| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00492/И |
| Дугаар | 193/ШШ2026/00570 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 193/ШШ2026/00570
| 2026 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 193/ШШ2026/00570 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , , овогт ын -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 37,151,897.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г., нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч талаас ... Г. нь ******* *******тай 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш төлөлт хийгээгүй 360 хоногийн хугацаа хэтэрсэн. Хэргийн материалтай танилцахад эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тухай баримт байхгүй байна. ******* *******ны аппликэйшнээр өөрийн нууц үгээр нэвтэрч хүсэлт гаргаж, мэдээллээ баталгаажуулж байгааг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ. Гүйлгээний нууц үг, нэвтрэх кодыг алдахгүй байх нь харилцагчийн хариуцлагын асуудал. Зээлийг Г. гэдэг хүнд олгож, дансаар нь шилжүүлсэн тул үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 6,879,678.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,219.18 төгрөг, нийт 37,151,897.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч талаас ... Би энэ зээлийг өөрөө ашиглаагүй. Даваахүүгийн Д.Маралмаа гэж таньдаг эгч маань миний нэр дээр олон газраас зээл авхуулсан байсан. Үүнийг би цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа, одоо тэр хүн 461 дүгээр ангид хоригдсон. Миний нэр дээр гарсан тул үүрэг хариуцлага над дээр ирэх нь тодорхой. Би төлөхгүй гэж хэлээгүй, төлнө. Гэхдээ надад хэрэгтэй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,151,897.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад ******* *******ны нэхэмжилсэн 37,151,897.95 төгрөгийг 2026 оны 4,5,6,7,8 саруудад тус бүр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 сараас 2028 оны 03 дугаар сар хүртэл 1,692,205.155 төгрөгөөр буюу сар бүрийн 28-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Иймд ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,151,897.95 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөг буюу 5,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2028 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 1,692,205.155 төгрөг буюу 32,151,897.95 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрэв гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 343,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ос 171,854.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт ******* *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА