| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00344/И |
| Дугаар | 304/ШШ2026/00326 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2026/00326
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, **** дугаар хороо, С******* Т*******, **** давхар **** тоотод байрлах О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, С******* сум, **** дүгээр баг, Т*******, д******* **** дугаар гудамж, **** тоотод оршин суух А А холбогдох,
Нийт ***** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь Ашид овогтой Аай 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр **** тоот зээлийн гэрэн байгуулан зээлийн эрх нээсэн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ****0 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй **** тоот тээлийг ХААН банк дахь 5280015044 тоот дансанд зээлдэгч Б.О нь шилжүүлэн авсан. Хариуцагч А.Ариунцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар z000964570 тоот зээл 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 254 хоног зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 224+ 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү **** төгрөг, шимтгэл 3,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 139,700 төгрөг, нийт дүн 442,700 төгрөг байна. Иймээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000 төгрөг, хүү *** төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, бүгд нийлээд 442,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: О******* К******* ББСБ ХХК-иас хариуцагч Ашид овогтой Ариунцэцэг /РД:******/-ээс зээлийн гэрээний үүрэгт 442,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь хариуцагч А.А холбогдуулан нийт 442,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ариунцэцэг нь О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 442,700 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ариунцэцэгээс **** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.А холбогдох 442,700 /дөрвөн зуун дөчин хоёр мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ариунцэцэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ариунцэцэгээс 6,966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА