2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2026/04064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 18 191/ШШ2026/04064

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин байрлах, ******* банк ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:СФ86060111/,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35,946,607.5 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.******* нь ХААН банктай 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №******* тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн № тоот Барьцааны гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг жилийн 23.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 12,661,491.18 төгрөг, зээлийн хүүнээс 12,9,030.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,338.88 төгрөг нийт 25,630,860.90 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь Зээлийн барьцаанд Д.*******гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний No дугаартай, тоот хаягт байршилтай, , м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байдаг.

Зээлдэгч нь дээр дурдсан зээлүүдийн зээлийн гэрээний хавсралт дахь "Зээл буцаан төлөх хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасныг үндэслэн Зээлдэгч Д.*******д холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №3Г/2022494383 тоот Зээлийн гэрээний хугацаанаас нь өмнө цуцалж, Зээлийн гэрээний төлбөрт 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,338,508.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,825,179.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 164,221.92 төгрөг, нийт 32,327,909.76 төгрөг, нотариатын зардалд 65,000 төгрөг, зээлийн гэрээний төлбөрт нийт 32,392,909.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

3. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №******* тоот Зээлийн гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох:

Д.*******гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээний № дугаартай, тоот хаягт байршилтай, , м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зээлдэгч нар нь одоо болтол зээлийн төлбөрийг төлөөгүй, эвлэрэх санал удаа дараа тавьсан боловч тохиролцсоны дагуу одоо болтол амлалтаа биелүүлээгүй байх тул 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл: 27,338,508.82 төгрөг,

Зээлийн хүүгийн төлбөр: 8,032,547.9 төгрөг /зөрүү 3,207,368.88 төгрөг/,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 510,550.8 төгрөг /зөрүү 346,328.88 төгрөг/,

Нийт 35,881,607.5 төгрөг, нотариатын зардалд 65,000 төгрөг,

Нийт 35,946,607.5 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн үнийн дүн: 3,553,697.74 төгрөг юм гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус шүүхэд ******* банк ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,946,607 төгрөг 5 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 35,946,607 төгрөг 5 мөнгө тодорхой хувийг буюу /үндсэн зээл 27,388,508.82 төгрөг, зээлийн хүү 7,661,491.18 төгрөг, нотариатын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж/ манай банкинд 2026 оны 01 дүгээр сарын 19, 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус бүрэн төлж барагдуулсан.

Иймд хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,946,607.5 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 35,946,607.5 төгрөгийн тодорхой хувь /үндсэн зээл 27,388,508.82 төгрөг, зээлийн хүү 7,661,491.18 төгрөг, нотариатын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж/-ийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч нь түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-иас 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Н.д 2027 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна. /хх 127-128/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан байх боловч хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид бүхэлд нь төлсөн байх тул нэхэмжлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 319,915 төгрөг, 70,200 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 71,809 төгрөг, нийт 461,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 35,946,607.5 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3 Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ