2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/04172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 20 191/ШШ2026/04172

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  төв байр хаягт байрлах, ******* банк ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

******* нь овогтой ******* Баярсайхан /РД: *******/ нь 2024 оны 08-р сарын 31-ний өдөр No******* тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 21,480,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан.

Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 5,575,646 төгрөг, үндсэн хүүнд 2,892,673 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,309 төлсөн. Гэвч тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 06 дугаар сараас хойш үүргээ зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт 17,044,206 төгрөгийг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11-р сарын 28-ны өдрийн 192/Ш32025/ дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан "Хариуцагчийн хаяг тодорхойгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар хариуцагч Н. эрэн сурвалжлах зайлшгүй шаардлагатай байгаа тул ******* нь овогтой ******* Баярсайхан /РД: *******/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, ******* банк ХК-иас 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А., О., Э.*******, М. нарт олгосон 1 жилийн хугацаатай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* банк ХК-иас 2025.11.07-ны өдрийн дугаартай Итгэмжлэл олгох тухай албан тоот, ******* банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаар Цалин цалингийн зээлийн гэрээний хуулбар, хавсралт /хх 1-16/,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* ******* овогт ******* оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 20/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 6/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаар Цалин цалингийн зээлийн гэрээний хуулбар, хавсралт зэргээс үзэхэд тэрээр хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 8-16/

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт ******* Баярсайхан нь нэхэмжлэгчийн тодорхойлсон болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/ дугаартай хэрэгсэхгүй болгосон захирамж,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх 8, 20/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* ******* овогт ******* Баярсайханы оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт ******* ******* эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* ******* овогт ******* ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ