| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/12150/И |
| Дугаар | 193/ШШ2026/00531 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 193/ШШ2026/00531
| 2026 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 193/ШШ2026/00531 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, шүүгч З.Ганчимэг, шүүгч П.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, , , овогт гийн -д холбогдох,
Эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 45,591,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , үнэлгээчин , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчаас ... Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн маркийн улсын дугаартай машиныг жолоодон орон нутгаас Улаанбаатар хотод орж ирээд зам амгалангийн нүхэн гарын зүүн хойд талд зүүнээс баруун чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байхад эсрэг урсгалд баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байсан приус маркийн улсын дугаартай авто машин гэнэт урсгал сөрж орж ирээд огцом урдаас нь мөргөсөн. Дээрх зам тээврийн ослыг Тээврийн прокурорын газраас хяналт тавьж 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Уг мөрдөн шалгах ажиллагаагаар холбогдогч нарын мэдүүлэг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаартай мөрдөгчийн магадлагаа, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтаар Х. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5-т Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон.
ХХК-иар авто машиндаа үнэлгээ хийлгэсэн бөгөөд тус компанийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар нийт 58,442,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Үүнээс хариуцагч 10,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даатгалаас 4,500,000 төгрөг орж ирсэн тул анх гаргасан 50,091,750 төгрөгөөсөө багасгана.
Мөн Д.******* нь уг ослын улмаас бие махбодод хүнд гэмтэл аваагүй боловч толгой, тархины өвдөлттэй байсан. Үүнтэй холбоотой амбулаториор эмчлүүлсэн. Хэдийгээр нотлох баримтаар өгөөгүй ч карт бол байгаа.
Иймд эд хөрөнгийн хохирол 43,942,000 төгрөг, эмчилгээний төлбөрт 1,649,750 төгрөг нийт 45,591,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Тухайн үед ядарсан үедээ анхаарал алдсанаас осол гарсан тул гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Харин хохирлын хэмжээнд маргаантай. Үнэлгээгээр автомашиныг хэвийн байдалд нь оруулах зардлыг тогтоосон боловч өнөөдрийн байдлаар уг автомашин улсын бүртгэлээс хасагдсан буюу нэгэнт устсан эд хөрөнгө болсон. Моторын гадна талын гэр гэмтсэнийг "мотор солино" гэж 21,000,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Мотор доторх эд ангиуд ашиглах боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч автомашинаа сэлбэгт зарж ашиг олсон тул үүнийг нийт хохирлоос хасах ёстой.
Мөн автомашин устсан тул эд анги солих, будах, тэнхлэг тохиргоо, компьютер оношилгоо, гажаа гаргах ажлын хөлс гэх мэт шууд бус зардал болох 8,460,000 төгрөгийг гарах үндэслэлгүй болсон. Иймд хүлээн зөвшөөрөхгүй.
Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн MRI шинжилгээний 770,000 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь осол 5 дугаар сарын 29-ний өдөр болсон байхад 8 дугаар сард хийлгэсэн шинжилгээ нь уг осолтой шууд холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Мөн 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 700,000 төгрөгийн эмнэлгийн төлбөрийн баримт нь эмнэлгийн карт болон эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаар баталгаажаагүй тул уг осолтой шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд эрүүл мэндэд учирсан 1,649,750 төгрөгөөс 1,470,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд хариуцагч өөрөө хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хүнд нөхцөлд байгааг харгалзан үзэж, зөвхөн бодит гарсан зардлыг үндэслэн хохирлын хэмжээг багасгаж, хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч ээс Авто осол гарсан. Хохирогчид зардал мөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй гэх дүгнэлтийг гаргасан.
4. Талуудаас гаргасан нотлох баримт.
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж 408,410 төгрөг төлсөн баримт, ХХК-ийн албан бичиг, Мөнгөн гүүр эмнэлэгийн 770,000 төгрөгийн и-баримт, Мөнгөн гүүр эмнэлэгийн 25,000 төгрөгийн и-баримт, Цагаан шовхын хишиг эмийн сангийн 152,800 төгрөгийн и-баримт, Идэр мег эмнэлгийн 700,000 төгрөгийн и-баримт, Ган-Удам 1,950 төгрөгийн и-баримт.
4.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр.
4.3.Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг, хавсралтууд Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, иргэний үнэлэхийн хуулбар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төв, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн хүсэлт, Тээврийн прокурорын газрын албан бичиг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Кассын орлогын ордер, ХХК-ийн үнэлгээний тайлан, фото зураг, Мөрдөгчийн магадалгаа, ХХК-ийн тодорхойлолт, Тээврийн прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, дүгнэлт, фото зураг.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Х.ад холбогдуулан гаргасан Эд хөрөнгөд учруулсан хохирол 43,942,000 төгрөг, эрүүл мэндэд учруулсан хохирол 1,649,750 төгрөг буюу нийт 45,591,750 төгрөг гаргуулна гэх шаардлагын зарим хэсгийг үндэслэлтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогддог.
2.1. дүүргийн хороо, зам нүхэн гарцын зүүн талын замд 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 06 цаг 25 минутын үед Toyota Prius маркийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х. нь маркийн дугаартай автомашинтай мөргөлдөж,
2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар мөрдөгчийн магадалгаагаар ... Жолооч Х. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. ... Жолооч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй талаар дурдаж,
Тээврийн прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн үйл баримт болон уг зам тээврийн осол нь хариуцагч Х.ын буруутай үйлдлийн улмаас шалтгаалан гарсан гэм буруугийн талаар талууд маргадаггүй.
2.2. Дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгч Д.*******ийн эзэмшлийн улсын дугаартай автомашинд эвдрэл, гэмтэл учирч 58,442,000 төгрөгийн хохирол учирсан болох нь авто машины техникийн үнэлгээний ХХК-ийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн тайлангаар /хх 155-167 дугаар талд/ тогтоогдоно.
Ийнхүү явах эд ангийн гэмтлийн үнэлгээг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн уг авто машины оношлогоонд орсон ХХК-ийн оношилгооны дүгнэлтэд үндэслэн гаргажээ.
2.3. Мөн зам тээврийн осол болох цаг хугацаанд улсын дугаартай автомашины эзэмшигч нь ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрхтэйгээр тээвэр хийх зорилгоор тухайн компанийн эзэмшилд шилжүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХХК-ийн албан бичиг, тээврийн хэрэгслийн өмчлөгчдийн мэдээлэл баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч талаас уг эзэмшигч, өмчлөгчийн талаар маргаагүй.
2.4. Учруулсан хохирлоос хариуцагч Х. 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн Х.ын автомашины даатгалаас 4,500,000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
3. Харин авто машины үнэлгээний тайлан дахь моторын эд ангийн зарим эд ангийг ашиглах боломжтой байхад бүхэлд нь солихоор тогтоосон, уг авто машиныг сэлбэгт өгсөн нь хохирлын хэмжээг багасгах, шууд бус зардлыг төлөхгүй байх үндэслэл мөн эсэх, эрүүл мэндэд учирсан хохирлын зарим зардал уг осолтой шалтгаант холбоотой эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Эд хөрөнгөд учруулсан гэм хорын шаардлагын тухайд
4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
4.2. Хариуцагчаас автомашины үнэлгээний тайлангаас мотор болон кастерын дээд тагийг 21,000,000 төгрөгөөр үнэлсэн нь .... 2 тусдаа эд ангийг хамт үнэлсэн, моторын бусад эд ангийг ашиглах боломжтой байхад бүхэлд нь солих байдлаар 21,000,000 төгрөгөөр үнэлсэн нь буруу ... нэгэнтээ уг авто машиныг сэлбэгт өгчихсөн учраас шууд бус зардал эд анги солих, эд анги будах, тэнхлэг тохиргоо компьютер оношилгоо, гажаа гаргах ажлын хөлс зэрэг 8,460,000 төгрөгийн зардал гарахгүй учраас хохирлоос хасуулах, эд хөрөнгийг сэлбэгт өгсөн учраас уг зардлыг мөн хасаж тооцох талаар маргадаг.
4.3. Хариуцагч талын дээрх татгалзал үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан ХХК-ийн ослын улмаас үүссэн гэмтэл гээд ... Мотор зуурч гацсан, моторын кастер хагарсан, моторын дээд таг хагарсан (ком) Солих авто оношлогооны тайлан /хх 180 дугаар тал/
Үнэлгээчин ын ... Виннэрвэй мастер компанийн дүгнэлтэд тулгуурлан моторыг солих сэлбэгийг судалж тавьсан ... "Иномарк мастер" компанийн дүгнэлт дээр мотор болон кастерыг тус тусад нь заасан байдаг. Үнэлгээний хувьд энэ хоёр эд ангийг нийлүүлээд 21,000,000 төгрөг гэж үзсэн. Кастер бол мотортойгоо хамт байдаг, мотор дээрээ байрладаг эд анги юм. Гэхдээ техникийн хувьд эдгээр нь салгаж болдог эд ангиуд гэх тайлбар зэргээс үзэхэд уг гэмтлүүдийг засах боломжгүй харин сольсноор тухайн эд хөрөнгийг хэвийн ашиглах боломжтой гэж үзэхээр байна.
4.4. Гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол мөнгөөр нөхөн төлөх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зохицуулсан. Иймд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд оруулах нь буруутай этгээдийн үүрэг байна. Иймд эд анги солих, эд анги будах, тэнхлэг тохиргоо компьютер оношилгоо, гажаа гаргах ажлын хөлс зэрэг шууд бус зардлыг уг автомашиныг сэлбэгт өгсөн учраас бодитоор гарахгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчийн уг авто машиныг сэлбэгт өгсөн үйлдэл нь хариуцагчийг бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг сэлбэгт өгсөн үнийн дүнгээр багасгах, хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.5. Иймд нэхэмжлэгч Д.*******д учирсан эд хөрөнгийн хохирол нь Х.ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай шалтгаант холбоотой, хариуцагчийн үйлдлээс учирсан гэм хор байх тул, хариуцагч Х. нь нэхэмжлэгч Д.*******ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Ийнхүү бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэмтэж эвдэрсэн эд хөрөнгийг мэргэжлийн байгууллагаас үнэлсэн үнэлгээг харгалзан тогтоох нь зүйтэй гэж үзэж хариуцагчаас /58,442,000-10,000,000-4,500,000=43,942,000/ 43,942,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
5. Эрүүл мэндэд учруулсан гэм хорын шаардлагын тухайд
5.1. Нэхэмжлэгч Д.*******ийн уг ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд гарсан зардал 2025.06.01-ний өдрийн шархны боолт 25,000 төгрөг, 2025.06.10-ны өдрийн эм тариа, дуслын систем гэх 152,800 төгрөг, 2025.06.03-ны өдрийн Шархны наалт 1,950 төгрөгийн зардлуудыг хариуцагч маргадаггүй хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2025.08.14-ний өдөр Хүзүү нураа MRI 350,000 төгрөг, Толгой тархины судастай тодосгогч бодисгүй MRI 420,000 төгрөг, 2025.06.02-ны өдрийн Идэрмег эмнэлэг 700,000 төгрөг гэх баримтуудыг уг осолтой шалтгаант холбоотой гэдэг нь тогтоогдохгүй нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй үндэслэлээр татгалздаг.
5.2. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
5.3. Нэхэмжлэгч Д.******* 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын улмаас 2025.08.14-ний өдөр Хүзүү нуруу MRI, Толгой тархины судастай тодосгогч бодисгүй MRI хийлгэснийг уг осолтой шалтгаант холбоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, уг ослын улмаас нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндийг хамгаалах, хэвийн байдалд оруулах зорилгоор хүзүү нуруу MRI, Толгой тархины судастай тодосгогч бодисгүй MRI хийлгэсэн зардлыг эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд тооцно. Энэ нь хэрэгт авагдсан Мөнгөн гүүр эмнэлэгт 2025.08.14-ний өдөр Нэр: Д.*******, регистр НО83021998, нийт дүн 770,000 төгрөг гэх и-баримтаар тогтоогдож байна.
5.4. Харин 2025.06.02-ны өдрийн Идэрмег эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 700,000 төгрөгийн зардал нь нэхэмжлэгч Д.*******тэй хамааралтай эсэх нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал үүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй тул хариуцагч талын татгалзлыг үндэслэлтэй гэж үзлээ.
5.5. Иймд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдсон. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн эрүүл мэндийг хэвийн байдалд оруулахтай холбоотой гарсан зардал 949,750 төгрөгийг төлөх учиртай.
6. Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн Хохирогчид зардал мөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй гэх дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн тогтоосон үйл баримтуудтай нийцэж байна гэж үзлээ.
7. Дээрх үндэслэлээр шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Х. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, улмаар нэхэмжлэгч Д.*******ийн эд хөрөнгөнд хохирол учруулсан үндэслэлээр түүнээс эд хөрөнгөд болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 44,891,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчийн төлсөн 408,410 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид 382,407 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.аас 44,891,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 408,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжийн 382,407 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ
П.НЯМСҮРЭН