Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2026/00317

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы А танхимд хийсэн хуралд*******аар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, Булган салбарын байранд байрлах, Х******* б******* ХК-ийн хүсэлттэй

Иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******

Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

-Зээлдэгч Т.Манлайбаатар нь ХААН б*******ны Булган салбар Хялганат тооцооны төвөөс *** оны 02 дугаар сарын 28-ны өдөр **** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан *** төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16.2 хувийн хүүтэйгээр орон сууцны урьдчилгаа төлбөр зориулалтаар авсан ба *** тоот барьц*******ы гэрээ байгуулан цалингийн орлого барьцаалан авсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *** тоот онлайн хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 2,649,690 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй, цахилг******* бараа /плитка/ худалдан авах зориулалтаар авсан ба *** тоот барьц*******ы гэрээ байгуулан цалингийн орлого, худалдан авсан цахилг******* бараа /плитка/ барьцаалан авсан. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ** тоот онлайн хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 2,700,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй, цахилг******* бараа /REDMI10/ худалдан авах зориулалтаар авсан ба *** тоот барьц*******ы гэрээ байгуулан цалингийн орлого, худалдан авсан цахилг******* бараа/ REDMI10/ барьцаалан тус тус зээл авсан. Зээлдэгч нь анх зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй байгаа болон холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл /хариуцагчийг эрэн сурвалжлах/-ийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Зээлдэгч Т.Манлайбаатар нь тус б*******наас анх зээл авахдаа Хялганат цэргийн 234 дугаар ангид ажиллаж байгаад ажлаасаа гарсан, бүртгүүлсэн 86020234 тоот утасны дугаараар залгахаар ашиглалтанд байхгүй байна гэсэн хариу өгч байгаа тул зээлдэгч Т.Манлайбаатарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан боловч Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны захирагч хариуцагч Т.Манлайбаатар нь нэхэмжлэлд дурьдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн албан бичиг ирүүлсэн тул Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан. Тус онлайн зээлд зээл хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Khan bank аппликэйшнаар албан ёсны цахим мэдээлэлийн сангийн мэдээлэлээр харилцагчийн мэдээлэлийг баталгаажуулан тус зээлийн гэрээ хэлцэлийг байгуулсан тул хавсралт дах баримтуудаас бусад баримт бичгүүд б*******наас гарах боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлтэй холбогдолтой бусад бичиг баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан нэхэмжлэлийн бүрдлийг хангуулж өгнө үү. Иймд хариуцагч нь ХААН Б*******наас анх зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир хариуцагч Т.М******* шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоолгож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г******* шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.Манлайбаатар нь Х******* б*******ны Булган салбарын Хялганат тооцооны төвөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *** дугаар онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 22,202,608.19 төгрөгийг зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 16.2 хувийн хүүтэйгээр орон сууцны урьдчилгаа төлбөр зориулалтаар авсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *** тоот онлайн хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 2,649,690 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй, цахилг******* бараа худалдан авах зориулалтаар авсан. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *** тоот онлайн хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 2,700,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй, цахилг******* бараа худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч нь анх зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй, холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Зээлдэгч Т.Манлайбаатар нь тус б*******наас анх зээл авахдаа Хялганат цэргийн 234 дугаар ангид ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Бүртгүүлсэн***тоот утасны дугаараар залгахаар ашиглалтад байхгүй байна гэсэн хариу өгч байгаа. Зээлдэгч Т.Манлайбаатарт холбогдох зээлийн төлбөр гаргуулахаар Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргасан. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаас 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай тэмдэглэлийг ирүүлсэн. Тус тэмдэглэлд эвлэрүүлэн зуучлалаар марг*******аа шийдвэрлүүлэхээр идэвхи санаачилга гаргаагүй, удаа дараа уулзалт товлож, мэдэгдсэн атал эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дэмжихгүй, ирэхгүй байсаар эвлэрүүлэн зуучлах ажиллаг*******ы хугацаа дууссан гэдэг үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан байсан. Мөн зээлдэгч Т.Манлайбаатарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан ч Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны захирагчаас хариуцагч Т.Манлайбаатар нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн албан бичиг ирүүлсэн тул Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан. Мөн тус онлайн зээлд зээл хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Khan bank аппликэйшнаар албан ёсны цахим мэдээллийн сангийн мэдээллээр харилцагчийн мэдээллийг баталгаажуулан тус зээлийн гэрээ хэлцлийг байгуулсан тул хавсралт дахь баримтуудаас бусад баримт бичгүүд б*******наас гарах боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлтэй холбогдолтой бусад бичиг баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулж өгнө үү. Мөн хариуцагч нь Х******* б*******наас зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдраагүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа тул хариуцагч Т.М******* шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж, тогтоолгож өгнө үү. Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад эвлэрүүлэн зуучлалаас холбогдож байсан боловч идэвх санаачилга гаргаагүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дэмжиж ирээгүй. Харин Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Т.Манлайбаатартай холбогдож чадаагүй гэв.

3.Хүсэлт гаргагч байгууллагаас:

-2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар Онлайн цалингийн зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,

-2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар Барьц*******ы гэрээ,

-Зээлийн өргөдөл,

-Зээлийн мэдээллийн лавлагаа,

-2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар Онлайн хэрэглээний лизингийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,

-2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар Барьц*******ы гэрээ,

-Зээлийн өргөдөл,

-2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар Онлайн хэрэглээний лизингийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,

-2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ/230404691083 дугаар Барьц*******ы гэрээ,

-Зээлийн өргөдөл,

-Зээлийн мэдээллийн лавлагаа,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-Итгэмжлэл,

-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны *** дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

-Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

-Зээл буц******* дуудах мэдэгдэл,

-Зээл төлөх мэдэгдлүүд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн **** тоот албан бичгээр ирүүлсэн Т.Манлайбаатарын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг баримтаар бүрдүүлжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь Т.Манлайбаатарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

Үүнд:

-2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/60085131 тоот, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/230402405059 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ/230404691083 тоот Зээлийн гэрээ-нүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд,

-2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БГХ/60085131 тоот, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн БГХ/230402405059 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ/230404691083 тоот Барьц*******ы гэрээ-нүүд,

-2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т.Манлайбаатарт хүргүүлсэн Зээл төлөх мэдэгдэл-үүд,

 -Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3560 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Т.Манлайбаатар нь Булган аймаг, Хангал сум, 4 дүгээр баг, Хялганат давхар 30 дугаар байр, 2 тоот хаягт байнга оршин суугаа гэх Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд*******д гаргасан тайлбар зэргээр түүний хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул Т.М******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох нь зүйтэй байна.

4.Иймд иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Т******* М******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байх тул шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Т******* Манлайбаатар /РД:****/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М******* эрэн сурвалжлах, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА