| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00253/И |
| Дугаар | 304/ШШ2026/00346 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2026/00346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б******* аймаг, С******* сум, ** дугаар багт оршин суух П.А*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Д.Л*******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай 304/2026/00253/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* оролцов.
Хүсэлт гаргагч П.А*******, Д.Л******* нар нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч П.А******* нь Д.Л*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Д******* овогтой Л*******тэй 2010 онд гэр бүл болж хамтран амьдарсан. Бидний дундаас 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр А*******ын Лхагвадорж төрсөн. Д.Л*******тэй гэрлэлтээ батлуулаагүй тул хүүхэд маань миний нэрээр овоглосон. Бид 2010 оноос хойш Булган аймгийн С******* суманд мал маллан амьдарч байна. Бид хууль эрх зүйн мэдлэг дутмаг учир гэрлэлтээ батлуулаагүй байсаар өдийг хүрсэн. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт орох гэтэл нөхөр Д.Л*******тэй гэрлэлтийн баталгаа байхгүй гэсэн шалтгаанаар хохирч байна. Иймд 2010 оны 10 дугаар сараас өдийг хүртэл үргэлжлэн Д******* овогтой Л*******тэй хамтын амьдралтай болохыг тогтоож өгнө үү.
Мөн намайг Д.Л*******тэй хамтын амьдралтай байсныг нотлох зорилгоор Булган аймгийн С******* сумын 6 дугаар багийн иргэн П*******гийн Б******* /харилцах утас: 91143424/, Б*******ын О******* /харилцах утас 96033424/ нарыг гэрчээр асууж өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 6-7-р хуудас/,
-Ургийн номын хуудас /хэргийн 8-р хуудас/,
-Булган аймгийн С******* сумын С*******-овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/,
-Сумын аварга сайн малчны өргөмжлөл /хэргийн 10-р хуудас/,
-Шилдэг малчины өргөмжлөл /хэргийн 11-р хуудас/,
-Жуух бичигийн хуулбар хувь /хэргийн 12-р хуудас/
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр Д.Л*******г оролцуулахаар шийдвэрлэсэн.
4.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь П.А*******тай хар багаасаа нэг нутагт амьдарч байсан. Бие биенээ багаасаа мэддэг байсан болохоор 2010 онд нэг гэр бүл болсон. Өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа нь үнэн. Бид хоёрын дундаас нэг хүү гарсан. Иймд биднийг хамтын амьдралтай болохыг тогтоож өгнө үү гэжээ.
5.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Л.С*******, Д.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.А*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь 2010 оноос хойш өдийг хүртэл нөхөр Д.Л*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч П.А******* нь нөхөр Д.Л*******тэй 2010 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү А*******ын Лхагвадорж төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээдийн хариу тайлбар, ургийн номонд бичигдсэн номын хуудас, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.Бийн П.А******* нь Д.Л*******тэй 2010 онд гэр бүлж хамт амьдрах болсон. Дундаасаа 1 хүүхэдтэй. Тэр талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Д.Л*******г сайн мэдэхгүй байна. Харин П.А******* нь манай нөхөр болох Л.С*******тай гэр бүл болж амьдарч, 2 хүү төрүүлж байсан. Хамт амьдраад 3 жил болоод удалгүй салсан. Ааваараа овоглодог байх, нарийн ширийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Гэр бүл болохдоо тэд хурим хийж байсан. гэх,
Гэрч Л.С*******ын П.А******* нь Д.Л*******тэй 2010 онд гэр бүл болсон. Тэрнээс өмнө мал маллаад аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Дундаасаа 1 хүүхэдтэй. Ээжийгээ дагаж ирсэн 2 хүүхэдтэй. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Д.Л******* нь 2010 онд П.Амаржалгалтай айл гэр болохоосоо өмнө хүнтэй гэрлээд амьдарч байгаад 2004 он юм уу 2005 он багцаа салсан байх. П.А******* бол огт хүнтэй сууж айл гэр болж байгаагүй. Эцгээрээ овоглодог байх. Гэр бүл болохдоо тэд хурим хийж байсан. гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б овогт П*******гийн А*******, Б овогт Д*******ын Л******* нарыг 2010 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА