| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2505 01197 1470 |
| Дугаар | 2026/ДШМ/257 |
| Огноо | 2026-03-05 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/257
2026 03 05 2026/ДШМ/257
Э.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Хонгорзул,
шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Ц.Баярмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2839 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Б-д холбогдох 2505 01197 1470 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Э-ийн Б-, ...., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ВЭ-).
Шүүгдэгч Э.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ................
ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2839 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 (далан зургаа) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА