Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2026/00366

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, П*******ын гудамж, ******* ******* т*******, ** давхар, *** тоотод байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Б******* сум, ** дугаар баг, Б******* м******* * гудамж, 9** тоотод оршин суух Б.Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 16,686,816.29 /арван зургаан сая зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг хорин есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00390/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.Б нь манай компанитай 2025 оны 1 сарын 27-ний өдөр 1100069432 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б.Бгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:

2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 7802689408 зээлийн дансны дугаартай, 1,825,000.00 /нэг сая найман зуун хорин таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5273049969 банкны тоот дансанд;

2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 7100376545 зээлийн дансны дугаартай, 11,100,000.00 /арван нэгэн сая нэг зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5273049969 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 02 сарын 05-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 4 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,825,000.00 /нэг сая найман зуун хорин таван мянган төгрөг/

Шимтгэл: 36,500.00 /гучин зургаан мянга таван зуун төгрөг/

- Үндсэн хүү: 766,800.00 /долоон зуун жаран зургаан мянга найман зуун төгрөг/

- Нэмэгдүүлсэн хүү: 137,160.00 /нэг зуун гучин долоон мянга нэг зуун жаран төгрөг/

- Нийт: 2,765,460.00 /хоёр сая долоон зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран төгрөг/

2. 2025 оны 2 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 10,226,953.86 /арван сая хоёр зуун хорин зургаан мянга есөн зуун тавин гурван төгрөг наян зургаан мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 3,529,563.45 /гурван сая таван зуун хорин есөн мянга таван зуун жаран гурван төгрөг дөчин таван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 156,338.98 /нэг зуун тавин зургаан мянга гурван зуун гучин найман төгрөг ерөн найман мөнгө /

- Нийт: 13,912,856.29 /арван гурван сая есөн зуун арван хоёр мянга найман зуун тавин зургаан төгрөг хорин есөн мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Б.Бгаас нийт 16,686,816.29 /арван зургаан сая зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг хорин есөн мөнгө /төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагч Б.Б нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 16,686,816.29 /арван зургаан сая зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг хорин есен мөнгө/ төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүр тогтмол 20-нд дараах графикийн дагуу төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд: 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 менге, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 менге, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 09 сарын 201,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнге, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнге, 2027 оны 01 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 62 мөнгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох 16,686,816.29 /арван зургаан сая зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг хорин есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 16,686,816.29 /арван зургаан сая зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг хорин есен мөнгө/ төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүр тогтмол 20-нд дараах графикийн дагуу төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд: 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 менге, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 менге, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 09 сарын 201,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнге, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнге, 2027 оны 01 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 62 мөнгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох 16,686,816.29 /арван зургаан сая зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг хорин есэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 10 сарын хугацаанд сар бүр тогтмол 20-нд дараах графикийн дагуу төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд: 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 менге, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 менге, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 09 сарын 201,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнгө, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнге, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 63 мөнге, 2027 оны 01 сарын 20-ны өдөр 1,668,681 төгрөг 62 мөнгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж 120,692 /нэг зуун хорин мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг Төрийн сангаас 120,692 /нэг зуун хорин мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА