Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2026/00359

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, ** дугаар баг, ******* ******* Х******* ** гудамж, *** тоот ******* *******ны байранд байрлах ************** ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Б******* сум, ** дүгээр баг, Р******* зүүн түрүү, ** гудамж, ** тоотод оршин суух Г.Т*******өд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 14,488,581.15 /ар******* дөрвөн сая дөрвөн зуун наян найман мянга та******* зуун наян нэгэн төгрөг ар******* та******* мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00416/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Гансүх овогтой Т******* нь *******Банктай 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1310088741 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,200,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Банк нь 2024 оны 03 сарын 27-ны өдөр зээлдэгч Г.Т*******ийн *******Банк дахь 5005615084 дансанд 20,200,000 төгрөгийн зээлийн эрхийг үүсгэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8,108,839.29 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1310088741 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2025 оны 06 сарын 25-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтөө хугацаа хэтрүүлэн эхэлсэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 284 хоног хугацаа хэтрээд байна.

*******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310088741 дугаартай Барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 12,091,160.71 төгрөг, 2026 оны 03-р сарын 16-ны өдрийн байдлаарх хүү 2,246,686.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,733.89 төгрөг нийт 14,488,581.15 төгрөгийг Г.Т*******өөс гаргуулж өгнө үү. Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Т******* нь **************наас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т*******өд холбогдох 14,488,581.15 /ар******* дөрвөн сая дөрвөн зуун наян найман мянга та******* зуун наян нэгэн төгрөг ар******* та******* мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Т******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ************** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т*******өд холбогдох 14,488,581.15 /ар******* дөрвөн сая дөрвөн зуун наян найман мянга та******* зуун наян нэгэн төгрөг ар******* та******* мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Т******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 115,197 /нэг зуун ар******* та******* мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг, хариуцагч Г.Т*******өөс 115,197 /нэг зуун ар******* та******* мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА