| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00417/И |
| Дугаар | 193/ШШ2026/00582 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 193/ШШ2026/00582
| 2026 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 193/ШШ2026/00582 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* *******к ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , , овогт -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,945,675.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, хариуцагч Б. /цахим\/, нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******к ******* нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,945,675.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* *******к *******-иас хариуцагч Б.т холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тоот дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулсан. Иймд үндсэн зээлд 6,284,258.50 төгрөг, зээлийн хүү 645,005.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,410 төгрөг буюу нийт 6,945,675.05 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн и-мэйл хаягаар 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад ******* *******кны нэхэмжилсэн 6,945,675.05 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,160,175.05 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Иймд ******* *******к *******-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талууд эвлэрсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус гаргаагүйд тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу ******* *******к *******-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,945,675.05 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,157,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,160,175.05 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрэв гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 63,040.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******к *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА