочоор шилжүүлэн томилж ажиллуулав. Барилгын даргын 1987.05.26-ны 92р тушаалаар. 7 1991 01 01 Барилгын автомашины механизмын ангид авто машины жолоочоор шилжүүлэн томилж ажиллуулав Барилгын даргын 1991.01.17-ны 20-р тушаалаар 8. 1992 04 01 А.М.М ангийн жолоочоос чөлөөлж Барилгачин компанийн мэдэлд шилжүүлэв. А.М.М Ангийн даргын 1992.03.29-ний 09-р тушаалаар 1994 04 01 Барилгачин компанийн авто машины жолоочоор томилон ажиллуулав Барилгачин компанийн захирлын 1994.05.20-ны 14-р тушаалаар, 1995 01 01 Нийгмийн даатгалын шинэ хууль үйлчлэх болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав. Компанийн захирлын 1995-01-08-ний 02-р тушаалаар гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас)
ББМҮ яамны харьяа Х*** аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1981 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №13 дугаартай тушаалын хавсралтад ....19. Дашням Ганбат, эр, нас 16, сар VII, өдөр 16.... гэх бичилт бүхий тушаал, хавсралтын хуулбарт Х*** аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 8, 32, 46 дугаар хуудас)
ББМҮ яамны харьяа Х*** аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ....2. Д***-н Г***-д ажилласан хугацааны нь амралт тооцож олгосон болохыг дурдсугай.... гэх бичилт бүхий №55 дугаартай тушаалын хавсралтад ....8. Д***- Г*** аль бригад гэх хэсэгт VI бригад, ажил мэргэжил гэх хэсэгт туслах, үндсэн амралт ажлын хоног гэх хэсэгт 8, жинхэнэ амрах ажлын хоног гэх хэсэгт 8... гэх бичилт бүхий тушаал, хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 9, 33 дугаар хуудас)
Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Х*** аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ...1. Д***-н Г***-г 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн туслах ажилчингаар, Н***-н Б***-г 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн туслах ажилчингаар, С***-н Ц***-г 07 дугаар сарын 15-ны өдрөөс туслах ажилчингаар тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилт бүхий №153 дугаартай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 10, 34, 47 дугаар хуудас)
Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Х*** аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ....Д***-н Г***-г 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ГАЗ-52 машины жолоочоор тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилт бүхий №99 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)
Х*** аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №10 дугаартай Чанар программ боловсруулах комисс томилох тухай тушаалын хуулбарт аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас)
Х*** аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №11 дугаартай Ажилд өөрчлөн томилох тухай тушаалын хуулбарт аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 62 дугаар хуудас)
БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Х*** аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн УАЗ-469 маркийн 52-14 машины жолоочоор П.Д***-г ГАЗ-53 маркийн 51-24 номерийн машины жолоочоор Д.Г***г ...тус тус 2 дугаар сарын 25-наас эхлэн томилон ажиллуулсугай... гэх бичилт бүхий №45 дугаартай Ажилд өөрчлөн томилох ба чөлөөлөх тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар,
БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Х*** аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 12-ны Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтад ....53.Д*** Г*** аль бригад гэх хэсэгт 7-р бригад, ажил мэргэжил гэх хэсэгт цах/гаг, үндсэн амралт ажлын хоног бүгд гэх хэсэгт 26, жинхэнэ амрах ажлын хоног гэх хэсэгт 26, эхлэх дуусах хугацаа гэх хэсэгт 9-15... гэх бичилт бүхий №236 дугаартай тушаал, хавсралтын хуулбарт аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас)
БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Х*** аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ...25.Д.Г*** ажлын байр гэх хэсэгт граж, үндсэн хоног гэх хэсэгт 26, бүгд гэх хэсэгт 26, амралт эхлэх сар, өдөр гэх хэсэгт 15/XII, ажилд орох сар, өдөр гэх хэсэгт 15/I.... гэх бичилт бүхий №438 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 36, 49 дүгээр хуудас)
БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Х*** аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 12-13, 53-54 дугаар хуудас)
Гэрч Г.О***-н ...Д.Г*** нь 1981 онд анх Х*** аймгийн Барилга угсралтын конторт нормчноор орж ажпаад 1983 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1986 онд цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын трестийн тоосгон заводад 1990 он хүртэл жолоочоор, түүнээс хойш 1991-1992 оны хооронд Барилга авто машин мехнизмын ангид авто машины жолоочоор, 1992-1994 оны хооронд Барилгачин ХХК-д тус тус жолоочоор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ц***-н ...Д.Г***т нь 1981 онд анх Х***аймгийн Барилга угсралтын конторт нормчноор орж ажпаад 1983 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1986 онд цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын конторын тоосгон заводад 1990 он хүртэл жолоочоор, түүнээс хойш 1991-1992 оны хооронд Барилга авто машин мехнизмын ангид авто машины жолоочоор, 1992-1994 оны хооронд Барилгачин ХХК-д тус тус жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг дүгнээд нэхэмжлэгч Д.Г***-н дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Г*** нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Х*** аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 6 дугаар дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто машины жолоочоор, Х*** аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто машины жолоочоор, Х*** аймгийн М*** пүүсийн авто тээврийн машин, механизмын ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл, Х*** аймгийн Барилгачин компанид 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Д.Г*** нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хонин онхуудай Д***-н Г***-н Х*** аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 6 дугаар дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто машины жолоочоор, Х*** аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто машины жолоочоор, Х*** аймгийн М*** пүүсийн авто тээврийн машин, механизмын ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл, Х*** аймгийн Барилгачин компанид 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН