| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2026/00215/И |
| Дугаар | 310/ШШ2026/00293 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 310/ШШ2026/00293
| 2026 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 310/ШШ2026/002*******3 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2026/00215/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Урансайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1*******8******* оны 06 сард ******* аймгийн Хөдөө аж ахуйн техникум төгсөөд, 1*******8******* оны 07 сард нутагтаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил бригадад малын бага эмчээр томилогдсон. Тэгээд 2 сар ажиллаад эргээд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны мэдэлд очиж тэндээсээ Зүүнбаян-Улаан сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар томилогдон 1**************0 оны 07 сар хүртэл ажилласан. ******* аймагт шилжиж ирээд 1**************1-2006 он хүртэл ******* компанид нярваар ажиллаж эхэлсэн.
Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдгийн зөрчилтэй, бичилт бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул 1*******8******* оны 07 сарын 15-ны өдрөөс 1*******8******* оны 0******* сарын 07-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малын бага эмчээр, 1*******8******* оны 0******* сарын 07-ны өдрөөс 1**************0 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1**************1 оны 03 сарын 02-ны өдрөөс 1**************4 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* пүүсэд нярваар ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-3-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, 2*******3463 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-7-р хуудас/, 1**************0 оны 02 сарын 12-ны өдрийн 01 дугаартай сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тайлангийн хурлын тогтоолын хуулбар /хэргийн 8-р хуудас/, 712066, 136368 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд /хэргийн *******-12-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 сарын 10-ны өдрийн 40 дугаартай албан бичиг /хэргийн 13-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2026 оны 02 сарын 10-ны өдрийн 81, 85 дугаартай, 2026 оны 03 сарын 0*******-ний өдрийн 08/104 дугаартай албан бичгүүд /хэргийн 14, 15, 18-р хуудас/, ******* аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 02 сарын 11-ний өдрийн 28 дугаартай тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/, Өвөрхангай аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 03 сарын 04-ний 27 дугаартай албан бичиг /хэргийн 17-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 22-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , й, нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Т.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй, бичилт бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул 1*******8******* оны 07 сарын 15-ны өдрөөс 1*******8******* оны 0******* сарын 07-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малын бага эмчээр, 1*******8******* оны 0******* сарын 07-ны өдрөөс 1**************0 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1**************1 оны 03 сарын 02-ны өдрөөс 1**************4 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* пүүсэд нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.******* 1*******8******* оны 07 сарын 15-ны өдрөөс 1*******8******* оны 0******* сарын 07-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малын бага эмчээр, 1*******8******* оны 0******* сарын 07-ны өдрөөс 1**************0 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1**************1 оны 03 сарын 02-ны өдрөөс 1**************4 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* пүүсэд нярваар ажиллаж байсан болох нь 2*******3463 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1**************0 оны 02 сарын 12-ны өдрийн 01 дугаартай сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тайлангийн хурлын тогтоолын хуулбар, гэрч , й, нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Т.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* // нь 1*******8******* оны 07 сарын 15-ны өдрөөс 1*******8******* оны 0******* сарын 07-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд малын бага эмчээр, 1*******8******* оны 0******* сарын 07-ны өдрөөс 1**************0 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1**************1 оны 03 сарын 02-ны өдрөөс 1**************4 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* пүүсэд нярваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ