2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2026/00524

 

 

 2026           03             26                                         193/ШШ2026/00524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, *******ын ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, өөрийн байрт байрлах, ******* /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүйдлийн тэтгэмж 1,574,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч  Х.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.******* би *******д 2022 оноос хойш ээр ажиллаж байгаа юм. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс мөн дахин хүсэлт өгч буцаж ажилдаа орсон. Дээрх ажилгүй байх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор Налайх дүүргийн т хүсэлт гаргаж, холбогдох материалаа бүрдүүлж өгсөн боловч өнөөдрийг хүртэл ******* нь нийгмийн даатгалд өр төлбөртэй учир олгох боломжгүй болсон юм. Ингээд өнөөдрийг хүртэл хүлээгээд өгөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний нийт авах мөнгө нь 1,574,350 төгрөг, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай ******* болоон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газруудаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

1.1. Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2022 оноос *******ийн Стратеги төлөвлөлт, санхүү, бүртгэлийн хэлтсийн Эм зүйн тасагт ээр ажиллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Миний бие 2025 оны 2 дугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гарах хүсэлт гарган, ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дахин ажилдаа орох хүсэлт гаргаж, ажилдаа эргэн орж, одоог хүртэл ажиллаж байна. Ажилгүй байсан хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ т 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Гэвч уг хүсэлтийг лавлаж асуухад миний ажиллаж байсан байгууллага т шимтгэлийн өртэй гэх шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Миний тооцоолсноор Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу авах ёстой тэтгэмжийн хэмжээ 1.574.350 төгрөг байна. Иймд хуульд заасан тэтгэмжийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

1.2.Нэхэмжлэгч өмгөөлөгч У. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүйдлийн тэтгэмж болох 1.574.350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2025 оны 2 дугаар сарын 21-ний байдлаар нийт 41 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т зааснаар тэтгэмж авах эрх үүссэн. Гэвч ажил олгогч 2024 оны 10 дугаар сараас хойш шимтгэл төлөөгүйгээс үүдэж тэтгэмж авч чадаагүй. 41 сараар тооцоход нэг өдрийн дундаж цалин 56.777 төгрөг, ажилгүй байсан 28 хоногоор тооцоход 1.574.356 төгрөг болж байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д зааснаар ажил олгогч буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэлийг дэмжиж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор гаргах ёстой. Нэхэмжлэгч Х.******* нь холбогдох баримтаа бүрдүүлж, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр т хүсэлтээ хуулийн хугацаанд гаргасан байдаг. Гэвч ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэх шалтгаанаар түүний ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй, шийдвэрлэгдээгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн төлөх шимтгэлийн хамт тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т ажил олгогч нь орон тоо, цалин хөлсний санг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хувь хэмжээгээр шимтгэл ногдуулж төлөх үүргийг хүлээдэг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь албан журмын даатгуулагч байх бөгөөд ажил олгогч үүнийг санхүүжилт хүрэлцэхгүй байгаа, гүйцэтгэлийн санхүүжилт дутуу орж ирсэн гэх шалтгаанаар төлөхгүй байх үндэслэлгүй юм.Энэхүү санхүүгийн хүндрэл нь хуульд заасан албан журмын даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэл болохгүй. Ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх зохицуулалттай. *******ийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн өр их хэмжээгээр хуримтлагдсан байгаа бөгөөд төлөлтийг хийхдээ хамгийн өндөр насжилттай буюу төлөгдөөгүй удсан саруудаас нь эхэлж дарааллаар төлөх ёстой байдаг.*******өөс сар бүр 50,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаа гэх боловч энэхүү төлөлт нь хуулийн дагуу дарааллаараа хийгддэг. Хэрэв 2024 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн бол дараагийн төлөлт зөвхөн 2025 оны 01 дүгээр сар руу тооцогдохоос биш, зөвхөн нэхэмжлэгч Х.*******гийн шимтгэлийг нөхөж төлөх техникийн боломжгүй юм. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судлахад ажил олгогч нь 2024 оны 10 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй энэхүү үйлдэл нь өөрөө ажил олгогчийг буруутай гэж үзэх шууд үндэслэл болно. Ажил олгогчийн ийнхүү буруутай үйл ажиллагааны улмаас даатгуулагч өөрийн шимтгэл төлсөн хугацаанд ногдох хөнгөлөлт, тэтгэмж авах эрхээ эдэлж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Иймд ажилгүйдлийн тэтгэмжид олгогдох ёстой байсан 1.574.350 төгрөгийг ажил олгогч ажилтны өмнө хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******өөс 1.574.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.*******гаас хариуцагч Налайх Эрүүл мэндийн төвөөс ажилгүйдлийн тэтгэмж 1.574.350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.Үүнд: Тус Эрүүл мэндийн төв нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болох 2.292.858.155.02 төгрөгийн өр үүсээд байгаа нь дараах шалтгаантай бөгөөд энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болоогүй үүссэн өр юм. Үүнд:

- 2021 оны 03 дугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд

шилжсэн.

           - 2023 оны 07 дугаар сараас эхлэн Сангийн яам болон Эрүүл мэндийн яамнаас зардлын эрхийг нээж эхэлсэн.

- Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор 2023 оны 07 дугаар сараас эхлэн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн. Энэ үед бүхий л санхүүгийн эрхийг хаасан. Дээрх өөрчлөлтүүдийн улмаас нийгмийн даатгалын шимтгэлд төлөх өр үүссэн.

- 2024 оны 01 дүгээр сард зардлын эрх тавигдсан хэдий ч санхүүжилтэд хязгаарлалт хийж нийгмийн даатгалын шимтгэлийг 50,000,000-56,000,000 төгрөг төлөхөөр бууруулсан. Гэвч манай байгууллага бодит байдалд нийгмийн даатгалын шимтгэлд 160,000,000-180,000,000 төгрөг зарцуулдаг бөгөөд сард 104,000,000-124,000,000 төгрөгийн өр үүсэх нөхцөл үүсэж эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний мөн 128 дугаар тогтоолоор цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн боловч суурь үнэлгээ нэмэгдээгүй. Мөн оны 382 дугаар тогтоолоор манай байгууллага алслагдсан дүүргийн 20 хувийн цалингийн нэмэгдэл олгох шийдвэр гарсан. Гэтэл нөхөн олговор төсвөөс олгоогүйгээс гүйцэтгэлийн санхүүжилтээсээ гарган олгож байгаа нь төсөвлөсөн санхүүжилт хүрэхгүй, хүндрэл үүсч байна.

Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт өгч буй ЭМД-аас тавих санхүүгийн хязгаарлалт үргэлжилсээр байна.

-               2025 оны 01 дүгээр сарын 01-ээс Засгийн газрын 238 дугаар тогтоолоор ажилтнуудын цалинг дахин 8 хувиар нэмэгдүүлсэн. 2025 оны 03 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас квот тогтоож, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний заалтыг цочмог, яаралтай болон архаг өвчний ангиллаар хязгаарласан.

-               2025 оны 10 дугаар сард дахин гэрээлэлт хийснээр олгогдох санхүүжилтийн хэмжээ буурч, хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо цөөрч, гүйцэтгэлд хүрэхгүй болох, улмаар байгууллагын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл үүссэн.

-               Налайх Эрүүл мэндийн төвөөс нэхэмжилсэн гүйцэтгэлийн санхүүжилт нэхэмжилсэн дүнгээс 26-34 хувиар буурч олгогдож байгаа асуудал зэрэг болно.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэгдүгээр бүлгийн 4.1.6-д "нийгмийн даатгалын байгууллага" гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг 4.1.16-д "тэтгэмж" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч             ажилгүй болох тохиолдолд өөрт нь       нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр” 30 дугаар зүйлийн 30.1-д Доор дурдсан шимтгэл, алданги, торгуулийг шимтгэлийн өрд тооцно”, 30.1.1-д “энэ хуулийн 21.1- д заасан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл”, “Хөөн хэлэлцэх хугацаа 31 дүгээр зүйлийн 31.1-д “Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна". 31.1.3-д "энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх” гэж тус тус заасан байна. Налайх Эрүүл мэндийн төвийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой өр нь тус төвийн удирдлага, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас огт шалтгаалаагүй өр бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй гүйцэтгэлийн санхүүжилт, Сангийн яамнаас олгож байгаа квоттой холбоотой өр юм. Тухайн хугацаанд Сангийн яамнаас олгож ирсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх квот нь тухайн сард нийгмийн даатгалын шимтгэлд хүрэлцээгүй байсан нь ажил олгогчийн хяналтаас гадуур нөхцөл байсан бөгөөд үүний улмаас шимтгэлийг бүрэн төлөх бодит боломж байгаагүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой үүсээд байгаа өр, хүндрэлтэй нөхцөл байдлын талаар 2023, 2024, 2025 онуудад Эрүүл мэндийн яам. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Налайх дүүргийн т нийт удаа танилцуулга албан бичгүүдийг хүргүүлсэн ба үүнээс зөвхөн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст удаа дараагийн албан бичгийг хүргүүлж, үүсээд байгаа нөхцөл, хүндрэлтэй асуудлаа тайлбарласан байдаг. Зуу гаруй жилийн түүхтэй Налайх Эрүүл мэндийн төв нь нийгмийн даатгалын шимтгэл авч эхэлсэн он цагаас эхлэн өнөөдрийг хүртэл хуульд заасан шимтгэлээ *******тээ төлөөд олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн богино хугацааны өртэй байгууллага юм. Гэтэл Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Х.*******гийн хуульд заасан эрхийнхээ хүрээнд өргөдөл гаргахад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь ажил олгогчийн буруутай үйлдэл мэтээр тайлбарлаж, тэтгэмж олгохгүй байгаа нь түүнийг хохирооход бодитоор нөлөөлсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Нэхэмжлэгч Х.*******гийн ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа энэ хохирол нь ажил олгогчийн буруутай үйлдэл бус, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй, буруу тайлбартай холбоотой гэж үзэх үндэслэлтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй”, 27 дугаар зүйлийн 27.3-д заасан “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” заалтуудыг үндэслэн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг "Хамтран хариуцагч"-аар оролцуулах хүсэлтэй байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар Нэхэмжлэгч Х.*******д ажилгүйдлийн тэтгэмж олгох үүрэг нь Налайх дүүргийн нийгмийн даатгалын газрын харьяалах ажил үүрэгтэй холбоотой асуудал тул Налайх Эрүүл мэндийн төвөөс уг ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.*******гаас *******д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж нийт 1.574.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. ******* нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өртэй байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл нийт 2.292.858.000 төгрөгийн өр үүссэн. Уг өр нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалаагүй бөгөөд дараах нөхцөл байдлаас үүдэлтэй. Үүнд 2021 оны 3 дугаар сараас тус байгууллага гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн, 2023 оны 7 дугаар сараас Сангийн яам, Эрүүл мэндийн яамнаас зардлын эрхийг үе шаттайгаар нээсэн, Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн боловч тухайн үед санхүүгийн эрх хязгаарлагдсан, 2024 оны 1 дүгээр сард зардлын эрх олгогдсон хэдий ч санхүүжилтэд хязгаарлалт хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг сард 50.000.000 төгрөгөөс 56.000.000 төгрөгөөр төлөхөөр тогтоосон,  Гэтэл байгууллагын бодит хэрэгцээ нь сард 160.000.000 төгрөгөөс 180.000.000 төгрөг байдаг тул сар бүр 104.000.000 төгрөгөөс 124.000.000 төгрөгийн өр үүсэх нөхцөл бүрдсэн, Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолоор цалинг дахин 10 хувиар нэмэгдүүлсэн боловч суурь үнэлгээ нэмэгдээгүй, мөн 382 дугаар тогтоолоор алслагдсан дүүргийн 20 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн ч нөхөн санхүүжилт олгогдоогүй, 2025 оноос санхүүжилтийн квот, хязгаарлалт үргэлжилж, гүйцэтгэлийн санхүүжилт 26–34 хувиар буурсан, үүний улмаас байгууллагын үйл ажиллагаанд бодит хүндрэл үүссэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар 2023–2025 онуудад холбогдох байгууллагуудад нийт 12 удаа албан бичиг хүргүүлж, нөхцөл байдлыг тайлбарласан болно. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж олгох нь нийгмийн даатгалын байгууллагын бүрэн эрхэд хамаарах бөгөөд даатгуулагчид тэтгэмж олгох үүргийг ажил олгогч хүлээхгүй. Гэтэл нэхэмжлэгч Х.*******гийн ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр, тайлбартай холбоотой бөгөөд үүнийг ажил олгогчийн буруутай үйл ажиллагаатай холбон үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирол нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын нөгөө хэсэг болох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийн хувьд ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Гэвч нэхэмжилсэн үнийн дүнгийн хувьд маргаантай тул бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Х.******* нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан байна. Энэ нь хууль ёсны боловч сарын дараа эргээд ажилдаа орсон байна. Тэгэхээр ажилгүйдлийн даатгалын хувьд өөрөөс шалтгаалсан ажилгүйдэл гэсэн ойлголт байдаг. Иймд энэ дээр эрх үүсэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Гэхдээ энэ нь шууд манайд хамаарах асуудал биш гэдгийг хэлэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын талаар мөн хэлэхэд, анх хоёр шаардлага гаргаж байснаа буцаан татаж, одоо ганц шаардлага үлдсэн байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж болох 1,574,350 төгрөгийг л нэхэмжилж байна. Харин эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай шаардлага яригдахгүй болсон, түүнээс татгалзсан гэж ойлгож байна. Иймд бид зөвхөн дээрх 1,574,350 төгрөгтэй холбоотой тайлбар өгнө. Хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын санг бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгодог хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага олгоно. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д тэтгэмж гэж даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож байгаа хуулийн зохицуулалт нь тус хуулийн 32 дугаар зүйлийг 32.6 буюу ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцах тухай заалт юм. Мөн 33 дугаар зүйлийн 33.1.6-д даатгуулагч ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдсон тохиолдолд үүссэн зардлыг ажил олгогчоор төлүүлэх эрхтэй гэж заасан. Үүнээс хууль зүйн хоёр ойлголт гарч ирж байна. Нэгдүгээрт, тэтгэмж бол тэтгэмж. Энэ нь нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгчид олгогдох ёстой. Харин уг тэтгэмжийг хугацаандаа авч чадаагүйгээс үүссэн хохирлыг ажил олгогчоос нэхэмжлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч тэтгэмжийг шууд ажил олгогчоос нэхэмжилж байгаа нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэл болно. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгоно, үүнд ажилгүйдлийн тэтгэмж хамаарна гэж заасан. Иймд уг тэтгэмжийг олгох субъект нь нийгмийн даатгалын байгууллага юм. Тиймээс нэхэмжлэгч тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэх ёстой. Харин тухайн тэтгэмжийг хугацаандаа авч чадаагүйгээс үүссэн хохирлоо нотлох баримтаар нотолж, ажил олгогчоос нэхэмжлэх боломжтой. Мөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ижил агуулгатай *******ийн 3 ажилтны нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэж, хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрт нийгмийн даатгалын байгууллагыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас олгуулах, харин шимтгэл төлөх үүргийг ажил олгогчид даалгах байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд зөв шийдэл болсон. Иймд Х.*******гийн нэхэмжилсэн 1,574,350 төгрөг нь хохирол бус, харин тэтгэмж тул уг шаардлагыг хариуцагчид холбогдох хэсгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолын хуудас, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай тушаал, *******ийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай өргөдлийн хариу зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч талаас *******ийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Дэмжлэг хүсэх тухай” 134 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар-2 хувь, *******ийн даргын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Асуудал шийдвэрлүүлэх талаар” 1/318 тоотоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд явуулсан албан бичгийн хуулбар-2 хувь, *******ийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Асуудал шийдүүлэх талаар” 345 тоотоор Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар-2 хувь, *******ийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай" 357 тоотоор Налайх дүүргийн т хүргүүлсэн албан бичгийн хуулбар-1 хувь, *******ийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 103 тоотоор Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар-2 хувь, *******ийн даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 01/330 тоотоор Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар-1 хувь, *******ийн даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1/326 тоотоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар-1 хувь, *******ийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 1/105 тоотоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар-2 хувь, *******ийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гомдол гаргах тухай” 1/62 тоотоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар-1 хувь, *******ийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гомдол гаргах тухай” 1/62 тоотоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн албан бичгийн хуулбар-1 хувь, *******ийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 1/62 тоотоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд хүргүүлсэн албан бичгийн хуулбар-1 хувь, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/70 тоотоор Налайх дүүргийн т хүргүүлсэн албан бичиг, *******ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 1/264 тоотоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Х.д хүргүүлсэн албан бичгийн хуулбар, *******ийн даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 595 тоотоор Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан бичиг, *******ийн даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 1/523 тоотоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар, *******ийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 492 тоотоор Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн албан бичгийн хуулбар, *******ийн даргын 2023 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 526 тоотоор Налайх дүүргийн Засаг дарга Ч.т хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Сангийн яамны Е хуулга системээс татаж авсан Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төсвийн тайлан 2025 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны хуулбар, Сангийн яамны Е хуулга системээс татаж авсан Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төсвийн тайлан 2024 оны 10, 11, 12 дугаар сарыг дуустал хугацааны хуулбар, ******* ажил олгогч, ажилтны байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өөс 1.574.350 /нэг сая таван зуун далан дөрвөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас татгалзсаныг баталсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.340 /дөчин хоёр мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 42.340 /дөчин хоёр мянга гурван зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ГАНЧИМЭГ