Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1163

 

 

 

 

 

 

   2018         08          14                                        2018/ШЦТ/1163    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч С.Оюунжаргал,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр, 

Шүүгдэгч Г.Хнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хишигбаатарт холбогдох эрүүгийн 1803004860282 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Г.Х нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалах их сургуулийн баруун замд 2018 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед Тоёота Приус маркийн 85-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9-д заасан "уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Баярмагнайгийн жолоодон явсан Кавасаки маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, Х.Төрхүүгийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Баярмагнайгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Кавасаки маркийн улсын дугааргүй мотоцикльд 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

                       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Хнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9-д заасан "уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Баярмагнайгийн жолоодон явсан Кавасаки маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, Х.Төрхүүгийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Баярмагнайгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Кавасаки маркийн улсын дугааргүй мотоцикльд 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Газарчин дээд сургуулийн урдаас Улаанхуарангийн эцэс орохоор найз Х.Төрхүүгийн эзэмшлийн Кавасаки маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон БХИС-ийн баруун талын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай арын суудалд найз Х.Төрхүүг сундлаад явж байтал замын нэгдүгээр эгнээнд Тоёота Приус-20 маркийн автомашин зогсож байсан. Би тэр үед зогсож байсан автомашиныг тойрон гарахаар 2 дугаар эгнээ рүү шилжиж ортол зогсож байсан Приус маркийн автомашины жолооч гэрэл дохио өгөлгүй шууд зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн. Тэр үед би унаж явсан мотоциклио зогсоож чадалгүй уг автомашины зүүн урд дугуй хэсэг рүү мөргөөд онхолдож унасан. Ослын дараа хэсэг шокын байдалтай байж байтал түргэн тусламж болон цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би уг автомашиныг зогсож байхыг 30-40 орчим метрийн зайнаас харсан. Тэгээд би зогсож байсан автомашины хойд талд 10 орчим метрийн зайтай ирээд эгнээ байраа сольж 2 дугаар эгнээ рүү шилжиж орох үед зогсож байсан автомашин шууд зүүн гар тийш эргэсэн. Би тэр үед зогсож чадалгүй зүүн гар тийш эргэсэн Приус автомашинтай мөргөлдсөн. Би зүүн гар тийш эргэсэн автомашинтай урд дугуй хэсгээрээ мөргөлдсөн, ослын улмаас баруун хөл, баруун гарны савхан яс хугарсан, баруун тохой урагдсан, нүүрний зүүн шанаа зулгарсан, толгой хэсэг хавдсан гэх мэдүүлэг /хх-22-23/

 

Иргэний нэхэмжлэгч Х.Төрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би найз Баярмагнайтай ажлаа тараад Газарчин дээд сургуулийн гадна уулзаад Баярмагнайгийн улсын дугааргүй мотоциклийн ард би суугаад Баярмагнай жолоогоо бариад шөнө 01 цагийн үед 16 дугаар хорооллоос Батлан хамгаалахын их сургуулийн зам руу уруудаад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад урд машин зогсож байхаар нь 2 дугаар эгнээ рүү шилжээд хэсэг явж байтал саарал өнгийн Т.Приус-20 маркийн автомашин урдуур гэрэл дохио өгөлгүй буцаж эргэх гээд дараад эргэчихсэн, тэгээд л мөргөлдөөд Магнай бид хоёр шидэгдээд цагдаа эмнэлэг ирээд Баярмагнай бид хоёрыг эмнэлэг аваад явсан. Нөгөө машин яваагүй зогсож байгаад л гэнэт дараад хөдөлсөн, тэгэхээр хурд багатай байсан, тэр машиныг 1 метр зайнаас тулж ирээд л харсан. Гомдолтой, эмчилгээний бодит зардлаа баримтаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг/хх-34-35/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 7354 дугаартай:

Х.Төрхүүгийн биед духанд сорвитой, баруун хөмсгөнд шархтай гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 7346 дугаартай:

Б.Баярмагнайн биед баруун дунд чөмөгний ил хугарал, хугарлыг засах мэс ажилбарын дараах байдал, баруун шуу ясны далд хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 3.1.20 зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 434 дугаартай:

Toyota Prius маркийн 85-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Гэндэнсүрэнгийн Хнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9-т заасан "уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркийн 85-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр үүссэн байсан тухай тэмдэглэл, фото зурагт тоормосны мөр нүдэнд харагдах байдлаар харагдахгүй байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хурдыг тооцоолж тодорхойлох боломжгүй. Кавасаки маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Баярсайханы Баярмагнай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Кавасаки маркийн улсын дугааргүй мотоцикльд тоормосны мөр үүссэн байсан тухай тэмдэглэл, фото зурагт тоормосны мөр нүдэнд харагдах байдлаар харагдахгүй харин зорчих хэсэг дээр ямар нэг хатуу биетийн хүчний үйлчлэлээр зурагдсан мөр байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хурдыг тооцоолж тодорхойлох боломжгүй. 3ам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал буюу Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 31973 тоот дүгнэлтэнд тусгагдсан Toyota Prius маркийн 85-38 УБЯ улсын дугаартай тээврийн хрэгслийн эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /Дүгнэлтэнд тусгагдсан MNS4598:2011 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын шаардлага хангахгүй байгаач Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, тухайн автомашинд илрээгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 3-4/

-осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5/

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12/

-согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13, 15/

-ГССҮТ-ийн 06587 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 41-49/

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 31973 дугаартай дүгнэлт, гэрэл зураг, хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 54-59/

 

Шүүгдэгч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 5 дутаар сарын 31-ний шөне 01 цагийн орчим өөрийн эзэмшлийн Тоёота Приүс 20 маркийн 85-38 УБЯ улсын дугаарчай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ҮБХИС-ийн баруун талын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр явж байгаад 2 дугаар эгнээрүү шилжин орж ҮБХИС-ийн баруун талын автомашин ордог хаалганы харалдаа ойролцоогоор 5 км/цагийн хурдтай ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийх үед ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй замын хоёрдугаар эгнээнд явж байсан улсын дугааргүй мотоциклийн жолооч автомашины зүүн гар талын урд дугуй болон крыло. хаалганв! харалдаа ирж мөргөөд зам дээр унасан Би юу болов гээд буугаад иртэл мотоцикльтой хоёр хүн зам дээр хэвтэж байсан Мотоциклийн жолооч болон зорчигчоос та нар зүгээрүү гэж асуутал жолооч би гайгүй юм шиг байна. Гэхдээ хөл хугарсан байна гэж хэлсэн Мөн зорчи1чоос чиний биеийн байдал гайгүй юу гэж асуутал шоокийн байдалтаи дуугүи байгаад байсан. Тэгээд би өөрийнхөө 88079085 дугаартай гар утсаар түргэн тусламж бог цагдаагийн алба хаагч нарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаа болон түргэн туспа" ирсэн. Түргэний эмч мотоциклийн жолооч болон зорчигчийн биеийн байдлыг үзс-ГССҮТ-рүү авч явсан. Би цагдаагийн алба хаагч нартай хамт хэргийн газрын ү:-; хэмжилтээ хийлгэсэн. Мөн автомашин болон мотоцикл.ь хоёр анх мөрголдсөн цэ~ би зааж өгсөн. Тэгээд би хэргийн газрын үзлэг хэмжилт дуусаад ГССҮТ-рүү явсан гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Г.Хишигбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа мэдээлэл, НДШ төлөлтийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 76-87/,

-хохирол барагдуулсан тухай шүүгдэгчийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай хийсэн хэлцэл /хх-ийн 106-107/, хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 108-109/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, ШШҮХ-ийн шинжээчийн, Замын цагдаагийн албаны шинжээчийн болон хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Хнь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Мөн хэрэг учрал болоход иргэний нэхэмжлэгч Х.Төрхүүгийн эд хөрөнгөд нь хохирол учруулсан нь нотлох баримтаар нотлогдсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Хишигбаатарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Г.Хт эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал,  хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг төлж барагдуулж  дуусгасан байдал, хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ялыг хуульд заасан бага хугацаагаар оногдуулж, хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Г.Хнь иргэний нэхэмжлэгч Х.Төрхүүд 800.000 төгрөгийн хохирол, нэхэмжлэлийг төлж барагдуулсан. Хохирогч Б.Баярмагнайд 1.800.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Г.Хын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Г.Хыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Шүүгдэгч Г.Хнь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.Хын В ангилалын 196448 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ