| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0636/э |
| Дугаар | 693 |
| Огноо | 2018-09-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэрээнэнгийн Баярцэнгэлд холбогдох эрүүгийн“1811006310715” дугаартай, 186/2018/0636/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1993 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо, ДК-95-04 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Сэрээнэнгийн Баярцэнгэл /РД:УЗ93090209/,
Холбогдсон хэргийн талаар:
С.Б нь Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел МНТ худалдааны төвийн 2 дугаар давхарын 13 дугаар павилонд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.970.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Өмнө нь өгсөн мэдүүлэгтэй адил болохоор өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Эрдэнэ-Очирын:...би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2 ширхэг Самсунг галакси эс-5 гар утас дутагдсан тухай дурьдсан. Сүүлд би 2018 оны 06 сарын 12-ны өдөр тулгалт хийсэн чинь Самсунг галакси эс-5 гар утас дутсан зүйлгүй байсан. Иймд би дээрх хохирлоос Самсунг галакси эс-5 маркийн 2 ширхэг гар утас дутсан гэдгийг хасуулах гэж ирсэн юм. Бусдаар бол тулгаж үзэхэд бусад бүх утаснууд дутсан хэвээрээ байсан...нийт 6 ширхэг гар утасны 1.970.000 төгрөгний хохирол гарч байна. Үүнээс С.Б надад 500.000 төгрөгийг өгсөн, 12 хоног ажлаад цалингаа аваагүй гарчихсан бөгөөд тэр өдрийн цалин болох 200.000 төгрөг хасагдаад 1.270.000 төгрөг болж байна. Би уг мөнгийг С.Бээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх 46-47/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гантогоогийн:....манай эхнэр өөрөө утасгүй байсан ба нэг утас бол өөрт нь бариулдаг байсан ямар марк брэндийн гар утас гэдгийг нь мэдэхгүй байна. Надад нэг Ай фоне-6 эс загварын гар утас өгсөн ба тэр утсыг нь би авч явж байгаад алга болгочихсон юм. Бас нэг хүнд утас зээлдүүлсэн гэсэн тэр утасныхаа мөнгийг авч чадаагүй гэж хэлж байсан. Өөр дутагдуулсан зүйлийн талаар нь мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-52/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Халиуны:...С.Б надад 150.000 төгрөгний өртэй байсан ба мөнгөө өгөлгүй нилээн хугацаа өнгөрсөн тэгээд Баярцэнгэл Скайтел худалдааны төвд гар утас зардаг байсан тэгээд намайг мөнгөнийхөө оронд үнийн дүнд тохирсон гар утас авах уу гэхээр нь би 2017 онд ажил дээр очоод самсунг соол маркын хар өнгийн гар утсыг авч байсан. Баярцэнгэлийн нөхөр Тогоо гэх залуу манай пабад ирээд ууж идээд тооцоогоо хийгээгүй явсан юм. Тэрний мөнгө болох 150.000 төгрөг надад өгөх ёстой байсан юм гэх мэдүүлэг. /хх-82/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-5/, Баярцэнгэлийн хохирлыг төлж барагдуулах тухай бичгээр гаргасан хүсэлт /хх 6-7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 57-59/, С.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-68/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, зэрэг хувийн байдлуудыг тогтоосон бусад баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Шүүгдэгч С.Б нь Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел МНТ худалдааны төвийн 2 дугаар давхарын 13 дугаар павилонд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.970.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч Р.Эрдэнэ-Очирын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирол шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол болох 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг шүүгдэгч С.Бээс гаргуулан хохирогч Р.Эрдэнэ-Очирт олгохоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар уг хохирлыг шүүгдэгч С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртлэх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Бийн хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сэрээнэнгийн Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.970.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1(нэг) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Бээс 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.Эрдэнэ-Очирт /РД:ИХ84040708/ олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахыг С.Бд даалгасугай.
4. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сэрээнэнгийн Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.970.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1(нэг) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Бээс 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.Эрдэнэ-Очирт /РД:ИХ84040708/ олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахыг С.Бд даалгасугай.
4. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ