| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1143/Э |
| Дугаар | 1181 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.5.1., |
| Улсын яллагч | П.Нархажид |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 1181
2018 08 17 2018/ШЦТ/1181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч П.Нархажид,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Шүүгдэгч Н.Н, П.Б, О.Д, Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Батзул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н, П.Б, О.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806037061222 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ, О.Д, П.Б, Н.Бнар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа төвийн Хаан банкны АТМ-д орлогын 2.885.000 төгрөг хийх гэж байгаад мартаж явсан хохирогч Т.Ганхуягын мөнгийг бусдын өмчлөл, эзэмшид байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Бнь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Долоон бурхан" дэлгүүрийн гадна хохирогч Ч.Ундрахсайханы толгойн тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Н.Н, О.Д, П.Б, Н.Бнар нь бусдын өмчлөл, эзэмшид байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч Н.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16-17 цагийн үед би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Баялаг-Ундраа төвийн Хаан банкны АТМ-д өөрийн орлого болох 2.885.000 төгрөгийг өөрийн нөхөр болох Чойжилын Мөнхнасангийн 5014073783 дугаарын дансруу картыг нь авч явж орлого болгон хийгээд болчихсон байх гэж бодон картыг нь мөн мөнгөө шалгалгүй мартаад явтал манай нөхрийн дансанд орлого ороогүй мөн Хаан банкны виза картыг ATM нь залгисан байдалтай байсан. Энэ талаар Хаан банкны лавлахаас утсаар асуухад таны мөнгө буцаж гараад арын үйлчлүүлж байсан хүн авч карт нь залгигдсан байна гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Хохирогч Ч.Ундрахсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 дугаар сарын 25-ны орой...би эхнэртэй нь маргалдаж байсан чинь Зулаа хажуугаас дайрахаар нь би газар дарж унагаагаад заамдаад байж байтал эхнэр нь хойноос өшиглөөд би эргэж хартал гэнэт шил хагарах чимээ гараад миний эрүүн тус газар нэг зүйлээр цохисон тэгээд эрүүнээс цус гарж байхаар нь би заамдсан гараа тавиад салахад зам дээр байсан замын цагдаа ирээд бариад гавалсан гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 8067 дугаартай:
Ч.Ундрахсайханы биед эрүунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93/
Шүүгдэгч О.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н, Б, Б нартай Баялаг-Ундраа төвийн Хаан банкны ATM нээс буцаагдсан мөнгийг авсан үйлдлээрээ гээгдэл эд хөрөнгийг завшисан гэм буруутай үйлдлээ хүлээн евшөөрч байгаа. Тухайн ATM машинаас гарч ирсэн мөнгийг Нандин-Эрдэнэ авч цүнхэндээ хийж гараад Нарантуул олон улсын худалдааны төвийн хойд шилэн захын арын гудамжинд бүгдээрээ тойрч зогсоод Нандин-Эрдэнэ хуваасан. Тэгэхдээ 4 хүн нэг хүний 500 мянган төгрөг авхад ард нь 100 мянган төгрөг үлдсэн. Бид үлдсэн 100 мянган төгрөгөөрөө идэж уух юм аваад гудамжинд сууж байгаад 1 шил архи хувааж уучихаад тарцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Шүүгдэгч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Ямар учраас яллагдагчаар татагдсанаа ойлголоо. Сонсгосон ялыг мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Н, Д Б бид нар Хаан банкны ATM дээр очиход ATM-нээс мөнгө гарч ирсэнийг нь Нандин-Эрдэнэ авч цүнхлэн гарч шилэн захын арын гудамжинд хүн бүрийн 500 мянган төгрөг авч 100 мянган төгрөг үлдхээр нь хамтдаа идэж уух юм авч үрсэн. Яг хэдэн төгрөг гарч ирсэнийг нь мэдэхгүй ч мөнгө хуваахад хүний 500 болсон гэх мэдүүлэг /хх-ийн 43/
Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Ямар учраас яллагдагчаар татагдсанаа ойлголоо би сонсгосон ялыг мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баялаг-Ундраа төвд байдаг АТМ-р мөнгө шилжүүлхээр орсон Н, Д, Б нар гарч ирэн намайг явая гэхээр нь дагаад явтал Нандин-Эрдэнэ цүнхнийхээ харалдаа гартаа боодолтой мөнгө барьчихсан байхаар нь юун их мөнгө юм бэ гэтэл сая АТМ рүү очсон чинь урдаас мөнгө гараад ирлээ гэхээр нь тэднийг дагаж шилэн захын арын гудмаар явтал надад Д 25 ширхэг 20 мянган төгрөг буюу 500.000 төгрөг тоолж өгсөн. Хүн бүр 500 мянган төгрөг авхад ард нь 100 төгрөг үлдэж бид тэрүүгээр нь архи авч уусан. Би эхний шил 0.75 гр тай архи ууж байхдаа согтоод тасарчихсан байсан. Авсан 500.000 төгрөгөөрөө урьд өмнө дэлгүүрээс авсан өрөө дараа идэж уугаад дуусгасан. Бүгд л олз гэж харсан. Цагдаад хандах санаа гаргасан хэн нэгэн байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49/
Би 2018 оны 06-р сарын 26-ны орой 23 цагын үед Баянгол дүүргийн 23-p хорооны нутаг дэвсгэрт байрлах зүүн ард аюушын 25-8-156 тоотоос эхнэр Отгонтуяа, хүү Түшинтөгсөө тэврээд хурай ах болох Шагайтай уулзаж утас авхаар явж байгаад 626-р худагын ойролцоо Шагай ахтай уулзаад байж байсан чинь дэлгүүрийн эзэн болох Ундрахсайхан нь дэлгүүрийн үүдэн дээр зогсож байсан. Намайг хараад Ундрахсайхан нь нааш ир гээд дуудсан бөгөөд намайг очиход дэлгүүрээс зээлээр авсан барааныхаа мөнгийг өгөөчээ гэхээр нь би өгнө гэж хэлээд шууд худаг дээр ирсэн. Тэгээд байж байтал Ундрахсайханы ах гэх танихгүй ах ирээд шууд намайг мөр хэсэгрүү цохиохоор нь би хойшоо болоод болоё гээд тэр хүнийг гараараа тулаад байж байтал Ундрахсайхан нь гүйж ирээд намайг нүүрэн тус газар гараа атгаж байгаад шууд цохиход би газар унахдаа хүүхэдтэйгээ хамт унаад хүүхэд уйлхаар нь уур хүрээд хажууд шил байсан болхоор аваад Ундрахсайханийг шилээрээ цохьсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд би эрүүлжүүлэх байранд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 101/
Шүүгдэгч Н.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баялаг-Ундраа төвийн ATM орход урдаас гарч ирсэн мөнгийг авсандаа ял сонсож байгаа болхоо ойлголоо. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна ATM машинаас гарч ирсэн мөнгийг би аваад тоолж үзээгүй захын хаалгаар гарах гэж явж байхад Д эгч надаас авч цүнхэндээ хийлгэсэн. Бид 4 шилэн захын хойно очиход Д эгч бүгдийн хуваахад хүн нэг бүрийн 500.000 төгрөг болсон. Цаана нь 100.000 төгрөг үлдсэн бид үлдсэн. Бид үлдсэн 100 мянган төгрөгөөр ундаа, архи, идэх зүйл авч үрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55/
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4, 76-77/
-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 6/
-эд зүйлд /камерын бичлэгт/ үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/
-ХААН банкны 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 29/4472 дугаартай мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг /хх-ийн 29-30/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс: шүүгдэгч Н.Н, П.Б, Н.Б, О.Д нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24-27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-61/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Н.Н, П.Б, О.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Н.Бд холбогдуулан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч шүүгдэгч Н.Н, О.Д, П.Б, Н.Бнар нь бусдын өмчлөл, эзэмшид байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч Н.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч Н.Н, О.Д, П.Б, Н.Бнарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшид байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн төрлийн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, тэрээр гэм буруутай маргахгүй гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгч Н.Батзулын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн учир гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хооронд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос хохирогч Т.Ганхуягт шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ, О.Д, П.Б, Н.Бнар нь хохирол төлж барагдуулаагүй байх тул 2.885.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Ундрахсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаар нотлох баримт гарган хавтаст хэрэгт хавсаргаж шүүгдэгч Н.Батзулаас хохирол нэхэмжлээгүй байх учир түүний хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Батзулаас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иймд хохирогч Ч.Ундрахсайхан нь өөрт учирсан хохиролын талаарх баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Н.Баас хохирол нэхэмжлэх боломжтой.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хадгалав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.Н, П.Б, О.Д гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Н.Быг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Н.Н, П.Б, О.Д нарыг тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Батзулын нийт эдлэх ялыг дөрвөн зуун наян цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч Н.Н, П.Б, О.Д нарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, П.Б, О.Д, Н.Б нараас 2.885.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Т.Ганхуягт олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Ундрахсайхан нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ