Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1146

 

 

 

 

 

 

 

 

     2018          08           09                                    2018/ШЦТ/1146

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч М.Үүрийнтуяа, 

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1806037501300 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Насанбуянгийн эзэмшлийн Lеnovo маркийн зөөврийн компьютерыг сургалтад суухдаа хэрэглээд 2017 оны 10 ду гаар сарын 17-ны өдөр буцаагаад өгье гэж хуурч аван залилах гэмт хэрэгт  холбогджээ.                                                                                       яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Насанбуянгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...2017 оны 10 сарын 15-ны өдөр архивын сургалтад леново брендийн зөс врийн крмпьютерийг 2017 оны 10 сарын 16-ны өдөр хэрэглээд, 2017 оны 10 сарын 17-ны өдөр буцаагаад өгье гэж Б нь Баянзүрх дүүргийн 5-р хороо Тг рвилан хотхоны 48-р байрны урдаас авч яваад эргүүлэн өгөөгүй. Баа: би зөөврийн компьютерыг буцаан авах гэхээр эргүүлэн өгнө хэсэг хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрсэн. Б нь өмнө хамт ажилладаг байсан ба зө< врийн компьютерыг аваад 14 хоногийн дараа ажлаасаа гарсан. Бы шинээр орсон ажил гэх Амгалан цогцолбор сургуулийн захирлын туслах хий цэг гэсэн. Ажил дээр нь очиж уулзахад 2018 оны 03-р сарын 10-ны өдөр төлж е арагдуулна гэж өөрийн гараар баталгаа гарган бичиж нотариатоор баталгаажу лсан байгаа. Гэвч одоог хүртэл хойшлуулсаар зөөврийн компьютерийг эргүүлэн өгөхгүй байна. ... Хар өнгөтэй, шинэ авч байсан, дэлгэцийнх нь ард хэсэгт Насачбуян гэсэн наалттай байгаа өөр содон шинж тэмдэг байхгүй, Б нь зөөврийн компьютерийг авч явахдаа хар өнгийн цүнх цэнэглэгчийн хамтаар авч явсан. Би зөөврийн компьютероо 2017 оны 03 сард 2,000,000 төгрөгөөр авч байсан. Одоо би 2,000,000 төгрөгөөр нь үнэлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

 

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б32-18-1315 дугаартай "Lenovo маркийн зөөврийн компьютер 520.000 төгрөг" гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5/,

-хохирогчийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролыг барагдуулж авсан гэх хүсэлт,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...2017 оны 09 дүгээр сарын 04-өөс эхлэн Франц улсын иргэн Надианы Отет гэдэг хүнтэй Жи майл хаягаар харьцдаг байсан. Энэ хүнтэй харьцах болсон шалтгаан нь зээл олгоно гэсэн учраас харилцаж эхэлсэн. Отет нь надаас 9,500,000 төгрөгийг даатгалын мөнгө, татварын мөнгө, болон 3 сарын урьдчилгааны төлбөр гэж хэлэн авсан. Энэ хүн рүү мөнгө явуулах хэрэгтэй байсан болохоор би зүс таних Насанбуяны леново брендийн ай-5 зөөврийн компьютерыг түр хэрэглээд өгье гэж аваад хэрэглэж байгаад мөнгө хэрэг болоод байсан болохоор нь Хархорин захын замын хойд талд байрлах ДУИТ нэртэй барьцаалан зээлдуүлэх газар 400,000 төгрөгөөр барьцаалан мөнгийг нь Отетийн дансанд 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Насанбуяны зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газраас авч чадахгүй байсаар байгаад хугацаа нь дуусч зарагдсан байсан. Би зөөврийн компьютерыг барьцаалсныхаа дараа ямар нэгэн сунгалт хийгээгүй байсан ба сунгалт хийгээгүй учир зарагдсан гэсэн хариуг барьцаалан зээл олгогч тал хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12, 39/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Амгалан цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-ийн 26-29/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Насанбуянгийн эзэмшлийн леново маркийн зөөврийн компьютерыг сургалтад суухдаа хэрэглээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буцаагаад өгье гэж хуурч аван залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Б нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Быг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Баянмөнхөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ