Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00351

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* Тауэр, ** давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Т******* сум, ** дүгээр баг, ******* ** тоотод оршин суух М.М*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 709,492.06 /долоон зуун есэн мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00362/И иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2261373 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 528,490.0 төгрөг, үндсэн хүүнд 144,417.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,984.59 төгрөг, шимтгэлд 16,600.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 709,492.06 төгрөгийг хариуцагч М.М*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч М.М******* нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.М*******т холбогдох 709,492.06 /долоон зуун есэн мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч М.М******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 709,492.06 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М*******т холбогдох 709,492.06 /долоон зуун есэн мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч М.М******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 10,789 /арван мянга долоон зуун наян ес/ төгрөг, хариуцагчаас 10,789 /арван мянга долоон зуун наян ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА