| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/05715/И |
| Дугаар | 191/ШШ2026/01755 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01755
2026 01 2 11/ШШ2026/01755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- ******* дүүрэг, 5-р хороо, ******* хороолол, ******* гудамж ******* байрны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ******* хот, ******* хаягт оршин сууж байгаа, ******* овогт ******* /РД-*******/-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- дүүрэг, хороо, хороолол, байрны 103 тоотод байрлах, /РД-/-д холбогдох,
орон сууцыг эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан дүүргийн хороо, Офицер хороолол, 3 дугаар блок, 1-р орц давхарт байрлах D загварын 2 өрөө, 46.01 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан байна /хх-1/.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дүүргийн 12 дугаар хороо, Офицер хороолол, 3 дугаар блок, 1-р орц давхарт байрлах D загварын 2 өрөө, 46.01 м.кв талбайтай орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтанд хүлээлгэн өгөхийг даалгах гэж өөрчилсөн /хх-122/, энэхүү өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
3. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...2022 оны дүгээр сарын 16-ны өдөр ХХК-тай орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, дүүргийн хороо, Офицер хороолол, 3 дугаар блок, 1 дүгээр орц, давхрын D загварын барилга буюу 46,1 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлж авсан. Үүний дараа 2022 оны 10-р сарын 31-ний өдөр орон сууцны төслийг хэрэгжүүлэгч болох дээр очиж бартераар орон сууц захиалах гэрээг байгуулж, орон сууцын төлбөрийг захиалагчийн эрх шилжүүлж авсан ХХК-ний дансанд гэрээ байгуулсан өдрөө 37,818,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 45,000,000 төгрөгийг сард 1,00,000 төгрөгөөр 23 сарын хугацаанд төлж барагдуулсан. нь 2022 оны сарын 26-ны өдөр байрыг худалдан борлуулах эрхийг ХХК-д олгосон албан тоот буюу тодорхойлолтыг хүлээн авснаар нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэгч энэ орон сууцыг борлуулах эрхийг ХХК-д өгсөн гэж ойлгож гэрээ байгуулж, төлбөр тооцоогоо хийсэн.
2023 оны 3 дугаар улиралд захиалагч нар орон сууцаа хүлээж авахтай холбоотой мэдээллийг Таун констракшн захиалагчдын мэдээллээс буюу фэйсбүүк группээс олж мэдээд орон сууцаа хүлээн авахаар очиход ХХК манайд лифт нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй учраас танайд байрыг өгөхгүй гэснээр маргаан үүссэн. Энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгч Таун констракшн нь ХХК-г залилсан гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсанаар энэхүү иргэний хэрэг түдгэлзсэн боловч залилах гэмт хэргийн шинжгүй байна гээд эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. ХХК, нар хоорондын төлбөр тооцоогоо хоорондоо шийдвэрлэх нь зүйтэй. Захиалагчийн эрхийг шилжүүлэн авсан энэ орон сууцыг өмчлөх эрхтэй гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нь манай компани ХХК-тай байгуулсан гэрээний дагуу цагдаагийн байгуулагад хандаж шалгуулсан боловч эрүүгийн хэрэг нь манай компанийг хохироогүй байна гээд хаагдсан. Нэхэмжлэлд дурдсан манай компанитай 2022 оны 10-р сарын 31-ний өдөр байгуулсан гэрээ нь орон сууц худалдан авах гэрээ биш бартераар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний зүйлд , ХХК нарын хооронд 2022 оны 8-р сарын 5-ны өдөр байгуулагдсан цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлнэ гэж байгуулагдсан.
Харин ХХК нь 2022 оны 8-р сарын 5-ны өдөр манай компанитай цахилгаан шат нийлүүлэх гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, манай компаний барьж байгаа орон сууцнаас тодорхой орон сууцыг цахилгаан шатны төлбөрт төлөхөөр тохирсон байсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн боловч ХХК нь цахилгаан шат нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй учраас манай компани гэрээ цуцлахыг ХХК-д мэдэгдсэн. Манай компани ХХК-тай байгуулсан гэрээний бартерт шилжүүлэх орон сууцыг 2022-10-31-ний өдөр тай уулзаж бартераар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. нь бартераар орон сууц захиалах гэрээний төлбөрийг -д төлөөгүй.
Манай компаний ХХК-тай 2022-8-5-ны өдөр байгуулсан цахилгаан шат нийлүүлэх гэрээ цуцлагдсан тул бартераар орон сууц шилжүүлэх ажиллагаа дуусгавар болсон. Ингэхээр нэхэмжлэгч нь -д ямар нэгэн төлбөр төлөөгүй, бартераар орон сууц захиалгын гэрээ нь хэлбэр төдий болсон гэрээ бөгөөд ХХК-ний ажил гүйцэтгэх хугацаа 6 сар байсан. Гэрээний агуулгаас харвал бартераар орон сууц захиалгын гэрээ гэж бичигдсэн байгаа, нэхэмжлэгч нь манай компанид ямар нэгэн төлбөр төлөөгүй, Хоннрайн монголиа ХХК нь манай компанид цахилгаан шатаа нийлүүлээгүйтул тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5. Нотлох баримтын тухайд
5а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, 2022--26-ны өдөр , Хоннрайн монголиа ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ /хх-3-4/, Хоннрайн монголиа ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, -ний 2022--16-ны өдрийн 131 дугаартай цахилгаан шат нийлүүлэх гэрэний ажлын хөлсөнд авсан орон сууцнуудыг зарж борлуулах эрхтэй тухай тодорхойлолт /хх-6/, 2022-10-31-ний өдөр , -тай байгуулсан бартераар орон сууц захиалах гэрээ /хх-7-/, төлөөлөгчөөр , нарыг томилсон 2023-11-28-ны өдрийн гурван жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-42/, өмгөөлөгч Б.Бадамхандтай байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ /хх-43/, ын -д 2023-8-25-ны өдөр илгээсэн өргөдөл /хх-7-101/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрчилсөн шаардлага /хх-122/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-123/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий байрны заслын ажилтай танилцаж байгаа тухай фото зураг, тайлбар /хх-203-204/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарын цахимаар ирүүлсэн эзгүдй хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-230/ зэрэг баримтуудыг гаргасан.
5б. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-23/, төлөөлөгчөөр ыг томилсон 2023--26-ны өдрийн 122 дугаартай итгэмжлэл /хх-24/, хариу тайлбар /хх-28-23/, дүүргийн газрын хаягласан 2024-01-23-ны өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-131/, дүүргийн газрын т хаягласан 2023-12-18-ны өдрийн 4/216 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-134/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ыг томилсон 2025-11-01-ний өдрийн 11/01-08 дугаартай итгэмжлэл /хх-168/, Таун констркашн ХХК, нарын 2023-10-13-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ /хх-210-213/, , нарын 2022-10-31-ний өдөр байгуулсан бартераар орон сууц захиалах гэрээ /хх-214-216/, , Хоннрайн монголиа ХХК нарын 2022-8--ний өдөр байгуулсан бартераар орон сууц захиалах гэрээ /хх-217-21/, , Хоннрайн монголиа ХХК нарын 2022-8-5-ны өдөр байгуулсан цахилгаан шат нийлүүлэх гэрээ /хх-220-222/, , Хоннрайн монголиа ХХК нарын 2022-8-7-ны өдөр байгуулсан цахилгаан шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ /хх-223-224/, авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-225/, -иас Хоннрайн монголиа ХХК-д хаягласан 2023-02-10-ны өдрийн гэрээ цуцлах шаардлаг хүргүүлэх тухай 12 дугаартай албан бичиг /хх-226/, -иас Хоннрайн монголиа ХХК-д хаягласан 2023-3-14-ний өдрийн гэрээ цуцлах тухай 24 дугаартай албан бичиг /хх-227/ зэргийг шүүхэд гаргасан.
5в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023-10-20-ны өдрийн 28ж2/457 дугаартай албан бичиг /хх-36/, Нийслэлийн дүүргийн газраас хэрэг бүртгэлтийн 23060145 дугаартай хэрэг нээх тухай мөрдөгчийн 2023-4-10-ны өдрийн тогтоол /хх-60/,
П.Мэндсайханыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн 2023-3-22-ны өдрийн тогтоол /хх-61/, хохирогч эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан тухай баталгаа /хх-62-63/, хохирогч П.Мэндсайханаас мэдүүлэг авсан тухай 2023-3-22-ны өдрийн тэмдэглэл /хх-64-66/,
гэрч Б.Хонгорзулд эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-67-68/, гэрч мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-6-70/,
гэрч Д.Батбаярт эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-71-72/, гэрч мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-73-75/,
гэрч -т эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-76-77/, гэрч -с мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-78-7/, , Б.Хонгорзул нараас дүүргийн газарт бичгээр гаргасан тайлбар /хх-80/,
-с Хоннрайн монголиа ХХК-д хаягласан 2023-2-10-ны өдрийн 12 дугаартай албан бичиг /хх-81/, , Хоннрайн монголиа ХХК нарын хооронд 2022-10-6-ны өдөр байгуулсан цахилгаан шат нийлүүлэх гэрээ /хх-82-86/, Нийслэлийн дүүргийн газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 203-10-18-ны өдрийн дугаартай тогтоол /хх-87-8/,
дүүргийн газрын хаягласан 2024-01-23-ны өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-127/, дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024-11-21-ний өдрийн дугаартай ...иргэн аас гаргасан гомдолд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тухай албан бичиг /хх-146/,
дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025-10-3-ны өдрийн 30д2-3/40 дугаартай -ний захирал П.Мэндсайханы гаргасан гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулаад хэргийг хаах саналтай байгууллагад хүргүүлсэн тухай албан бичиг /хх-155/,
дүүргийн газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2025-5-6-ны өдрийн 214 дугаартай тогтоол /хх-161-163/,
дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн танай шүүгчийн дугаар захирамжид дурдсан эд хөрөнгийн хаяг өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэлгүй тухай 2025-12-30-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-206/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
5г. Хэрэгт авагдсан 10, 11-17, 30-32-р хуудсанд авагдсан баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...2022 оны дүгээр сарын 16-ны өдөр ХХК-тай орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, дүүргийн хороо, Офицер хороолол, 3 дугаар блок, 1 дүгээр орц, давхрын D загварын барилга буюу 46,1 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлж авч, төлбөрийг эрх шилжүүлэгч ХХК-ний дансанд бүрэн төлж барагдуулсан.
Үүний дараа 2022 оны 10-р сарын 31-ний өдөр орон сууцны төслийг хэрэгжүүлэгч болох -тай бартераар орон сууц захиалах гэрээ-г байгуулсан боловч Хоннрайн монголиа ХХК цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр байрыг өгөхгүй гэж мэдэгдсэн, тухайн хоёр компаний төлбөр тооцооны асуудал надад хамаагүй тул бартераар орон сууц захиалах гэрээний дагуу гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай компани ХХК-тай 2022 оны 8-р сарын 5-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт өөрийн барьж гүйцэтгэж байгаа орон сууцыг бартераар өгөхөөр тохирсон боловч ХХК нь цахилгаан шат нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүйн улмаас манай компани гэрээгээ цуцалсан. Манай компани ХХК-ний нийлүүлэх цахилгаан шат, угсралтын төлбөрт шилжүүлэх орон сууцыг ХХК худалдах эрхтэй тухай албан бичиг гаргаснаар иргэн тай 2022-10-31-ний өдөр бартераар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэхдээ нь бартераар орон сууц захиалах гэрээний төлбөрийг -д төлөөгүй. Түүнчлэн манай компаний ХХК-тай байгуулсан цахилгаан шат нийлүүлэх гэрээ цуцлагдсан тул тухайн компанид бартераар орон сууц шилжүүлэх ажиллагаа мөн дуусгавар болсон. Нэхэмжлэгч тай байгуулсан бартераар орон сууц захиалгын гэрээ нь хэлбэр төдий буюу ХХК ажил үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгч нь манай компанид ямар нэгэн төлбөр төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. нь захиалагч, Хоннрайн монголиа ХХК нь нийлүүлэгч нар 2022 оны 8-р сарын 5-ны өдөр харилцан тохиролцож, цахилгаан шат нийлүүлэх тухай дугаартай гэрээг байгуулж, гэрээгээр нийлүүлэгч нь Улаанбаатар хот, дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй дахин төлөвлөлтийн хорооллын орон сууцны зориулалттай 16 давхар барилгын 1, 2, 3, 6, 7-р блок буюу нийт блок барилгад 16 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, гэрээний нийт үнийн дүн 1,823,561,288 төгрөг байх бөгөөд тус үнэнд тээврийн зардал, импортын татвар, гаалийн төлбөр, НӨАТ, бусад албан татвар, хураамж цахилгаан шат угсарч суурилуулах ажлууд орсон, төлбөрийн нөхцөл 100 хувь бартер гэж, төлбөр төлөх нөхцөл буюу бартераар шилжүүлэн авах үл хөдлөх хөрөнгө нь гэрээний хавсралт-1 заасан үйлчилгээний зориулалттай талбай болон орон сууц байна гэж талууд харилцан тохиролцсон байна /хх-220-222/.
4б. нь захиалагч, Хоннрайн монголиа ХХК нь гүйцэтгэгч нар 2022 оны 8-р сарын 7-ны өдөр харилцан тохиролцож, цахилгаан шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй дахин төлөвлөлтийн хорооллын орон сууцны зориулалттай 16 давхар барилгын 1, 2, 3, 6, 7-р блок буюу нийт 5 блок барилгад 16 ширхэг цахилгаан шатыг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх, гэрээний төлбөр нь үндсэн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан үнэд багтсан бөгөөд захиалагч тал аливаа төрлийн нэмэлт төлбөр хураамж төлөхгүй болохыг талууд хүлээн зөвшөөрөв гэж харилцан тохиролцжээ /хх-223-224/.
4в. нь гүйцэтгэгч, Хоннрайн монголиа ХХК нь захиалагч нар 2022 оны 8-р сарын -ний өдөр харилцан тохиролцож, бартераар орон сууц захиалах гэрээ-г байгуулж, гэрээгээр захиалагч нь гүйцэтгэгчид болон Хоннрайн монголиа ХХК-н хооронд 2022-8-5-ны өдөр байгуулсан цахилгаан шат нийлүүлэх тоот гэрэний дагуу цахилгаан шат нийлүүлэх, угсарч, суурилуулах, нийлүүлэх, гүйцэтгэгч нь захиалагчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлбөрийг энэ гэрээнд заасан нөхцөлөөр төлнө, гэрээний3.1-д захиалагчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэгжийн үнэ 2,200,000 төгрөг байх бөгөөд нийт 101,222,000 төгрөг байна. Энэ үнэнд НӨАТ орсон болно. Гэж, 3.2-т гүйцэтгэгчээс бартераар олгох орон сууцны нэгжийн суурь үнэ нэг м2 нь 2,200,000 төгрөг байх бөгөөд нийт 3-р блок 1-р орц, -р давхар, D загварын 46,01 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны нийт үнэ 101,222,000 төгрөг байна. 3.3-т бартераар авах үл хөлдөх хөрөнгө, орон сууцны байрны тоо ширхэг, хэмжээ, зохион байгуулалт, орон сууцны давхар дахь байршлын схем зураг зэргийг гэрээний хавсралтаар харуулав гэжээ /хх-217-21/.
4г. -ний 2022 оны -р сарын 26-ны өдрийн 131 дугаартай тодорхойлолтод , Хоннрайн монголиа ХХК нарын хооронд 2022-8-5-ны өдөр байгуулсан тоот цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу ажлын хөлсөнд авсан дүүрэг, хороо, үйлчилгээтэй 16 давхар дахин төлөвлөлтийн хороолол-н дараах орон сууцнуудыг зарж борлуулах эрхтэй тодорхойлж байна. 3-р блок, 1, 2-р орц, 2, , 12, 13, 14, 15-р давхар, B, C, D, E, F загварын, 46,01-76,56 хүртэлх талбайн хэмжээтэй, 2 болон 3 өрөө 8 ширхэг орон сууц гэжээ /хх-6/.
4д. Хоннрайн монголиа ХХК нь эрх шилжүүлэгч, нь эрх шилжүүлэн авагчаар оролцож 2022 оны дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-гээр гэрээний гол нөхцөлийг эрх шилжүүлэгч тал нь 2.1-т заасан анхны гэрээгээр төлбөр төлж олж авсан захиалагчийн эрхээ эрх хүлээн авагч талд 82,818,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцов. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй байгуулах гэрээг шинэчлэн байгуулахаар худалдагч буюу ажил гүйцэтгэгч тал шаардах тохиолдолд эрх шилжүүлэн авагч нь гэрээг шинэчлэн байгуулахаар тохиролцож болно, төлбөр төлөх нөхцөл урьдчилгаа 37,818,000 төгрөгийг 2022--26-ны өдөр Хоннрайн монголиа ХХК-н дансаар шилжүүлж, үлдэгдэл 45,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд буюу 2022-10-20-ны өдрөөс 2024--20-ны өдөр хүртэл 23 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,00,000 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна /хх-3-4/.
4е. нь гүйцэтгэгч, нь захиалагч нар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, бартераар орон сууц захиалах гэрээ-г байгуулж, гэрээний зүйлийг захиалагч нь гүйцэтгэгчид , Хоннрайн монголиа ХХК нарын хооронд 2022-8-5-ны өдөр байгуулсан тоот цахилгаан шат нийлүүлэх гэрэний дагуу цахилгаан шат нийлүүлэх, угсарч, суурилуулах, бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ, ажил үйлчилгээг үзүүлнэ гэж, гэрээний 3.1-д гүйцэтгэгчээс бартераар олгох орон сууцны нэгжийн суурь үнэ нэг м2 нь 2,200,000 төгрөг байх бөгөөд нийт 3-р блок 1-р орц, -р давхар байрлах, D загварын 2 өрөө, 46,01 м2 талбай бүхий орон сууцны байрны нийт үнэ 101,222,000 төгрөг байна. 3.2-т бартераар авах үл хөлдөх хөрөнгө, орон сууцны байрны тоо ширхэг, хэмжээ, зохион байгуулалт, орон сууцны давхар дахь байршлын схем зураг зэргийг гэрээний хавсралтаар харуулав гэжээ /хх-214-216/.
4ё. нь гүйцэтгэгч, иргэн захиалагчаар 2023 оны 10-р сарын 13-ны өдөр орон сууц захиалгын 0-0301004 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр гэрээний зүйлийг дүүргийн хороо, дахин төлөвлөлтийн Офицер хорооллын 3 дугаар блокийн, 1 дүгээр орц, давхарт байрлах, D загварын 46,01 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны байр гэж тохиролцсон байна /хх-210-213/.
4ж. дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2023-3-22-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолд ... дүүргийн хорооо шинээр баригдаж буюу хорооллын барилгын ажилд 2022-8-5-ны өдөр гэрээ хийсэн Б.Хонгорзул, Д.Батбаяр нар гэрээний дагуу ажил хийхгүй, 2,547,632,168 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэргийн улмаас хохиролд учирсан... талаар дурдсан /хх-61/.
4з. Нийслэлийн дүүргийн газрын 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 214 дугаартай тогтоолд ..2022-8-5-ны өдрийн цахилгаан шат нийлүүлэх гэрээ, 2022-8-7-ны өдрийн цахилгаан шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, 2022-10-6-ны өдрийн цахилгаан шат нийлүүлэх гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар 2022-8-5-ны өдөр нь Хоннрайн монголиа ХХК-тай 16 ширхэг цахилгаан шат нийлүүлэх гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож, талуудын үл ойлголцлын улмаас гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдыг хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй буюу залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн талаар дурдсан байна /хх-161-163/.
4и. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай захирамжаар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс дүүргийн 13 /12 дугаар/ дугаар хороо, хороолол, 3 дугаар блок, 1-р орц, давхарт байрлах D загварын 46,01 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, өмчлөгч бүртгэгдсэн эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа, тухайн орон сууцанд урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн эсэх талаарх лавлагаа баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн /хх-16-201/ ба дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025-12-30-ны өдрийн дугаартай албан бичигт ...танай дугаар захирамжид дурдсан эд хөрөнгийн хаяг өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна гэж дурдсан /хх-206/.
5. Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар хариуцагч , Хоннрайн монголиа ХХК нарын хооронд цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах гэрээ байгуулагдснаар тухайн гэрээний төлбөрийн нөхцөлийг 100 хувь бартераар тохиролцож, төлбөр төлөх нөхцөл буюу бартераар шилжүүлэн авах үл хөдлөх хөрөнгө нь гэрээний хавсралт-1 заасан үйлчилгээний зориулалттай талбай болон орон сууц байна гэж тохиролцсон байх боловч тухайн гэрээний хавсралт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
6. Нэхэмжлэгч нь Хоннрайн монголиа ХХК-тай 2022--26-ны өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Хоннрайн монголиа ХХК нь 2022-8--ний өдөр -тай байгуулсан бартераар орон сууц захиалах гэрээний захиалагчийн эрхийг т шилжүүлэх, гэрээний зүйлийг дүүрэг, хороо, Офицер хороолол, 3 дугаар блок, 1-р орц давхарт байрлах D загварын 46.01 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц гэж, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлсний төлбөрт 82,818,000 төгрөгийг Хоннрайн монголиа ХХК-нд төлөхөөр харилцан тохиролцсон.
7. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч -тай 2022-10-31-ний өдөр бартераар орон сууц захиалах гэрээг байгуулж, гэрээний зүйлийг захиалагч нь гүйцэтгэгчид , Хоннрайн монголиа ХХК нарын хооронд 2022-8-5-ны өдөр байгуулсан тоот цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу цахилгаан шат нийлүүлэх, угсарч, суурилуулах, бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ, ажил үйлчилгээг үзүүлэх, гэрээний 3.1-д гүйцэтгэгчээс бартераар олгох орон сууцны нэгжийн суурь үнэ нэг м2 нь 2,200,000 төгрөг байх бөгөөд нийт 3-р блок 1-р орц, -р давхар байрлах, D загварын 2 өрөө, 46,01 м2 талбай бүхий орон сууцны байрны нийт үнэ 101,222,000 төгрөг байхаар тохиролцсон байна.
8. Дээрх гэрээнд талуудын гаргасан тайлбар, гэрээний агуулга зэргээс үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
. Иргэний хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус зохицуулсан. Тайлбарлавал, талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд энэ нь гагцхүү хуулийн хүрээнд байх учиртай.
10. Нэхэмжлэгч тал -тай байгуулсан бартераар орон сууц захиалах гэрээ-г үндэслэн дүүрэг, 12 дугаар хороо, Офицер хороолол, 3 дугаар блок, 1-р орц давхарт байрлах D загварын 2 өрөө, 46.01 м.кв талбайтай орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтанд хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахаар өмчийн хэлцлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
11. Хариуцагчаас Хоннрайн монголиа ХХК нь гэрээгээр хүлээсэн цахилгаан шат нийлүүлж, угсрах үүргээ биелүүлээгүй тул тус компанитай байгуулсан цахилгаан шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул тухайн гэрээний төлбөрт бартераар шилжүүлэхээр тохиролцсон орон сууц захиалах гэрээ мөн цуцлагдаж дуусгавар болсон, тухайн орон сууц баригдаж дуусаагүй ашиглалтад ороогүй гэж маргаж байна.
12. , Хоннрайн монголиа ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн дүүргийн газрын 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 214 дугаартай тогтоол, -ний Хоннрайн монголиа ХХК-нд хаягласан албан бичиг зэргээр тогтоогдож, нэхэмжлэгч ын захиалагчаар оролцсон бартераар орон сууц захиалах гэрээний гэрээний зүйл болох бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, угсарч суурилуулах ажил үйлчилгээ хийгдээгүй байна.
13. Түүнчлэн, талуудын тайлбар, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12-р сарын 30-ны өдрийн дугаартай албан бичиг зэргээр нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон дүүргийн 13 /12 дугаар/ дугаар хороо, хороолол, 3 дугаар блок, 1-р орц, давхарт байрлах D загварын 46,01 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө цахим мэдээллийн санд бүртгэлгүй, орон сууц нь баригдаагүй, хаягжилт олгогдоогүй үйл баримт тогтоогдож байна.
14. Тодруулбал, дээрх үйл баримтаар талуудын хооронд өмчийн хэлцэл байгуулагдаагүй буюу өмчлөлд шилжүүлэх зүйл бий болоогүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцны зориулалтай барилгыг улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож, хариуцагч Таун констракшн ХХК нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
15. Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ын хариуцагч -нд холбогдуулан гаргасан дүүргийн 12 дугаар хороо, Офицер хороолол, 3 дугаар блок, 1-р орц давхарт байрлах D загварын 2 өрөө, 46.01 м.кв талбайтай орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтанд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.
17. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2023-8-28-ны өдөр төлсөн 572,040 төгрөг /хх-2/, 2024-02-27-ны өдөр төлсөн 70,200 төгрөг /хх-123/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн цахим шуудангаар ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч -нд холбогдуулан гаргасан дүүргийн 12 дугаар хороо, Офицер хороолол, 3 дугаар блок, 1-р орц давхарт байрлах D загварын 2 өрөө, 46.01 м.кв талбайтай орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтанд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Санжаадоржийн Золбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ