Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

 

2026          02          28                                         2026/ДШМ/16                         

 

 

 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т-н давж  заалдах гомдлыг  хангаж,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолд дараах нэмэлт,  өөрчлөлт  оруулсугай. Үүнд:

 

1.1 Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.”гэж,

 

1.2 Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 18 (арван найм) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.”гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж  тус тус өөрчилсүгэй.

 

1.3 Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон  88 /наян найм/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гурав. Шүүгдэгч Б.М нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-т сэтгэцэд учирсан хохирол 15,840,000  /арван таван сая найман зуун  дөчин мянга / төгрөг төлсөн болохыг дурдсугай.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

Тав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.