2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2026/00605

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2026/00605

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, олимп 424 байр 36 тоот хаягт оршин суух Чоймбол овогт *******ийн ******* *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, овогт гийн ,

 

Хариуцагч: *******, *******, *******, овогт ийн нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 8,670,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д., Ц. нарт холбогдуулан гэрээний үүрэгт 8,670,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д., нь 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдөр нүүрсний хог худалдан авахаар 1 тонн хогийн 60,000 төгрөгөөр тооцож, нийт 13,670,400 төгрөгийн нүүрсний хог худалдан авсан. Нэхэмжлэгч Т.******* нь Д., Ц. нараас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 8,670,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гардан аваад хүлээн зөвшөөрсөн.

 

Уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4,335,200 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 4,335,200 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Т.*******ын нэхэмжлэлтэй Д., Ц. нарт холбогдох гэрээний үүрэгт 8,670,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4,335,200 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 4,335,200 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,676 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 76,838 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 76,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА