| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00339/И |
| Дугаар | 304/ШШ2026/00357 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, *** дугаар хороо, **** дугаар байр, **** тоотод оршин суух Б******* овогт Г******* М******* нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Г.Мандухайсэцэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Мандухайсэцэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би *** оны 08 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Х******* сумын Х******* бэлтгэлийн ангид савлагч, боогчоор ажилд орж, *** оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 1991 оны 04 дүгээр сард жирэмсний амралтаа авч *** онд ажилдаа эргэж орсон. 1992 онд Х******* бэлтгэлийн ангид бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж Н******* хэрэглээний хоршоо нэртэй болсон. Миний ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гаргасан тушаал, жирэмсний амралтаа авсан тушаал байхгүй байх тул шүүхэд хандсан. Миний жирэмсний амралтаа авсан талаарх тушаал байхгүй. Надад хөдөлмөрийн дэвтэр маань байгаа гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаар тодорхойлолт,
-Г******* М******* иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Г******* М******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн Хутаг сумын х******* бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд авах тухай 29 тоот тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Г.М******* хүсэлтээр М.Х******* асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай албан тоотоор ирүүлсэн Г.М******* 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн **** дугаар ...Х******* сумын Х******* бэлтгэлийн анги Н******* хэрэглээний хоршоо нь Гончигжав овогтой Мандухайсэцэн нэр дээр **** онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. ... гэх лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Мандухайсэцэний гаргасан Булган аймгийн Х******* сумын Н******* хэрэглээний хоршоонд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл савлагч, худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Г.Мандухайсэцэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №15 дугаар тодорхойлолтоор ирүүлсэн Г.Мандухайцэцэний Булган аймгийн Х******* сумын Х******* бэлтгэлийн ангид 1989 оны 07 дугаар сараас 1991 оныг дуустал ажиллаж байсан хугацааны цалингийн цэсний лавлагаа,
-Булган аймгийн Хутаг сумын х******* бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд авах тухай 29 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...Хүнсний барааны боогч савлагчаар Г.Мандхайцэцэнг 08 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус авч ажиллуулсугай./ гэсэн,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №01/37 дугаартай албан тоотоор ирүүлсэн Г.Мандухайсэцэн /ИБД:****/-ний 1990-2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №01/99 дугаар ...Х******* сумын Х******* бэлтгэлийн анги Н******* хэрэглээний хоршоо нь Гончигжав овогтой Мандухайсэцэн нэр дээр 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. ... гэх лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч М.Хишигжаргалын: Би 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Х******* сумын Х******* бэлтгэлийн ангид манаачаар ажилд орж байсан. 1989 оноос тус Х******* бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байгаад Х******* бэлтгэлийн анги нь татан буугдаад Н******* хоршоо болоход нь бас тракторын жолоочоор 1996 онд хувьчлагдах хүртэл нь ажиллаж байсан. Г.Мандухайсэцэн нь анх 1989 онд Булган аймгийн Х******* сумын Х******* бэлтгэлийн ангид будаа, элсэн чихрийн савлагчаар ажилд орж байгаад худалдагчаар 1995 он хүртэл ажилласан. Г.Мандухайсэцэн нь Булган аймгийн Х******* сумын Х******* бэлтгэлийн ангид ажиллаж байхдаа шагнал урамшуулал авч байсан талаар нь сайн мэдэхгүй байна. 1991-1992 оны хооронд жирэмсний амралтаа авч байсан гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Г******* М******* Булган аймгийн Х******* сумын Н******* хэрэглээний хоршоонд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл савлагч, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА