| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2026/04335/И |
| Дугаар | 191/ШШ2026/04192 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2026/04192
2026 03 20 1*******1/ШШ2026/041*******2
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* миний бие 1*******6******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр төрөх газар ******* ******* том охин болон төрсөн.
201******* онд Замын Үүдийн галт тэрэг шатах үед бүх бичиг баримт үрэгдсэн учир Иргэний бүртгэлийн газраас төрсний лавлагаа авахад ******* гэж овог гарч ирэн 201******* оноос хойш бүх бичиг баримт өөрчлөгдсөн.
Одоо тэтгэвэрт гарах бичиг баримт архиваас лавлагаа авахад өмнөх овог болох Нармандах нэрээр гарч ирээд, тэтгэврийн материал зөрөөд байна.
1. Тухайн үед АА-н УТГ-ын даргын 1*******88.02.02-ны өдрийн ******* дүгээр тушаалаар ******* зарлигаар томилогдон ажиллаж байгаад 1*******8*******.10.01-ний өдрийн УБГИШүүхийн 6 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
2. БЦ-ийн 073 дугаар ангийн захирагчийн 1*******8*******.11.15-ны өдрийн 315 дугаар тушаалаар бичээчээр түр ажиллаж байгаад мөн захирагчийн 1**************1.06.10-ны өдрийн 125 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн.
3. УЕП-ын 1**************1.06.12-ны өдрийн 52 дугаар тушаалаар бичээчээр түр ажиллаж байгаад мөн прокурорын 1**************1.08.30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн тус тус тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.
Миний ээж нэр өөрчилсөн, шүүхээр бичиг баримт байхгүй. Бичиг баримт шинээр авах үед нэр солигдон бичигдсэн, зөрчилтэй. АА-ын архиваас 1*******71, 1*******73 онд ******* нэртэй байсан лавлагааг авсан гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Н.******* миний бие шүүхэд тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар орж овгийн зөрүүтэй холбогдох бичиг баримт нотлох баримтыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоох тогтоол гарсан тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон.
Нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд дахин шүүхэд хандах эрхгүй болсон гэдгийг ойлгож байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.******* нь тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600*******41 тоот данснаас 35,100 төгрөг буцааж гаргуулан нэхэмжлэгч Н.******* /рд:*******/-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ