| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/14154/И |
| Дугаар | 191/ШШ2026/03644 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2026/03644
| 2026 03 11 | 191/ШШ2026/03644 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин байрлах “” ХХК-д холбогдох,
гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 26,790,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагчийн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ХУД-ийн 21-р хороо, “Төгс-Орчин-2” хотхоныг бариулж байгаа “” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани болох “”ХХК-с ажлын гүйцэтгэлийн бартерт авсан “Төгс Орчин-2” хотхоны 1218 байрны 3-р орц, тоот 53.58 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-г 1,650,000 төгрөгөөр тооцон бодож нийт 88,407,000 төгрөгөөр худалдаж авахдаа “” ХХК-ийн захирал Н.Золжаргалын данс руу 60,407,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 28,000,000 төгрөгт нь өөрийн нөхрийн эзэмшлийн маркийн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээгээр Н.Золжаргал захирлын хэлсний дагуу Үүрийнтуяа овогтой Одонбаатар гэгчид шилжүүлэн өгсөн байдаг. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс “” ХХК-тай ямар ч төлбөр тооцоогүй тул 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №9 тоот албан бичгээр нэхэмжлэгч И.*******д 2 өрөө орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг хийж өгсний үндсэн дээр “” ХХК-ийн зүгээс тухайн албан бичгийг үндэслэн 2023 оны 03-р сарын 09-ний өдөр №03-09/01 дугаартай орон сууц захиалах гэрээг И.******* надтай байгуулсан байдаг бөгөөд тус орон сууцыг гүйцэтгэгч тал 2023 оны 3-р улиралд ашиглалтад оруулна гэж гэрээнд тусгасан атлаа хугацаандаа оруулаагүй ба бүтэн 2 жилийн дараа буюу 2025 оны 05 дугаар сард захиалагч нарыг байрандаа оруулж эхэлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч намайг худалдан авсан орон сууцандаа орох гэтэл хариуцагч талын зүгээс барилгын материалын үнэ нэмэгдсэн ба нэмэгдсэн өртгөөр барилга баригдсан тийм учраас зөрүү төлбөр болох 26,790,000 төгрөгийг өгөхийг шаардаж эхэлсэн бөгөөд хэрэв дээрх төлбөрийг өгөхгүй бол захиалсан байранд оруулахгүй бүүр цаашлаад одоо компанид танд өгөх мөнгө байхгүй тул таны байрыг бусдад зарж борлуулсны дараагаар худалдан авсан төлбөрийг чинь буцаан олгож гэрээг нэг талын санаачилгаар цуцална гэж дарамт шахалт үзүүлэх болсон. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс бүтэн 2 жил гарангын хугацаанд хүлээж арай г-зж байрандаа орох гэж байснаа гэнэт хөөгдөх дээрээ тулаад байсан тул байр ч үгүй, мөнгө ч үгүй болж магадгүй гэж айсны улмаас аргагүй эрхэд шаардсан мөнгө буюу 26,790,000 төгрөгийг өгч байрандаа орсон байдаг.
Тэгтэл хамгийн анх тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн зүгээс “” ХХК-с худалдаж авсан атлаа миний буруугаас биш, барилгын ашиглалтад орох хугацааг хожимдуулж барьсан “” ХХК-нд мэхлэгдэн төлбөр мөнгө шилжүүлснээ хуульчаас зөвлөгөө авснаар мэдсэн бөгөөд “” ХХК-тай 2025 оны 05-р сарын 16-ны өдрийн №05- 16/01 дугаартай талуудын хооронд сүүлд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, мөн тус гэрээнд захиалагчид алданги тооцно гэж заасан атлаа гүйцэтгэгч тал үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ямар ч арга хэмжээ авах гэрээний заалт байхгүй байгаагаас үзэхэд хэт нэг *алыг барьж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 56.1.2, 56.1.3 56.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн мөн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага:
Тиймээс нэхэмжлэгч миний бие нь “” ХХК-с тус орон сууцыг худалдаж аваагүй “” ХХК-с харилцан тохиролцсоны үндсэн дээрээс 100 хувь төлбөрөө төлж “” ХХК-ийн эзэмшилд байсан орон сууцнаас худалдаж авсан гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагч талыг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу “” ХХК-тай 2025 оны 05-р сарын 16-ны өдрийн №05-16/01 дугаартай гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож хариуцагч талаас 26,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах гэрээ байгуулж төлбөрөө төлсөн боловч нэмэлт төлбөр шаардсан. 2023.3.9-нд хариуцагчийн туслан гүйцэтгэгчээр ажлын бартерт авсан орон сууцыг худалдаж авсан. Ингэхдээ хариуцагчийн захирлын данс уруу зарим төлбөрийг, үлдэх төлбөрт автомашиныг хэлсэн хүн уруу шилжүүлсэн. Улмаар төлбөр тооцоогүй тул орон сууц шилжүүлэх бичиг хийж өгснөөр гэрээ байгуулсан. Барилгыг хугацаандаа оруулаагүй бөгөөд 2 жилийн дараа оруулж эхэлсэн. Энэ үед барилгын материал өссөн гэж нэмэлт төлбөр шаардаж эхэлсэн. Үүнийг төлөхгүй бол бусдад худалдсаны дараа төлбөрийг буцаана гэсэн. Ингээд байргүй болохгүйн тулд төлбөрийг төлж байрандаа орсон. Иймд үндэслэлгүйгээр төлбөр нэмж авсан. Улмаар Иргэний хуулийн 57.1-д зааснаар 2025.5.16-нд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож 26,790,000 төгрөг гаргуулна.
Албан бичиг өгөөд нэмэлт төлбөр шаардсан нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн юм. 56-д зааснаар албадаж хийсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 189-г зөрчиж нэг талын санаачилгаар гэрээнд өөрчлөлт оруулсан. *******гийн зөвшөөрөлгүйгээр албадлагаар 2025 оны гэрээг хийсэн. Албадсан гэх баримт хэрэгт байхгүй. 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус юм гэв.
2. Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Э. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. би тус шүүхэд нэхэмжлэгч иргэн *******гийн *******гээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дор дурдсан үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “...2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн хотхон 1218 байрны тоот орон сууцыг “” ХХК-с авсан, төлбөрийг ын захирал Золжаргалын данс руу хийж, тэдний өгсөн бичгийн дагуу “” ХХК дээр очиж захиалгын гэрээ байгуулсан.
2025 оны 05 дугаар сард байр ашиглалтад орж байрандаа орох гэтэл намайг 26,790,000 төгрөгийг төлж байрандаа ор гэж дарамт шахалт үзүүлсний улмаас тухайн мөнгийг өгч байрандаа орсон.
“” ХХК-тай 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №05-16/01 дугаартай талуудын хооронд сүүлд байгуулсан гэрээ нь хэт нэг талыг барьж хийсэн хэлцэл гэж үзэх хангалттай байна. Миний бие нь “” ХХК-иас орон сууц худалдаж аваагүй “” ХХК-ийн эзэмшилд байсан орон сууцнаас худалдаж авсан тул хариуцагч талаас 26,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Тус компани нь “” ХХК-ийн захирал Н.Золжаргалтай 2022 оны 05 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж улмаар ажлын гүйцэтгэлдээ хотхоны орон сууцнаас бартераар өгсөн.
Ковидын нөхцөл байдлын улмаас Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд орж бараа материалын үнэ ханш, ажиллах хүчний зардал, тээвэр, үйлчилгээний үнэ огцом өгч барилгын салбарт ч мөн адил нөлөөлж барилгын бараа материал, орон сууцны үнэ нэмэгдсэн. Манай компани барьсан барилгадаа хөндлөнгийн мэргэжлийн шинжээчээр үнэлгээ гаргуулсан. Үнэлгээгээр барилгын үнэ 2,500,000 төгрөг гэж гарсан.
Энэ талаараа ч гэсэн бид харилцагч компаниудаа орон сууцны үнэ нэмэгдэх талаараа мэдэгдсэний нэгэн адил “” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн болно. “” компаниас манай албан бичгийн хариуг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25-05/196 тоот албан бичгээр хүлээн зөвшөөрч хариуг компанийн ажилтан ын мэйл хаягаар ирүүлсэн. Мөн захиалагч И.*******тэй уулзаж мэдэгдсэн болно.
Ингээд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 05-16/01 тоот Хан-Уул дүүргийннд баригдаж буй хотхонд тоот орон сууцыг “” ХХК-тай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн иргэн И.*******тэй орон сууцны м.кв-ыг 2,600,000 төгрөгөөр тооцон гэрээг шинэчлэн байгуулж, өмнөх 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-09/01 тоот гэрээ хүчингүй болсон.
Манай компани нь нэхэмжлэгч И.*******гээс гаргасан нэхэмжлэлд дурдсан хэт нэг талыг барьсан, хууран мэхлэх, дарамт үзүүлсэн ямар нэгэн зүйл байхгүй бөгөөд бид харилцагч “” компанид уулзаж зөвшилцөн албан ёсоор албан тоот бичгээр мэдэгдсэн. Энэ үндсэн дээр иргэн И.*******тэй харилцан тохиролцон дээрх гэрээг хууль ёсны дагуу байгуулж тухайн иргэн нь нэмэгдсэн зөрүү төлбөрөө төлж, улмаар байрандаа орж одоог хүртэл амьдарч байгаа болно.
“” ХХК нь иргэн И.*******гээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье.
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь 2023 онд гэрээ байгуулсан боловч нэмэлт төлбөрийн талаар мэдэгдэж дахин гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэг талыг барьсан, хуурсан зүйлгүй талууд тохиролцсоны дагуу гэрээ байгуулсан. 2023, 2025 оны гэрээний дагуу төлбөр бүрэн төлсөн гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: 2023 оны худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх5/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх6/, мөнгөн шилжүүлгийн баримт ширхэг /хх8-11/, 2023 оны орон сууц захиалгын гэрээ /хх12-13/, мөнгөн орлогын баримт /хх14/, 2025 оны орон сууц захиалгын гэрээ /хх15-16/, “” ХХК-ийн албан тоот /хх48/,
3б. Хариуцагчаас: Албан тоотын хуулбар /хх36/, 2023 оны орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх37-38/, 2025 оны орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх39-40/, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх49-54/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч И.******* нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 26,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “” ХХК нь гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан тул хүчин төгөлдөр гэж маргасан.
4. Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. /хх49-54/
Гэрээний-т зааснаар ажлын хөлсийг ажлын үр дүн болох орон сууцыг олгох замаар төлөхөөр тохиролцжээ.
Улмаар гүйцэтгэгч “” ХХК нь нэхэмжлэгчтэй ,, “Төгс-Орчин-2” хотхоны 1218 байрны 3 дугаар орц, 28 тоот хаягт байрлах 53.58 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон нь тус хуулийн этгээдийн 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 25-05/196 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хх48/
Үүний дагуу зохигч 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр дээрх хаягт байрлах тоот 53.58 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалах 112,518,000 төгрөгийн үнэ бүхий 03-09/01 дугаартай гэрээ байгуулжээ. /хх12-13/
Б. нь 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр орон сууцны төлбөрт тооцуулахаар тай автомашин худалдах худалдан авах тухай 28,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна. Энэхүү гэрээг “” ХХК-ийн хэлснээр байгуулсан гэж тайлбарласан боловч гэрээнд орон сууцны төлбөрт үнийг тооцсон талаар дурдагдаагүй. Мөн гэрээний 3.2-т төлбөрийг бэлнээр төлсөн гэж заажээ.
Цаашлаад Б. нь “” ХХК-н захирал гэх Х.Золжаргал уруу нийт 60,407,000 төгрөгийг ******* гэсэн утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны ширхэг шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх8-11/
Үүнээс үзэхэд орон сууцны төлбөрт автомашин тооцсон гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй бөгөөд харин 60,407,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна.
Гэвч хариуцагч нь “” ХХК-ийг өөрийн ажлын хөлсөнд тооцож буй орон сууцтай холбогдох гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг зөвшөөрсөн талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг 03-09/01 дугаар гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг “” ХХК-д бүрэн төлсөн эсэх нь энэ хэрэгт хамааралгүйг дурдах нь зүйтэй. Учир нь хариуцагч нь “” ХХК-ийг маргаж буй орон сууцанд хамаарах ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх талаар маргаагүй.
4.1. Зохигч нь маргаж буй ,,, тоот хаягт байрлах 53.58 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалах 05-16/01 дугаар гэрээг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан байна. Уг гэрээ нь өмнөх 03-09/01 дугаар гэрээг шинэчлэх замаар байгуулсан гэж хэн аль нь тайлбарлаж байна. /хх15-16/
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 05-16/01 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж нэг талын санаачилгаар албадах замаар 05-16/01 дугаар гэрээг байгуулсан гэж тайлбарласан. Гэвч хууль зөрчиж хийсэн хэлцэл гэдэг нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, мөн хуулиар тусгайлан заасан нөхцөлийг хангаагүй байхыг ойлгоно. Гэтэл 05-16/01 дугаар гэрээнд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан талаар маргаагүй бөгөөд албадах буюу Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.
Цаашлаад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох бөгөөд ийнхүү харилцан тохиролцсон болох нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. /хх14/
5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь гэрээнд заасан үр дагаврыг үүсгэхийг хүсээгүй хэлбэрийн төдий гэрээ байгуулсан байхыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч нь маргаж гэрээний зүйл болох орон сууцыг худалдан авахыг хүссэн, мөн одоо тухайн орон сууцанд оршин сууж байгаа гэж тайлбарласан тул энэхүү гэрээг уг үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
5.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчилна гэдэг нь гэрээний талуудын хооронд бодитоор өөр харилцаа үүссэн боловч уг бодит харилцааг халхавчлан өөр төрлийн харилцаа үүсгэх гэрээг хэлбэрийн төдий байгуулсан байхыг ойлгоно. Гэтэл гэрээний зүйл нь ижил бөгөөд нэхэмжлэгч орон сууцанд одоо оршин сууж байгаа тул орон сууцны талаарх 2023 оны гэрээг халхавчилж 2025 оны гэрээг байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
5.4. Маргаж буй 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05-16/01 дугаар гэрээнд зохигч хэн аль гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбарлаж буй нэхэмжлэлийн үндэслэл нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул маргаж буй гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан эрх, үүрэг үүсэхгүй юм.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.5-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “” ХХК-д холбогдох 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05-16/01 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 26,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД