2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 193/ШШ2026/00587

 

 

2026 04 03

193/ШШ2026/00587

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******,*******,*******, *******т байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, , , тоот хаягт оршин суух, ын /РД:/,

Хариуцагч: Улаанбаатар хот, ,, тоот хаягт оршин суух, ийн /РД:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,946,822.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Э., Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Д., хамтран үүрэг гүйцэтгэгч Э. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д., хамтран үүрэг гүйцэтгэгч Э. нар нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 5,638,956.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,367,379.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 925,486.58 төгрөг, нотариатын зардалд 15,000 төгрөг, нийт 12,946,822.93 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байгуулсан байна. Үүнд: Хариуцагч Д., Э. нэхэмжлэлийн шаардлага 12,946,822.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,946,822.93 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,200,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д., Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,946,822.93 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнд: Хариуцагч Д., Э. нэхэмжлэлийн шаардлага 12,946,822.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,946,822.93 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,200,000 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрлийн гэрээнд зохигч гарын үсгээ зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.

Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 222,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д., Э. нэхэмжлэлийн шаардлага 12,946,822.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,946,822.93 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,200,000 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 222,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА