Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2026/00360

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, ** дугаар хороо, Ж*******ны гудамж, ** тоотод байрлах М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Х******* малчид, ** гудамж, ** тоотод оршин суух Б.Б*******т холбогдох

Хүсэлтийн шаардлага: 282,170.02 /хоёр зуун наян хоёр мянга нэг зуун далан төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00299/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.Б******* нь 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 22687 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5092061695 тоот дансанд 200,000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.Б*******т удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 99935811 91411605 дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.

Хариуцагч Б.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******т холбогдох 282,170.02 /хоёр зуун наян хоёр мянга нэг зуун далан төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******т холбогдох 282,170.02 (хоёр зуун наян хоёр мянга нэг зуун далан төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 4,558 (дөрвөн мянга таван зуун тавин найм) төгрөг, хариуцагч Б.Б*******ээс 4,558 (дөрвөн мянга таван зуун тавин найм) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА