Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 137/ШШ2026/00324 

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Г  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,330,632.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн З сумын ..-р баг, .. байрлах Г  банк ХК-ийн З салбар /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Х  нь 2024 оны 02 сарын 20-ны өдөр ЗГ1915148578 тоот зээлийн гэрээ байгуулан 24,810,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ төлөлгүй өнөөдрийн байдлаар 441 хоногийн хугацаа хэтэрч байх тул зээлийн 21,330,632.12 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Э сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Ж  овогт Э-ын Х  /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.Х  би Г  банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 21,330,632.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Э.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,330,632.12 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Х  нь зээлийн 21,330,632.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,330,632.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Х  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,603 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 132,301.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 132,301.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б