Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 691

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Ж.Ятүүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж нар овогт Жаргалсайханы Ялалтад холбогдох эрүүгийн “1811021790696” дугаартай, 186/2018/0662/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүн хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай эрэгтэй, бага боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Дамбадаржаагийн 34 дүгээр гудамж, 430 тоотод оршин суух хаягтай, 2013 оны 08 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3 зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан,Тайж нар овогт Жаргалсайханы Ялалт /РД:ШУ97050914/,

 

            Холбогдсонхэргийнталаар:

            Ж.Ялалт нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамж, 621 тоотод оршин суух Р.Тогтмолын эзэмшлийн байшингийн  цонхыг эвдэж, буюу нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 419.940 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Ж.Ялалт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уг хэрэг болсон. Би хохирогчийн гэрийн цонхоор нэвтрэн орж зурагтыг авч явж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хоёр: Шүүгдэгч  мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

                                     

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Тогтмолын:...2018 оны 08 сарын 03-ны өдрийн 14 цагийн үед гэртээ ирсэн манай байшинд хулгайч орж манай зурагт алдагдсан байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг.

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Жаргалсайханы:...миний хүү Ж.Ялалт нь 1997 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд  төрсөн, бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжиж, 1997 онд буюу төрсөн жилдээ Улаанбаатар хотод орж ирээд Ж.Ялалтын ээж Н.Солонго нь төрүүлээд л гэр бүлийн маргаанаас болж салаад надад хүүхдээ орхиод яваад өгсөн. Ж.Ялалтыг би өсгөж хүмүүжүүлж    1999-2002 оны хооронд Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгт явж байгаад 2004 онд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуульд суралцаж байгаад бага боловсрол эзэмшиж сургуулиа орхиод тэрнээс хойш сургуульд сураагүй гэртээ байхгүй гадуур болохгүй хүүхдүүдтэй нийлээд явдаг байж байгаад тухайн үед хүүхдийн хаяг тогтоох байгууллагад байдаг болоод тэндээ насанд хүртлээ байдаг болсон. Тэрнээс хойш гэртээ манай эхнэр хүүхэд болон надтай цуг байдаг. Дорноговь аймаг Айраг суманд жоншны үйлдвэрт ажил хийдэг. Намайг ажилд явсан хойгуур бол гэртээ байдаг, байж байгаад найзууд нь дууддаг юм уу даа тэгээд гараад явдаг, гараад явхаараа хэд хоногоор алга болдог, асуухаар манай хүүхдээр дамжуулаад мессежээр РС тоглоомын газраар явж байна гэж хэлдэг гэх мэдүүлэг. /хх 24-26/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

 

3.1. Улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 5 дугаар хуудас 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Р.Тогтмолоос гаргасан гэмт хэргийн талаархи” гомдол, 6-12 дугаар хуудас 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 14-15 дугаар хуудас эд зүйл хураан авсан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 16-21 дүгээр хуудас  хохирогч Р.Тогтмолын мэдүүлэг, 28-29 дүгээр хуудас хөрөнгийн үнэлгээний тайлан, 39-41 дүгээр хуудас яллагдагч Ж.Ялалтын мэдүүлэг зэргийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 38-41дүгээр хуудас Ж.Ялалтын мэдүүлэг, 53 дугаар хуудас ял шалгах хуудас, 73 дугаар хуудас, 62 дугаар хуудас яллагдагч Ж.Ялалтын хавтаст хэрэгтээ танилцсан тэмдэглэл, 63 дугаар хуудас хохирогч  Р.Тогтмолын хавтаст хэрэгтээ танилцсан тэмдэглэл, 65 дугаар хуудас Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг  тус тус шинжлэн судлав.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Ж.Ялалт нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамж, 621 тоотод оршин суух Р.Тогтмолын эзэмшлийн байшингийн  цонхыг эвдэж, буюу нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 419.940 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Тогтмолын:...2018 оны 08 сарын 03-ны өдрийн 14 цагийн үед гэртээ ирсэн манай байшинд хулгайч орж манай зурагт алдагдсан байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Ялалтыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч   хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Хохирогч Р.Тогтмол нь шүүгдэгч Ж.Ялалтаас хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 55 хоногийг  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж нар овогт Жаргалсайханы Ялалтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч   хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ялалтыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ялалтад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус   дурдсугай.

 

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ялалтын цагдан хоригдсон 55 /тавин таван/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

         6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ялалтад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ