| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2026/04067/И |
| Дугаар | 191/ШШ2026/04252 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/04252
| 2026 03 23 | 191/ШШ2026/04252 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* хаягт байрлах “*******” оффис 10 давхрын 01 тоот “******* ББСБ” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,, тоотод оршин суух овогт ын /рд:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 38,561,197.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч овогтой нь "ЛэндМН ББСБ" ХК-ийн аппликейшнийг ашиглаж 2024 оны 04-р сарын 17-ны өдөр “ business зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрд гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг "Ашиглаж буй зээлийн нөхцөл"-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч Б. нь 2024 оны 04-р сарын 17-ны өдрөөс 2025 оны 02-р сарын 13-ны өдрийг хүртэл нийт 13 удаагийн хүсэлтээр 39,590,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд: 1. 2024 оны 04 сарын 17-ны өдөр 23,700,000 төгрөг; 2. 2024 оны 04 сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг; 3. 2024 оны 04 сарын 28-ны өдөр 2,720,000 төгрөг; 4. 2024 оны 05 сарын 21-ний өдөр 4,150,000 төгрөг; 5. 2024 оны 05 сарын 21-ний өдөр 1,030,000 төгрөг; 6. 2024 оны 07 сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг; 7. 2024 оны 08 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг; 8. 2024 оны 08 сарын 03-ны өдөр 710,000 төгрөг; 9. 2024 оны 08 сарын 26-ны өдөр 300,000 төгрөг; 10. 2024 оны 08 сарын 27-ны өдөр 20,000 төгрөг; 11. 2024 оны 10 сарын 25-ны өдөр 960,000 төгрөг; 12. 2024 оны 11 сарын 26-ны өдөр 870,000 төгрөг; 13. 2025 оны 02 сарын 13-ны өдөр 560,000 төгрөгийг тус тус авсан байна. Зээлдэгч нь 2026 оны 02-р сарын 25-ны өдрийн байдлаар “ business" зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9,787,960 төгрөг, зээлийн хүү 16,092,040 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 4.7.1-т "Зээлдэгч нь авсан зээлээ эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө", 4.7.5- д "Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана", 6.2.1-т "Зээлдэгч нь зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ "Ашиглаж буй зээлийн нөхцөл", ", эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй" гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. Зээлдэгч нь 2026 оны 02-р сарын 25-ны өдрийн байдлаар " business" зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 29,802,040 төгрөг, зээлийн хүү 8,611,157.11 төгрөг, нийт 38,413,197.11 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд хариуцагч овогтой тэй байгуулсан " business зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" гэрээний үүрэгт 38,413,197.11 төгрөг, нотариатын зардалд 148,000 төгрөг, нийт 38,561,197.11 /гучин найман сая таван зуун жаран нэг мянга нэг зуун ерэн долоон төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “ ББСБ” ХК ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 38,561,197.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Б. нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 36 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
1. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
2. 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
3. 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
4. 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
5. 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
6. 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
7. 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
8. 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
9. 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
10. 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
11. 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
12. 2027 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
13. 2027 оны 04 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
14. 2027 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
15. 2027 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
16. 2027 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
17. 2027 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
18. 2027 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
19. 2027 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
20. 2027 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
21. 2027 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
22. 2028 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
23. 2028 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
24. 2028 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
25. 2028 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
26. 2028 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
27. 2028 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
28. 2028 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
29. 2028 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
30. 2028 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
31. 2028 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
32. 2028 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
33. 2028 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
34. 2029 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
35. 2029 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
36. 2029 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,061,197.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулбар /хх5/ тусгай зөвшөөрлийн хуулбар/хх6-8/, Итгэмжлэл /хх9-10/, ерөнхий гэрээний хуулбар /хх8-17/, анкет /хх10/, цахим зээлийн гэрээний хуулбар /хх10-14/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “ ББСБ” ХК нь хариуцагч Б.д холбогдуулан 38,561,197.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 38,561,197.11 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 36 сарын хугацаанд буюу 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 300,000 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2029 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 1,200,000 төгрөг, 2029 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 1,061,197 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж., хариуцагч Б. нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх110/
4. Нэхэмжлэгч “ ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц. нь 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тусгай активын хэлтсийн захирал Э.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш нь бусад этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 2029 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал итгэмжлэл олгожээ.
Тусгай активын хэлтсийн захирал Э. нь 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг Ж.д 2 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгожээ. /хх9-10/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,378 төгрөгийг, мөн улсын орлогоос 175,378 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 38,561,197.11 төгрөгийг нэхэмжлэгч “ ББСБ” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 36 сарын хугацаанд буюу
1. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
2. 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
3. 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
4. 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
5. 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
6. 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
7. 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
8. 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
9. 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
10. 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
11. 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
12. 2027 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
13. 2027 оны 04 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
14. 2027 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
15. 2027 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
16. 2027 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
17. 2027 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
18. 2027 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
19. 2027 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
20. 2027 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
21. 2027 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
22. 2028 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
23. 2028 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
24. 2028 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
25. 2028 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
26. 2028 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
27. 2028 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
28. 2028 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
29. 2028 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
30. 2028 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
31. 2028 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
32. 2028 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
33. 2028 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
34. 2029 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
35. 2029 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг,
36. 2029 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,061,197.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 175,378 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 175,378 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ ББСБ” ХК /рд:*******/-д тус тус буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД