| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2023/00088/И |
| Дугаар | 193/ШШ2026/00526 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 193/ШШ2026/00526
2026 03 26 193/ШШ2026/00526
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, өөрийн байрт байрлах, ******* /РД:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, *******ын /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,778,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батбилэг,
Хариуцагч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3,778,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч Г.ад холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,778,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,778,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргалаа.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 75,398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,699 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* -ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.ад холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,778,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,398 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 37,699 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ