Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2026/00358

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х******* сум, **** дүгээр баг, 1 дүгээр гудамж, **** тоотод оршин суух Ө******* овогт Т******* Э******* хүсэлттэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.Эрдэнэдаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Т.Эрдэнэдаваа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Би **** онд 8 дугаар жилийн сургуулийг төгсөж, Ө******* аймгийн ТМС-д суралцаж, **** оны 06 дугаар сарын 22-ны өдөр төгсөж, 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Х******* сумын М******* Сангийн аж ахуйд худгийн моторчноор ажиллаж эхэлсэн. Ингээд 1985 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэргийн алба хаахаар явсан. *** оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд 07 дугаар сард Булган аймгийн Х******* сумын М******* Сангийн аж ахуйн үйлчилгээний **** маркийн авто машины жолоочоор ажиллаж эхэлсэн. Нэг жил ажиллаад 1989 онд Булган аймгийн Х******* сумын М******* Сангийн аж ахуйн даргын жолоочоор ажиллаж эхэлсэн. 1991 оноос Булган аймгийн Х******* сумын хүн эмнэлгийн жолоочоор томилогдон ажилласан. Миний Булган аймгийн Х******* сумын М******* Сангийн аж ахуйд ажилд орсон тушаал болон Булган аймгийн Х******* сумын хүн эмнэлэгт ажилд орсон тушаал маань байхгүй тул шүүхэд хандсан гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Т******* Э******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн М******* Сангийн ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ажлаас өөрчилж ажилд томилох тухай 71 дүгээр тушаал,

-Булган аймгийн М******* Сангийн ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай 213 дүгээр тушаал, тушаалын хавсралт,

-Хутаг сумын хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай *** дугаар тушаал,

-Булган аймгийн Архивын тасгийн ***оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №16 дугаар тодорхойлолт,

-Т******* Э******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Батлан хамгаалахын төв архивын **** оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн*** дугаар Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,

-Булган аймгийн Х******* сумын Эрүүл мэндийн төвийн*** жилийн ойн номын хэсэг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч Т.Эрдэнэдаваагийн хүсэлтээр Б.Ганхуягаас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягт, МАЯГТ-1,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар албан тоотоор ирүүлсэн лавлагаанууд,

-Үндэсний төв архиваас ирүүлсэн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн*** дугаар тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Т.Э******* Булган аймгийн М******* Сангийн ахуйд 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл автын жолоочоор, Булган аймгийн Х******* сумын хүн эмнэлэгт 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл түргэний тэрэгний жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хүсэлт гаргагч Т.Эрдэнэдаваа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан хүсэлтээс Булган аймгийн М******* Сангийн ахуйд 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худгийн моторчноор, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл автын жолоочоор, Булган аймгийн Х******* сумын хүн эмнэлэгт *** оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл түргэний тэрэгний жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

Үүнд:

-Булган аймгийн М******* Сангийн ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ажлаас өөрчилж ажилд томилох тухай 71 дүгээр тушаал /Тушаалын 2-т: Түмээгийн Эрдэнэдавааг 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сумын төвд худгийн моторчноор томилон ажиллуулсугай. 3-т: Н.Б*******, Ш*******, Эрдэнэдаваа нарт төсөвт цалин олгохыг санхүүд зөвшөөрсүгэй/ гэсэн,

-Булган аймгийн М******* Сангийн ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай 213 дугаар тушаал /хавсралт нэрсийн жагсаалтад: Сумын төвд-Түмээгийн Эрдэнэдаваа, албан тушаал-I/YII-нээс усны тэрэгний жолооч/ гэсэн,

-Хутаг сумын хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 13 дугаар тушаал /Тушаалын 1-т: Тус эмнэлгийн түргэн тусламжийн жолооч Т.Эрдэнэдавааг өөрийн хүсэлтээр 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 2-т: Э******* ажилласан хугацааны цалин амралтын хоногийн хөлсийг тооцож олгохыг ня-бо М******* үүрэг болгосугай. 3-т: Т.Эрдэнэдаваад хөдөлмөрийн хуулийн 3 дугаар бүлгийн 21 дүгээр зүйлийг үндэслэн 1 сарын дундаж хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг ня-бо М******* зөвшөөрсүгэй. 4-т: Эрдэнэдаваатай холбоотой эд хөрөнгийн тооцоог тойрох хуудсаар дуусгавар болгохыг ня-бо Мөнхчулуун, нярав Б нарт үүрэг болгосугай/ гэсэн,

-Булган аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн харъяат Түмээхүү овогтой Эрдэнэдаваа нь Х******* сумын Хүн эмнэлэгт 1993 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн №16 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №01/88 дугаартай албан тоотоор ирүүлсэн Т.Э******* 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ажилласан ажил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Хутаг, РД:****, овог-Түмээхүү, нэр-Эрдэнэдаваа, иргэний баримтын нэр-гэрчилгээ, сери-, №20, төрсөн аймаг-Булган, сум-Могод, он, сар, өдөр:****, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг бригад-сумын төвд, сууж эхэлсэн он: ***, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын түвшин-бүрэн бус дунд, эзэмшсэн он-1982, ажилладаг байгууллага-Марсаржав САА, ажилд орсон он-1988, цех, тасаг, бригад-Автограж, эрхэлдэг ажил-жолооч, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-Хутаг, эцэг-Д Түмээхүү, эх-Л А гэсэн ХААТР-1 маягт,

-1985 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон Түмээгийн Эрдэнэдаваа, төрсөн он сар өдөр-1966 оны 02 сарын 23, төрсөн аймаг-Булган аймаг, сум-Гурванбулаг, хороо бригад тасаг-2, төрсөн газрын нэр-дэнж, эрэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Гурванбулаг сум гэсэн Хаягийн хуудас №7 маягт зэрэг баримтууд,

-Үндэсний төв Архивын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Булган аймаг, Х******* сум, хадгаламжийн нэгж: ***, хуудасны дугаар: ***, ... овог: Түмээ, нэр: Эрдэнэдаваа, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай: охин/хүү, нас: 22, хүйс: эрэгтэй гэсэн, мөн Өрхийн хуудас-нд Түмээ Эрдэнэдаваа, 22 настай, байнга оршин суугч, эрхэлдэг ажил- САА-д жолооч гэж тус тус тэмдэглэгдсэнүн **** дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Б.Г: Би 1984 оны 04 сараас Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд орсон. 1985 онд хугацаат цэргийн албанд татагдаж 1988 онд халагдаж ирээд буцаад Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажилласан. 1992 онд Булган аймгийн М******* Сангийн аж ахуй нь хувьчлагдаад 3 компани болсон. Энэ үеэс хойш би хувиараа ажиллаж эхэлсэн. Т.Эрдэнэдаваа нь 1984 онд Ө******* аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд худгийн моторчноор ажиллаж эхэлсэн. 1985 онд бид хоёр цуг цэргийн албанд татагдаад 1988 онд цуг халагдаж ирсэн. Т.Эрдэнэдаваа нь 1988 оноос Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд ажиллаж байгаад 1991 оноос Х******* сумын хүн эмнэлэгт түргэний жолоочоор 1993 он хүртэл ажилласан. ... гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

3.Хүсэлт гаргагч Т.Эрдэнэдаваа нь 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Булган аймгийн М******* Сангийн ахуйд худгийн моторчноор, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл автын жолоочоор, 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Булган аймгийн Х******* сумын хүн эмнэлэгт түргэний тэрэгний жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хүсэлтийг гаргахдаа ...Би Ө******* аймгийн ТМС-ийг төгсөөд шууд 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд худгийн моторчноор ажилласан гэж тайлбарлаж байна.

Гэвч 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сумын төвд худгийн моторчноор томилон ажиллуулсан Булган аймгийн М******* Сангийн ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тушаал хэрэгт авагдсан байх тул түүнийг 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж ажилласан гэж үзэх боломжгүй байна.

 

4.Иймд хүсэлт гаргагч Т.Э******* Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худгийн моторчноор, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл автын жолоочоор, Булган аймгийн Х******* сумын хүн эмнэлэгт 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл түргэний тэрэгний жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ө******* овогт Т******* Э******* Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худгийн моторчноор, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл автын жолоочоор, Булган аймгийн Х******* сумын хүн эмнэлэгт 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг түргэний тэрэгний жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА