2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2026/04005

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 17 191/ШШ2026/04005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:6*******/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/ нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Д.******* нь 2023 оны 09-р сарын 11-ны өдөр "******* Хаус" ХХК-тай No тоот Баянзүрх дүүрэг, -р хороо, баригдах хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ (Амины орон сууцны гэрээ")-г байгуулсан.

Амины орон сууцны гэрээгээр гүйцэтгэгч ******* Хаус ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, байрлах " " хотхоны байршил бүхий, нийт м.кв талбай бүхий амины орон сууц (Амины орон сууц)-ыг гэрээнд заасан стандарт, загварын дагуу барьж гүйцэтгэн 2023 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь Амины орон сууцны төлбөрт 360,000,000 (гурван зуун сая) төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр тус тус тохиролцсон.

Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 10 сарын 13-ны өдрийн дотор Амины орон сууцны төлбөрийг төлж дуусгасан бөгөөд "******* *******" ХХК-н зүгээс захиалагчийг төлбөрийн үлдэгдэлгүй болохыг хүлээн зөвшөөрч 2023 оны 12 сарын 08-ны өдөр тодорхойлолт гарган Амины орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн. Тийм ч учраас нэхэмжлэгч нь тус Амины орон сууцанд 2023 оноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна.

Амины орон сууцны гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт "Гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ., мөн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь хэсэгт "Захиалагч тал нь хүлээн авсан амины орон сууцыг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал, түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна. Үүнтэй холбогдох буюу Гүйцэтгэгч талаас шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн авах эрхтэй" тус тус заасны дагуу хариуцагч нь Орон сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөх ёстой байна.

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" гэж заасан.

Гэвч хариуцагч "******* Хаус" ХХК нь дээрх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Амины орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд шаардлагатай бичиг баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Энэ талаар удаа дараа "******* Хаус" ХХК-д хандсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй, сүүлдээ утсаар холбогдох боломжгүй болж, манай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хэзээ гарах нь тодорхойгүй байдалтай, нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөөр байна.

Нэхэмжлэгч Б.*******г Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэг, Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.5 болон 6.1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, байрлах " " хотхоны байршил бүхий, нийт м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.10.24-ний өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.*******гийн 2 хотхоны тоот орон сууцны албан ёсны бүртгэлтэй хаяг нь Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай Цуурай, хадат гудамж, тоот болох нь тогтоогдсон.

2 хотхоны Google map дээрх зураг байршил, www.egazar.gov.mn-д гэрээнд тусгагдсан амины орон сууц болон авто зогсоолыг байршлаар нь заахад гарч ирж буй нэгж талбарын дэлгэрэнгүй мэдээлэл, газар өмчлөгч, ашиглагчийн мэдээлэл зэрэг нь тохирч байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Б.*******г 2023 оны 09-р сарын 11-ны өдрийн №KH2-412 тоот Баянзүрх дүүрэг, 20-р хороо, баригдах хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай Цуурай, хадат гудамж, тоот хаягт байрлах нийт , м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

орон сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар орон сууцны талбайн хэмжээ мкв байх тул уг хэмжээгээр тогтоолгох хүсэлтэй гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. нар тайлбарынхаа үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б.*******гийн нэхэмжлэлтэй "******* *******" ХХК- д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 20-р хороо, цуурайт ам, вилла 2 хотхоны тоот буюу улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянзүрх дүүргийн 20-р хороо, улиастай их цуурай хадат гудамж тоот м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.******* нь гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн, тэрээр уг орон сууцыг эзэмшилдээ авсан.

Иймд нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******гээс 2024.11.18-ны өдөр Ц.д олгосон итгэмжлэл, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №KH2-412 дугаар Баянзүрх дүүрэг, 20-р хороо, цуурайтын баригдах хадат вилла хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний хуулбар, хавсралт, 2023.01.19-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, шилжүүлгийн мэдээлэл, дотоод шилжүүлгийн маягт, банк хоорондын шилжүүлэг, 2020.01.01-2023.08.10-ны өдрийн хоорондох Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, ******* ******* ХХК-ийн 2023.12.08-ны өдрийн №23/314 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025.05.06-ны өдрийн дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийн дагуу ******* ******* ХХК-ийн хаягийг олж тогтоосон талаарх тодорхойлолт, тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01968 дугаартай шийдвэр, вилла 2 хотхоны Google map дээрх зураг байршил, амины орон сууцны байршлыг www.egazar.gov.mn дээр тэмдэглэж харуулсан зураг, газар эзэмшигч, ашиглагчийн мэдээлэл тодруулсан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, өмгөөлөгч Б.Лхамсүрэнг оролцуулах хүсэлт /хх 1-26, 131, 154/,

3б. Хариуцагчаас ирүүлсэн: Ц.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ХХК-иас 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ц.ид олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, ******* ******* ХХК-иас 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ө.д олгосон итгэмжлэл / хх 175, 185-186, 188-189, 191/,

3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн дуусаагүй барилгын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримт /хх 49-129/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан

Баянзүрх дүүрэг, 20-р хороо, байрлах " " хотхоны байршил бүхий, нийт м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц.ийг татан оролцуулж, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг,

2023 оны 09 сарын 11-ний өдрийн №KH2-412 тоот "Баянзүрх дүүрэг, 20-р хороо, баригдах хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай Цуурай, хадат гудамж, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

Орон сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах болгосон. /хх 131/

 

2. Хариуцагч ******* ******* ХХК, хариуцагч Ц. нар амины орон сууцны хувьд өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч маргаагүй.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан №KH2-412 тоот Баянзүрх дүүрэг, 20-р хороо, цуурайтын баригдах хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээр,

Захиалагч нь Баянзүрх дүүрэг, 20-р хороонд байрлах, хотхонд байршил бүхий, мкв /тэнхлэгээр тооцсон/ талбай бүхий дотор засал хийгдээгүй амины орон сууц бариулах,

Гүйцэтгэгч нь амины орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон,

Захиалагч нь гэрээний нийт үнэ 360,000,000 төгрөг, үүнээс урьдчилгаа төлбөр 227,500,000 төгрөгийг 2023.01.19-ний өдөр, хугацаат төлбөр 1 буюу 64,060,000 төгрөгийг 2023.09.12-ны өдөр, хугацаат төлбөр 2 буюу 68,440,000 төгрөгийг 2023.10.15-ны өдөр тус тус төлбөрийг гүйцэтгэгчийн санхүүд бэлнээр, эсхүл гэрээнд тусгагдсан банкны дансанд төлөхөөр тохиролцсон. /хх 6-14/

 

4б. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт төлөх төлбөрийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, банк хоорондын шилжүүлэг, дотоод шилжүүлгийн маягт, шилжүүлгийн мэдээлэл, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн тодорхойлолтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарган өгч, амины орон сууцыг барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, ингэснээр нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй. /хх 15-22/

 

5. Зохигчийн тайлбар, гэрээний 2.2-т заасан гэрээний зүйл дотор засалгүй /гипсээрээ буюу хараараа байгаа, хавсралт 4-т заасан ажил хийгдсэн/ таун ******* байсан зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5а. Талуудын байгуулсан амины орон сууцны гэрээний 6.1.5-т захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах, шилжүүлэн авах, эдгээрийг шилжүүлэн авахад гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай бичиг баримтыг шаардах эрхтэй гэж заасан. 

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь  амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.  

 

6. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, байрлах вилла-2 хотхоны тоот хаягт байрлах, мкв талбайтай орон сууц гэж дурдсан, албан ёсны бүртгэлтэй хаяг нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай их цуурай хадат гудамж, тоот хаягт байршилтай, 40 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны өмчлөх эрх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт иргэн Ц.ийн өмчлөлд бүртгэгдсэн,

******* ******* ХХК, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигч Ц., ******* ******* ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц. нарын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээний үүрэг бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 49-128/

 

6а. Нэхэмжлэгч нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан ёсны сайт болох вилла 2 хотхоны Google map дээрх зураг байршил, амины орон сууцны байршлыг www.egazar.gov.mn дээр тэмдэглэж харуулсан зураг, газар эзэмшигч, ашиглагчийн мэдээлэл зэрэг цахим хаягт болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан амины орон сууцны хаягийн мэдээлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасантай хариуцагч ******* ******* ХХК болон Ц. нар маргаагүй болно.

 

7. Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай их цуурай хадат гудамж, тоот хаягт байршилтай, 40 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.*******г тогтоож, дээрх орон сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК болон Ц. нарт даалгаж шийдвэрлэв.

 

8. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж, 165 дугаар зүйлийн 165.1-т бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж зохицуулсан тул Б.*******г орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

8а. Тодруулбал, Ц.ийн өмчлөлд бүртгэлтэй байсан 40 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөгч Б.******* болж өөрчлөгдсөн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч банк ХК-ийн шаардах эрхийг хөндөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,028,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,028,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай их цуурай хадат гудамж, тоот хаягт байршилтай, мкв талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.*******г тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК, Ц. нарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК, Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,028,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,028,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ