2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 193/ШШ2026/00614

 

 

2026             04         07                                   193/ШШ2026/00614

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Оросын холбооны улсын иргэн ******* ******* ******* /паспортын дугаар *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******од оршин суух, овогт гийн /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хүсэлт гаргагч Апарушкин ******* ******* нь ОХУ-ын иргэн бөгөөд хариуцагч Ч.тай суудлын автомашин захиалах, худалдан борлуулах чиглэлээр ажил хэргийн холбоотой явж ирсэн байна.

Хүсэлт гаргагч нь эртний танилын хувиар өөрийн хэрэгцээнд суудлын автомашин худалдан авах зорилгоор 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчид урьдчилгаа төлбөр болгон түүний Хаан банкны 5000303885 дугаар данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Хариуцагч Ч. нь богино хугацаанд суудлын автомашиныг нийлүүлнэ гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлэн авсан цагаас эхлэн хүсэлт гаргагчтай холбоо харилцаагаа тасалсан байна.

Хүсэлт гаргагч нь хариуцагч Ч.тай холбоо барьж чадахгүй байсан болохоор 2025 он дуустал түүнийг хариу өгнө хэмээн итгэж хүлээсэн боловч үр дүн гараагүй учир хариуцагчид урьдчилгаа болгон шилжүүлсэн 20,000,000 төгрөгөө гаргуулан авахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ч. нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1,9-д зааснаар тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 192/Ш32025/48046 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагч Ч.ын хаягийг олж тогтоосноор шүүхэд дахин нэхэмжлэл гаргах нөхцөл бүрдэх тул тус Ч.ыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч талаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШЗ2026/09463 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Ч.ыг урьдчилгаа болгон шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, хариуцагч нь уг хаягтаа оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШЗ2026/09463 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч ын /РД:/-ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

5.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын /РД:/ нь хамгийн сүүлд Улаанбаатар хот, , , , , тоот хаягт бүртгэлтэй байсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ын /РД:/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ын /РД:/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ГАНЧИМЭГ