Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 137/ШШ2026/00332

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М-д зээлийн гэрээний үүрэгт 15,965,769.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүрэг, ..-р хороо, .. .. тоотод байрлах П ББСБ ХХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.М нь манай компанитай 2023 оны 11 сарын 08-ны өдөр L100000449 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлага, нотариатын нийт 15,965,769.02 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн З сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б  овогт М-ын М  /РД: ТЛ81121774, утас: 88057398/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М-ын М  би П ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 15,965,769.02 төгрөгийг 2026 оны 05 сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,124,434 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч М.М-д холбогдуулан 15,965,769.02 төгрөгийг гаргуулахаар П  ББСБ ХХК-аас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 15,965,769.02 төгрөгийг 2026 оны 05 сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,995,721.13 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,965,769.02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн 15,965,769.02 төгрөгийг 2026 оны 05 сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,995,721.13 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч З.Б  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч П  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн гэрээний 15,965,769.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.М  нь нэхэмжлэлийн шаардлага 15,965,769.02 төгрөгийг 2026 оны 05 сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,995,721.13 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч З.Б  нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,779 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 118,889.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 118,889.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б