| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00327/И |
| Дугаар | 304/ШШ2026/00345 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2026/00345
Хүсэлтийн шаардлага: Зээлдэгч Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай шаардлага бүхий 304/2026/00327/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Булган салбар нь Б.Б*******ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Б.Б******* нь Хаан банкны Булган салбар Хялганат тооцооны төвөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/58177676 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000/ Арван сая / төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19 хувийн хүүтэйгээр хашаа байшин худалдан авах, барих зориулалтаар авсан ба БГХ58177676 тоот барьцааны гэрээ байгуулан цалингийн орлого барьцаалан авсан. Мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр ЗГ/241010041211 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 3,303,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, Аррle 16 гар утас худалдан авах зориулалтаар авсан ба БГХ/241010041211 тоот барьцааны гэрээ байгуулан Аррle 16 гар утас барьцаалсан болно. Зээлдэгч нь анх зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. О******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч О******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан. Иймд хариуцагч нь Хаан банкнаас анх зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир хариуцагч Б.Б*******ийг шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоолгож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Үүнд:
-Зээлийн гэрээ /хэргийн 3-9-р хуудас/,
-Барьцааны гэрээ /хэргийн 10-17-р хуудас/,
-Зээлийн өргөдөл /хэргийн 18-20-р хуудас/,,
-Зээлийн гэрээ /хэргийн 22-28-р хуудас/,,
-Барьцааны гэрээ /хэргийн 30-38-р хуудас/,,
-Зээлийн өргөдөл /хэргийн 39-42-р хуудас/,
-Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 44-р хуудас/,
-Итгэмжлэл /хэргийн 46-48-р хуудас/,
-О******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШЗ2025/08165 дугаар захирамж /хэргийн 49-50-р хуудас/,
-Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 51-52-р хуудас/,
-Зээл төлөх мэдэгдэл /хэргийн 53-56-р хуудас/,
-Зээл буцаан дуудах мэдэгдэл /хэргийн 57-58-р хуудас/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн Булган салбарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь Б.Б*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл оршин суух хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Б******* нь Хаан банк ХК-аас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/58177676 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19 хувийн хүүтэйгээр авсан ба барьцаанд цалингийн орлогоо барьцаалсан байна. Тус гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлтээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Б.Б*******т холбогдуулан О******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч байгууллагын тодорхойлсон хаягт Б.Б******* нь оршин суудаггүй, хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлгүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолт болон О******* аймгийн Цагдаагийн газрын хамгаалалтын цагдаа, ахлах ахлагч О.У*******аас ирүүлсэн илтгэх хуудас зэргийг үндэслэн гаргасан Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хэрэгт авагджээ.
Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн бодит үндэслэлтэй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, Зээлийн гэрээ хавтаст хэргийн 3-9-р хуудас, Барьцааны гэрээ хавтаст хэргийн 10-17-р хуудас, Зээлийн өргөдөл хэргийн 18-20-р хуудас, Зээлийн гэрээ хавтаст хэргийн 22-28-р хуудас, Барьцааны гэрээ хавтаст хэргийн 30-38-р хуудас, Зээлийн өргөдөл хавтаст хэргийн 39-42-р хуудас, О******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШЗ2025/08165 дугаар захирамж хавтаст хэргийн 49-50-р хуудас, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга хавтаст хэргийн 51-52-р хуудас, Зээл төлөх мэдэгдэл хавтаст хэргийн 53-56-р хуудас, Зээл буцаан дуудах мэдэгдэл хавтаст хэргийн 57-58-р хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Б*******ийн Б******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Б*******ийн Б******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Б*******ийн Б******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА