Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1300

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч Ц.Гантулгабат,

          Хохирогч, шүүгдэгч Н.Б,

          Хохирогч шүүгдэгч Б.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Б, Б.Ннарт холбогдох 1806 00909 1542 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1969 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхэд, зээ хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13-р хорооллын 38 дугаар байрны 99 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Шарнууд овогт Н.Б /РД:КЮ69071179/,

          2. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа /Мандал сум/-д 1975 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барималчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6 дугаар байрны 225 тоотод оришн суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржгон овогт Б.Э /РД:ХВ75041574/,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Н.Б, Б.Ннар нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхзолын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Баяр-Эрдэнийн өгсөн: “...Энхзолын мэдүүлж байгаа зүйл хэрэг гардаг өдөр болсон. Тухайн өдөр болсон зүйлийг бид хоёрын хэн хэн нь мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрөөд, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр болсон. Одоо 250.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхзолын өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сандэй плазагийн баруун талын зам дээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад урд талын машин дохио өгөхөд зам тавьж өгөөд оруулчихаад явж байхад хажуу талаас буюу зүүнээс баруун чиглэлтэй туслах замаас нэг машин орж ирээд мөргөчихөөд яваад өгсөн. Тэгээд би зогсоод хүлээхэд миний машиныг мөргөсөн машин зогсохгүйгээр тэр чигээрээ яваад өгсөн. Тухайн үед 14-15 цагийн орчим байсан. Тэр үед түгжирэлгүй байсан. Намайг мөргөсөн машин гэрлэн дохион дээр зогсож байхад би араас нь очиж уулзаад маргаан болсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

          Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 14 дүгээр хорооны хэсгийн цагдаагийн “... дуудлаганд очиход иргэн Баяр-Эрдэнэ, иргэн Энхзол гэгч нар харилцан хоорондоо зодолдсон байсныг хэсгийн байранд ирж өргөдөл гомдольг бичүүлж дэслэгч Г.Жадамбад хүлээлгэн өгсөн болно” гэсэн илтгэх хуудас /хх.11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баяр-Эрдэнийн өгсөн: “... би явуулахгүй гээд куртикнийх нь араас зуурахад тэр залуу эргэж харахаар нь энгэрээс 2 гараараа явуулахгүй гэж зууртал миний гарыг тавиулахаар гараа савчиж, гар луу цохиж байсан. Би цагдаа иртэл явуулахгүй гээд зуураад байж байтал намайг замаас гаргаж замын хашлагад шахаж байснаа газарт хавирч унагаагаад миний цээжин дээр өвдөглөж... миний машины баруун хойд хаалганд 2 цохиж, миний духанд 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.22-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхзолын өгсөн: “... Тэр үед миний хамар руу 2 удаа цохисон. Хамарнаас цус гарахаар нь хамараа дараад чи хамарнаас цус гаргачихлаа гэхэд би чамайг яагаа ч үгүй гэж хэлсэн. Чиний ясыг цайлгана, шоронд хийнэ гэхээр нь уур хүрээд 2 удаа цохисон чинь намайг тэр залуу миний төмсөг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.84-86/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Лхагва-Очирын өгсөн: “... Тэр хоёр 5 орчим минут болсоны дараа урд талын машины жолооч буугаад тэр хоёр барьцалдаж аваад дээр доороо ороод газар ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх.29-31/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анударийн өгсөн: “... жижиг хэмжээтэй хар ногоон өнгийн резинэн иштэй сүх мэт зүйлээр духанд нь 2 удаа цохьсон бас заамдаж газарт унагаан машинд шахаж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1762 дугаартай дүгнэлтэд: “... Б.Энхзолын биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.35/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1773 дугаартай дүгнэлтэд: “... Н.Баяр-Эрдэнийн биед хүзүүнд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.39/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Баяр-Эрдэнийн өгсөн: “... Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Энхзолын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.78-80/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Энхзолын “... Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Н.Баяр-Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.81-83/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Н.Б, Б.Ннар нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус болох нь:

          Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 14 дүгээр хорооны хэсгийн цагдаагийн илтгэх хуудас /хх.11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баяр-Эрдэнийн өгсөн: “... Би цагдаа иртэл явуулахгүй гээд зуураад байж байтал намайг замаас гаргаж замын хашлагад шахаж байснаа газарт хавирч унагаагаад миний цээжин дээр өвдөглөж... миний машины баруун хойд хаалганд 2 цохиж, миний духанд 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.22-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхзолын өгсөн: “... Тэр үед миний хамар руу 2 удаа цохисон... Чиний ясыг цайлгана, шоронд хийнэ гэхээр нь уур хүрээд 2 удаа цохисон чинь намайг тэр залуу миний төмсөг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.84-86/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Лхагва-Очирын өгсөн: “... тэр хоёр барьцалдаж аваад дээр доороо ороод газар ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх.29-31/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анударийн өгсөн: “... жижиг хэмжээтэй хар ногоон өнгийн резинэн иштэй сүх мэт зүйлээр духанд нь 2 удаа цохьсон бас заамдаж газарт унагаан машинд шахаж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1762 дугаартай дүгнэлт /хх.35/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1773 дугаартай дүгнэлт /хх.39/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Баяр-Эрдэнийн өгсөн: “... Би Б.Энхзолын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.78-80/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Энхзолын “... Би Н.Баяр-Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.81-83/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Н.Б, Б.Ннарын өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Н.Б, Б.Ннарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б, Б.Ннарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Н.Б, Б.Ннар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч, шүүгдэгч нар нь харилцан эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Н.Б, Б.Ннарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.

          Б.Ннь хохиролд 800,000 төгрөг нөхөн төлсөн, Н.Б, Б.Ннар нь харилцан эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир тэдгээрийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Н.Б, Б.Ннар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Б, Б.Ннарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Н.Б, Б.Ннарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Н.Б, Б.Ннарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

          Н.Б, Б.Ннар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шарнууд овогт Нэргүйн Баяр-Эрдэнэ, Боржгон овогт Батжаргалын Энхзол нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.Ннарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Н.Б, Б.Ннарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Н.Б, Б.Ннарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт  сануулсугай.

          5. Н.Б, Б.Ннар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хувьд харилцан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б, Б.Ннарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР