2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00669

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00669

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , , , овогт ийн -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,376,191.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Шүүх Н.д холбогдуулан гаргасан ******* ******* *******-ийн нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1-д заасны дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заасан.

754.дүгээр зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар шүүхээс дуудаж байгаа мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарласан баримтын хамт хариуцагчид хүргүүлэх, мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцохоор заасан бөгөөд хариуцагч хаягтаа оршин суудаггүй бол төрийн мэдээллийн нэгдсэн систем дэх иргэний бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэх зохицуулалттай.

Иймд хариуцагчийн , үндэсний цахим шуудангийн хаяг руу нэхэмжлэлийн хувь, эрх үүргийг тайлбарласан баримтын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн байх тул хариуцагчийг хүлээн авсанд тооцож хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2-т заасанд нийцнэ.

 

4. Хариуцагч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэснийг тус тус баримтлан шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Н.тай 2024.01.17-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, маркийн 4,799,900 төгрөгийн үнэ бүхий зурагтыг, сарын 2,98 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, сар бүр тэнцүү төлөлтэйгөөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-12-16/

 

5.1. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх, 5.1.2-д гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх, 5.1.3-д гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх

6 дугаар зүйлийн 6.1-д Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө санхүүгийн түрээсийн зүйл /цаашид "түрээсийн зүйл" гэх/ байж болно гэж гэрээний нөхцөл, зүйлийг тодорхойлон зааснаас үзэхэд санхүүгийн түрээсийн гэрээний зүйлд маркийн зурагт хамаарахгүй гэж үзэв.

 

5.2. Гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч тал нь өөрийн хөрөнгөөр ******* болон хамтран ажиллаж байгаа бусад аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүнийг тодорхой хугацаатайгаар, хүүтэйгээр хариуцагчид *******үүлж, хариуцагч уг бараа бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал нь тухайн бараа, бүтээгдэхүүний өмчлөгч нь байх ба уг бараа бүтээгдэхүүн нь си *******-ийн бараа байх тул нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэхгүй. Ийнхүү Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан *******ээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үгүйсгэгдэж байна.

5.3. Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр *******дүүлэгч нь *******дэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, *******дэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан *******ийн гэрээний харилцаа үүссэн, тэдний хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

5.4. Хариуцагчаас 2024.05.31-ний өдөр 100,000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 150,000 төгрөг, 2025.06.06-ны өдөр 200,000 төгрөг төлсөн болох нь ******* төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна. Үүнээс нэхэмжлэгч хүүгийн төлбөрт 227,590.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 222,409.24 төгрөгийг суутгаж тооцсон байх бөгөөд нэхэмжлэгч үндсэн *******ийн төлбөрт 4,799,900 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь *******ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий этгээд болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 222,409,24 төгрөг суутгасан нь хуульд нийцээгүй байна.

 

5.5. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ 12 сарын хугацаатай буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болохоор харилцан тохиролцжээ. Талууд уг гэрээг сунгасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчээс гэрээ дуусгавар болсноос хойших хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хүүгийн төлбөрийг тооцоолж нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хүүгийн төлбөр /4,799,900*2,98%*12=1,716,444.24/ 1,716,444.24 төгрөг буюу үүнээс хүүгийн төлбөрт төлсөн 450,000 төгрөгийг хасаад 1,266,444.24 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

6. Иймд хэрэгт авагдсан баримт дээрх хуулийн хүрээнд хариуцагч Н.ас гэрээний үүрэгт /4,799,900+1,266,444.24/ 6,066,344.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Н.ас *******ийн гэрээний үүрэгт 6,066,344.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож, 2,309,846.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.ас улсын тэмдэгтийн хураамжид 112,011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн 148,969 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА