| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00001/И |
| Дугаар | 304/ШШ2026/00316 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2026/00316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, Ж*******, Х******* С.М******* гудамж, **** тоотод байрлах Булган М******* ОНӨХХК /хувийн хэргийн дугаар: ***, регистрийн дугаар: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, Ж*******, Д.Д******* **** дүгээр гудамж, **** тоотод байрлах Х******* а******* ХХК /хувийн хэргийн дугаар: ****, регистрийн дугаар: ****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийт **** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,
Хариуцагчийн төлөөлөгч Б.У*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Булган М******* ОНӨХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган М*******" ОНӨХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын "Аж ахуйн харилцааны дүрэм"-ийг үндэслэн "Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ"-г хэрэглэгчидтэй байгуулан гэрээний үүргээ биелүүлэн ажилладаг. "Х******* а*******" ХХК нь *** оны **** дүгээр сарын 13-ны өдрийн 1 жилийн хугацаатай "Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ"-г байгуулан, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, ****оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай тус тус сунгаж дулааны эрчим хүч болон цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ *******ч үйл ажиллагаагаа явуулдаг. "Х******* а*******" ХХК нь 2024 оны 06 дугаар сараас дээрх гэрээний 4.2.1, 5.3 дахь заалтуудыг зөрчиж хэрэглээний төлбөр, төлбөрийн үлдэгдэлийг төлөхгүй, төлбөрийн үлдэгдэлд алданги тооцуулахгүй гэх мэтээр гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй учраас тус гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу алданги тооцон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд "Х******* а*******" ХХК-иас 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл дулааны эрчим хүч болон цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулсны төлбөрийн үлдэгдэл **** төгрөг, алданги болох *** төгрөг, нийт 44,245,592 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган м******* ОНӨХХК нь Булган сумын хэрэглэгчдэд дулаан түгээх, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд Булган сумын 1000 гаруй хэрэглэгчдэд үйлчилдэг. Хангай а******* ХХК-ийн Ш халуун усны газар нь 2024 оны 06 дугаар сараас эхлэн төлбөрөө бүрэн гүйцэд төлж эхлээгүй, үүнээс үүдэлтэй үндсэн төлбөрийн алдагдал үүссэн. 2024 оны 06 дугаар сараас өмнө Хангай а******* ХХК-ийн Ш халуун усны газар тоолуураас гадна PPR хуванцар хоолойгоор ус *******ч байсан. Үүнийг таслан зогсоож, усны тоолуурыг байшингийн гадна талд байрлуулснаар усны зүй бус хэрэглээ буюу ус хулгайлах үйл ажиллагаа зогсож, усны төлбөр өндөр гарсан. Мөн усны төлбөрийг өндөр гарсан гэж үзэж байгаа бол тоолуураа шалгуулах хяналт хийлгүүлэх эрхтэй байсан. Гэрээний хугацааг халаалтын улирлаар *******даг. Төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тооцоолсон. Хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс халуун усны газрын үйл ажиллагаагаа зогсоож, айл өрхийн гэрээ байгуулсан. Манайх нэхэмжлэхээ 20-ны өдөр илгээдэг. 30-ны өдрийн дотор төлбөр төлсөн байна гэж гэрээнд заасан байх тул хамгийн сүүлийн өдөрт нэхэмжлэлээ т*******ьдаг. Нэхэмжлэлд дурдсан тооцооллын төлбөрийн эхний үлдэгдэл гэдэг нь үндсэн төлбөрийн эцсийн үлдэгдэл юм. Тооцооллын 1, 2 дугаар мөрөнд хаалтад хийсэн байгаа нь илүү төлөлт юм. **** төгрөгөөс *** төгрөгийг хасахаар *** төгрөгийн үлдэгдэл үлдэж байна. Үлдэгдэл нь тооцооллын сүүлээсээ 2 дахь баганад байгаа. Орлого гэдэг нь хэрэглэгч байгууллагаас төлсөн төлбөрүүдийг хэлж байгаа. 06 дугаар сарын 30-ны өдөр**** төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийн төлбөр хийсэн. 1,999,999 төгрөгөөс 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 15 хоногийн алданги 150,000 төгрөг болж байгаа. Төлсөн **** төгрөгийн *** төгрөг нь алдангид төлөгдөж, **** төгрөг нь үндсэн төлбөрөөс хасагдаж байгаа. Тооцооллын хойноос 2 дахь мөрөнд байх үндсэн төлбөрийн эцсийн үлдэгдэл 1,149,999 төгрөг үлдэж байгаа. Хариуцагч талын асуулт, тайлбарт 2025 оны 04 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа багассан, орлого зогссон гэдэг асуудал яригдаж байгаа ч *** метрт куб эзлэхүүний дулааны төлбөр **** төгрөгөөс огт өөрчлөгдөөгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Булган сумын хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг борлуулах тухай тогтоолд 1 метр куб дулааны төлбөрийг 1155 төгрөгөөр борлуулна гэж зааснаар тооцогдсон. Ш халуун усны газрын 1 сарын дулааны төлбөр 310,464 төгрөг болж байна. Нэхэмжлэлд дурдаж байгаа мөнгөн дүн нь цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулсны төлбөр юм. 2025 оны 01 дүгээр сард 2,900,000 төгрөг, 02 дугаар сард 2,200,000 төгрөг, 03 дугаар сард 1,900,000 төгрөг, 04 дүгээр сард 1,500,000 төгрөг, 05 дугаар сард 2,500,000 төгрөг, 06 дугаар сард 2,400,000 төгрөг, 07 дугаар сард 2,300,000 төгрөг, 02 дугаар сард 2,800,000 төгрөг гэх мэт төлбөрүүд гарсан ба үүнээс дулааны төлбөр 310,464 төгрөгийг хасахаар үлдэгдэл нь усны төлбөр байна. Хариуцагч талаас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байсан учраас төлбөрөө төлж чадахгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Цэвэр усыг хангаж, бохир усыг татан зайлуулах төлбөр болон суурь хураамж нийлээд 1 тонн усны төлбөр 15,000 орчим төгрөг болдог. Нэг хүн халуун усанд орохдоо ойролцоогоор 150-200 литр ус зарцуулдаг. 1 тонн усаар багадаа 5-6 хүн усанд ордог. 1 хүний халуун усанд орох төлбөрийг 6000 төгрөгөөр бодоход багадаа 36,000 төгрөг болно. Ингээд бодоход ашиг нь 14,000-15,000 төгрөг болж байхад үйл ажиллагаа явуулаагүй, алдагдалтай байсан гэдэг тайлбарыг хэлж байгаа нь зохисгүй юм. Мөн хариуцагчийн төлөөлөгчөөс шууд нэхэмжилсэн дүн, төлсөн төлбөр хоёрыг хооронд нь харьцуулж жил гарангийн хугацааны алдангийн асуудал ярьж байна. Гэтэл тухайн сар бүрийн төлөгдөөгүй үлдсэн төлбөрөөс алданги бодохоор гэрээний 3.1.4-д хэрэглэгч хэрэглэсэн хэрэглээний төлбөрөө тухайн сард нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнд 0,5 хувьтай тэнцэх төгрөгийн алданги тооцох эрхтэй гэж заасан байх тул алданги тооцсон. Иймд 2026 оны 06 дугаар сарын төлбөрөөс эхлүүлэн тухай тухай бүрийн гэрээний улиралд нь тооцооллыг хийж, 2024-2025 оны халаалтын улирлын буюу 2024 онд байгуулсан гэрээнд 2024 оны 09 дүгээр сарын байдлаар тасалбар болгон 7,751,881 төгрөгийн үндсэн төлбөр, үүний 50 хувь болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан алданги 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг үндэслэн 3,875,940 төгрөг, нийт **** төгрөг, 2024-2025 оны халаалтын улирлын гэрээний сунгалтын дагуу **** төгрөг, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу үүний 50 хувь болох 10,872,590 төгрөг, нийт 29,497,062 төгрөгийн үндсэн төлбөр, түүнд ногдох алданги 14,748,350 төгрөг, нийт 44,245,592 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээндээ алдангиа түрүүлж *******на, үндсэн төлбөрийн үлдэгдэл үлдвэл тухайн сарын төлбөрөөс хасна гэж заасан байдаг гэв.
3.Хариуцагчийн төлөөлөгч Б.У******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 06 дугаар сараас эхэлсэн үнийн дүн дээр тооцооллыг хэрхэн хийсэн талаар тодруулах хүсэлтэй байна. 05, 06 дугаар сараас эхлэн манай Ш халуун усны газрын усны төлбөр өндөр гарч эхэлсэн. Би үндсэн төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Одоогоор манай компанийн үйл ажиллагаа буюу халуун усны газрын маань үйл ажиллагаа зогссон тул алданги төлөх боломжгүй байна. Үйл ажиллагаа зогссонтой холбоотой үндсэн төлбөрийг тодорхой графикийн дагуу төлөх хэрэгцээ шаардлага байна. Одоо шууд төлөх боломжгүй байна. Би орон нутагтаа хэрэгтэй зүйл хийхийн тулд сэтгэл гаргаж ажиллаж байсан. Ашиг олсон зүйл байхгүй. Одоо хийж байгаа ажлынхаа орлогыг тооцоолж, үндсэн төлбөрөө хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 1 тонн усаар халуун усанд орсон ашиг нь **** төгрөг байна гэж байгаа ч хэрэглээний халуун усыг халааж иргэд усанд ордог. Булган м******* ОНӨХХК-д хэрэглээний халуун ус байдаггүй тул 1 тонн усыг халаах өртөг гардаг. Цэвэр усыг халаах түлшний үнэ, ажилчдын цалин, засвар үйлчилгээ зэрэг өртөг шингэж байгаа тул ашиггүй ажилласан. Мөн тухайн үед алдангиа үндсэн төлбөрөөс эхэлж *******ч байсан хэр нь дахин **** гаран төгрөгийн алданги нэхэмжилж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Ашигтай ажиллаж байсан хэр нь төлбөрөө төлөхгүй байсан зүйлгүй. Боломжоороо төлбөрөө төлж байсан. 01, 02, 03 дугаар сард усаа халуун байлгахтай холбогдуулан төлбөрөө төлж чадаагүй. Үндсэн төлбөрийг төлж эвлэрэх хүсэлтэй байна. Мөн би гэрээгээ Хангай а******* ХХК-ийн нэр дээр биш иргэн Б.У******* нэрээр байгуулсан гэв.
4.Нэхэмжлэгчээс:
-Хангай а******* ХХК-ийн Ш халуун усны дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөр, алдангийн тооцоолол /хх-н 3-р ху/,
-2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаар гэрээ /хх-н 5-10-р ху/,
-Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Тогтоолын х*******сралтад өөрчлөлт оруулах тухай **** дугаар тогтоол /хх-н 11-р ху/,
-Хангай а******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 12-р ху/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас:
-Хангай а******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 32-р ху/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Булган м******* ОНӨХХК-ийн хариуцагч Хангай а******* ХХК-д холбогдуулан гаргасан нийт 44,245,592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Хариуцагчийн төлөөлөгч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
-... Одоо халуун усны газрын маань үйл ажиллагаа зогссон тул алданги төлөх боломжгүй байна. Одоо хийж байгаа ажлынхаа орлогыг тооцоолж, үндсэн төлбөрөө хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна. Мөн би гэрээгээ Хангай а******* ХХК-ийн нэр дээр биш иргэн Б.У******* нэрээр байгуулсан гэжээ.
4.Хэрэгт *******агдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хангай а******* ХХК-ийн Ш халуун усны дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөр, алдангийн тооцоолол, Булган м******* ХХК, Хангай а******* ХХК буюу Ш халуун усыг төлөөлж Б.У******* нарын хооронд хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 005 дугаар гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, сунгалт, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Тогтоолын х*******сралтад өөрчлөлт оруулах тухай 09/71 дугаар тогтоол, Хангай а******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Булган м******* ХХК хариуцагч Х******* а******* ХХК нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр №005 дугаар Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдаж, гэрээнд Булган м******* ХХК-ийг төлөөлж орлогын мэргэжилтэн Д.А, Шч халуун буюу Х******* а******* ХХК-ийг төлөөлж захирал Б.У******* нар гарын үсэг зурсан байх бөгөөд дулааны үнийг *** м.куб, халаалтын үнийг **** төгрөгөөр, цэвэр усны суурь үнийг *****төгрөгөөр, нэгжийн үнийг**** төгрөгөөр, бохир усны суурь үнийг **** төгрөгөөр, нэгжийн үнийг**** төгрөгөөр тус тус тооцохоор гэрээнд тусгасан.
5.1.Гэрээнд халаалтын улирлын хугацаагаар буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх сунгалтыг Булган м******* ОНӨХХК-ийн төлөөлж орлогын мэргэжилтэн Д.А, Шч халуун буюу Х******* а******* ХХК-ийг төлөөлж захирал Б.У*******, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15 хүртэлх сунгалтыг Булган м******* ОНӨХХК-ийн төлөөлж орлогын мэргэжилтэн Э.Ш, борлуулалтын менежер Д.А, Шч халуун буюу Х******* а******* ХХК-ийг төлөөлж захирал Б.У******* нар тус тус гарын үсэг зурж, Булган м******* ОНӨХХК-ийн захирал Г.Г, Х******* а******* ХХК-ийн захирал Б.У******* нар гэрээг баталгаажуулжээ.
5.2.Гэрээ байгуулагдсан үе буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-наас хойш дулааны эрчим хүч болон цэвэр, бохир усны гэрээгээр тохирсон нэгжийн үнэ, тариф өөрчлөгдөөгүй байна.
5.3.Хариуцагчийн төлөөлөгч Б.У******* нь гэрээнд дурьдсан ус, дулааны тариф, тооцох нэгжтэй маргадаггүй. Харин Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-г Б.У******* гэдэг нэрээр байгуулсан байхад Х******* а******* ХХК-иас төлбөрийг нэхэмжилж байгаа нь буруу гэх агуулгаар маргаж байна.
5.4.Хариуцагчийн төлөөлөгч Б.У******* нэхэмжлэгч Булган м******* ХХК-тай Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулахдаа гэрээний түүнийг төлөөлж гэсэн хэсэгт захирал Б.У******* гэж, Батл******* гэсэн хэсэгт Ш халуун ус гэж бичин Хангай а******* ХХК-ийн тэмдгийг дарж баталгаажуулснаас дүгнэвэл Б.У******* гэх хувь хүнээр гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч тал Х******* а******* ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
6.Талуудын хооронд дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ нь Булган м******* ОНӨХХК-д хэрэглэгчийг найдвартай дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх үүргийг, хэрэглэгч буюу Х******* а******* ХХК буюу Ш халуун ус нь үйлчилгээний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, стандарт нөхцөлтэй худалдах худалдан *******ах гэрээ байгуулагджээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан *******ах гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ байна.
7.Нэхэмжлэгч тал ...үндсэн төлбөр 29,497,062 төгрөг, алданги 14,748,350 төгрөг, нийт 44,245,592 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээндээ алдангиа түрүүлж *******на, үндсэн төлбөрийн үлдэгдэл үлдвэл тухайн сарын төлбөрөөс хасна гэж заасан байдаг ... гэж, хариуцагч тал ...Халуун усны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул үндсэн төлбөрөө төлнө, алданги төлөх боломжгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.
8.Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д: хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т: эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх гэж эрчим хүчээр хангагч болон хэрэглэгчийн эрх үүргийг хуульчилсан ба Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-ний 4.2.1-т: Хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан үнэ тарифын дагуу хэрэглэсэн ус, дулаан, эрчим хүч, бохир ус татан зайлуулсны төлбөрийг тухайн сардаа багтаан тогтмол төлөх үүрэгтэй. гэж, 5.3-т: Усны тоолуурын заалтыг сар бүрийн 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд хангагч, хэрэглэгчийн төлөөлөгч хамтран *******ч хэрэглэгч төлбөр тооцоог тухайн сардаа багтааж төлнө гэж тус тус заасан тул нэхэмжлэгч тал дулааны эрчим хүч, цэвэр, бохир ус татан зайлуулсны төлбөрийг хариуцагч Х******* а******* ХХК буюу Ш халуун уснаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
8.1.Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т: Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд заасан нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т: Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, гэрээний 3.1.4-т: Хэрэглэгч хэрэглэсэн хэрэглээний төлбөрөө тухайн сард нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хүртэлх алданги тооцох эрхтэй гэж заасан ба хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь хэрэгт *******агдсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул алдангийг төлөх үүрэгтэй байна.
8.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* гэрээний 5.14-т: Авлагатай хэрэглэгчээс тухайн сард орж байгаа орлогыг 1.Алданги, 2.Авлага, 3.Тухайн сарын бичилт гэсэн дарааллаар төлбөрийг тооцож *******на гэж тусгасан гэрээнд зааснаар орж ирсэн орлогоос алдангиа эхэлж тооцоод дараа нь үндсэн төлбөрөөс хасдаг гэж дээрх тооцооллын талаар тайлбарлан хариуцагч байгууллагаас алданги нийт 14,748,530 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
8.3.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т: Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж зааснаас дүгнэвэл ирсэн орлогоос алдангиа эхэлж тооцож байгаа нь хуулинд нийцэхгүй байх тул үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөрийг хариуцагч байгууллагын төлсөн төлбөрөөс хасч, үлдсэн орлогыг алдангиас хасч тооцох нь зүйтэй байна.
8.4.Булган м******* ОНӨХХК нь Х******* а******* ХХК-ийн Ш халуун уснаас орж ирсэн орлогоос эхний ээлжинд алдангид тооцож үлдэгдлийг үндсэн төлбөрт тооцох дарааллаар төлбөрийн тооцооллыг хийсэн нь хэрэгт *******агдсан Х******* а******* ХХК-ийн Ш халуун усны дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөр, алдангийн тооцооллоор тогтоогддог.
8.5.Хэрэгт *******агдсан Х******* а******* ХХК-ийн Ш халуун усны дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөр, алдангийн тооллоор хариуцагчийн гэрээгээр хүлээсэн эхний зөрчигдсөн үүрэг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацаа хэтэрсэн нийт хоног 58 ба гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн алданги 2,022,650 төгрөг, 2 дахь гэрээгээр хүлээсэн зөрчигдсөн үүрэг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хоорондох хугацаа хэтэрсэн нийт хоног 324 ба гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн хоногийн алданги нийт *****төгрөг байна.
8.6.Хариуцагч тал 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гэрээгээр хүлээсэн төлөх ёстой үндсэн төлбөр 6,974,652 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд гэрээгээр хүлээсэн төлөх ёстой үндсэн төлбөр ***** төгрөг, нийт үндсэн төлбөр **** төгрөг төлөхөөр байна.
8.7.Хариуцагч талын 2 дахь гэрээгээр хүлээсэн зөрчигдсөн үүрэг болох гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн хоногийн алданги 23,018,690 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг 50 хувиар тооцон **** төгрөгийн алданги ба нийт төлөх алданги ***** төгрөг болж байна.
9.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 216 дугаар зүйлийн 216.1, 222 дугаар зүйлийн 222.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Хангай а******* ХХК-иас үндсэн төлбөр 21,183,720 төгрөг, алданги 9,127,184 төгрөг, нийт 30,310,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булган м******* ОНӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 13,934,688 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Хангай а******* ХХК-иас 309,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булган м******* ОНӨХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 216 дугаар зүйлийн 216.1, 222 дугаар зүйлийн 222.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т тус тус заасныг баримтлан Хангай а******* ХХК-иас үндсэн төлбөр, алданги, нийт ****төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булган м******* ОНӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 13,934,688 /арван гурван сая есөн зуун гучин дөрвөн м******* зургаан зуун наян найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ***** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Хангай а******* ХХК-иас ***** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булган м******* ОНӨХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан *******ах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан *******аагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан *******снаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн д*******ж заалдах шатны шүүхэд д*******ж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА