Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2026/00327

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, Э******* ө******* ч*******, **** З******* г******* IX байранд байрлах, Ж*******, д ү******* г / хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Б сум, *** дугаар баг, Б ц т гудамж, ***** тоотод байрлах, Ц Ө ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/,

 

Хариуцагч:  Булган аймаг, Б сум, *** дугаар баг, Б ц т гудамж, **** тоотод оршин суух, Ж овогт Л С нарт холбогдох

 

Нийт **** төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж*******, д ү******* г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж*******, д үйлдвэрлэлийн г нь Ж******* д үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Ж*******, д ү******* асуудал эрхэлсэн З******* г******* гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн "Ц ө" ХХК, Л.С нартай *** оны 12 дугаар сарын 08-ны өдөр **** дугаартай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр **** төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар байгуулсан болно. Мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т "Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу т*******гүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн үлдэгдэлд 0.1 хувиар алданги тооцно" гэж заасан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр SME-20-00837 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа болгон Д.Очирваанийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0402000198 дугаартай Булган аймаг, Б сум, 3 дугаар баг, Б Бага б 5 дугаар гудамж 515 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.Очирваанийн эмчлөлийн улсын бүртгэлийн Г-0402000228 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2491 м.кв талбай бүхий г мөн Б.Бумханд, Л.С, Д.О, О.Ариунтуяа, О.А, Д.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай Булган аймаг, Б сум, 3 дугаар баг, Ц тн өвөр хороо Зүүн 1 дүгээр гудамж, 04 тоот хаягт байрлах 98 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн сууц гэр бүлийн хэрэгцээний зориулалт үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан болно. Үүнээс хойш зээлдэгч "Ц-Ө" ХХК, Л.С нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр **** төгрөг, хүү **** төгрөг нийт **** төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 2324-7 "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу дээрх зээлийн гэрээний алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу зээлдэгч "Ц-Ө" ХХК болон Л.С нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11,578,441.19 төгрөг, алданги 5,789,220.595 төгрөг, нийт 17,367,661.785 төгрөгийг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн т*******лөгч Ц-Ө ХХК, захирал Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж*******, д ү******* г нь хариуцагч Ц-Ө ХХК, Л.С нарт холбогдуулан нийт 17,367,661.785 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц-Ө ХХК, Л.С нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 17,367,661.785 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Ц-Ө ХХК, Л.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ж*******, д ү******* г******* нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас ч*******лөгдөхийг дурдаж, хариуцагч Ц-Ө ХХК, Л.С нараас 122,394 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж*******, д ү******* г******* нэхэмжилсэн нийт 17,367,661.785 /арван долоон сая гурван зуун жаран долоон мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг долоон зуун наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц-Ө ХХК, Л.С нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ж*******, д ү******* г******* нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас ч*******лөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц-Ө ХХК, Л.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 122,394 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ц-Ө ХХК, Л.С нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА