2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10630

 

 

 

 

 

 

 

2025 11 2 191/ШШ2025/10630

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******-н *******-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, хороо, гудамж, хотхон байрны тоотод байрлах, байгууллагад холбогдох,

хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь байгууллагад 2016 оноос хойш Улаанбаатар салбарын захиралаар ажиллаж байсан. Ингэж ажиллах хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй тул жил бүр ажлаа хангалттай үнэлүүлж байсан. Гэтэл 2025 оны *******-р сарын 11-ний өдөр гэнэт өөрийг нь тодорхой асуудлаар буруутгасан сануулгыг мэйлээр хүлээн авч маш их цочирол авсан байдаг. Тухайн сануулгад дурдсан асуудал нь түүний хувцслалт, бусадтай харилцсан харилцаа хандлагын талаар байсан тул суурийн төлөөлөгчид хандаж ёс зүйгүй хууль дүрэм баримталдаггүй суурин төлөөлөгчтэй хамтарч ажиллахгүй гээд ажлаасаа халагдах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Үүнээс хойш хэд хоногийн дараа дахин сануулгад дурдсан байдлын талаар тайлбар өгөөч гэж хүсэлтээ илэрхийлэхэд суурин төлөөлөгч нь оффис дээрээ байхгүй байна гээд хариу өгөхгүй байсаар сарын 2-ны өдөр хүртэл хариу өгөөгүй байдаг. байгууллагын бүх ажилчдын хурал Увч аймагт 2025 оны *******-р сарын сүүлээр болоход нэхэмжлэгч М.******* нь оролцож суурин төлөөлөгчтэй уулзаж сануулгын талаар ярилцаад ойлголцсон гэж үзээд М.******* ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байсан. Ингээд М.******* нь тайлбар өгөхүй бол ажлаасаа гарах хүсэлтээ татан авч байгаа талаараа суурин төлөөлөгчид мэдэгдэхэд 2025 оны *******-р сарын 28-ны өдөр ажлаас халсан тушаал гарсан талаараа мэдэгдсэн. Энэ тушаалын талаар нэхэмжлэгч М.******* мэдээгүй байсан, энэ цаг хугацаанд бүх ажилчдын хурал Увс аймагт болж байсан, суурин төлөөлөгч тушаал гарсан гэдэг боловч туслах ажилтан болон бусад ажилчид нь тушаал бичгээр гараагүй байсан талаар хэлдэг, ингээд суурин төлөөлөгч 2025 оны 5 сарын сүүлээр Улаанбаатар хотод ирэхэд энэ тушаалд гарын үсэг зуруулсан байдаг. М.******* нь уг шийдвэр гаргахад цочирдсон байсан тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай хүсэлт гаргаж байгаа.

Шүүхэд гаргасан нотлох баримтыг шинжлэн судлахад дарамт, харилцаа үүсэж байсныг захидалаас харах боломжтой байгаа, захидалуудаас нэг зүйлийг хэлэхэд хэрвээ чи ажлаас халах хүсэлтээ өгөөгүй байсан бол дахин бид сануулга өгөх байсан талаараа захидалд дурдсан байдал нь харагдаад байгаа. М.******* нь 2025 оны *******-р сарыан 11-ний өдрийн захидалд хувь хүний хувьд гомдсон талаараа дурдсан, мөн ажлаас халагдаах хүсэлтээ өгөөгүй байсан бол дахин бид мэдэгдэх байсан гэж дурдсан байгааг анхаарч үзээсэй гэж үзэж байна.

М.*******гийн гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт буюу цахим захидал харилцаанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг бид нар хүлээн зөвшөөрч маргахгүй гээд хүсэлтээ илэрхийлээд явсан байгаа. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулгаас харвал үл ойлголцол байна, ажлаас чөлөөгдөхдөө нэр цэвэр чөлөөлөгдмөөр байна гэдэг агуулга илэрхийлэгдсэн байгаа, шүүх хүсэлтийн агуулга, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харгалзан үзэж шийдэх байх гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бөгөөд ажлаас халсан тушаал хууль ёсны хууль тогтоомжид нийцсэн, ажилтаны хүсэл сонирхолд тулгуурлан гарсан байгаа тул өмнө нь шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. 2025 оны 10-р сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд тайлбараа тодорхой дэлгэрэнгүй хэлсэн, нэхэмжлэгч М.******* нь нийт 1******* жил орчим үр бүтээлтэй ажилласан, үүнийг үгүйсгэхгүй, М.******* нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд маш тодорхой дурдсан байдаг, төрийн бодлого шийдвэр үйл ажиллаагаа цахимжилттай холбоотойгоор ажилтан цахимаар хүсэлтээ илэрхийлэхийг хууль тогтоомжид зөвшөөрсөн байгаа. М.*******-н хүсэлтэд өөрийн хариуцан ажиллаж байсан ажил үүргийг дуусгавар болгох талаар дурдсан байдаг, тухайн үед нэхэмжлэгч өөрийн хариуцаж байгаа төслийг дуусгахаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр ажиллах хугацааг 2025 оны 6-р сарын 01 гэж ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан байгаа. Ажил олгогчийн зүгээс цалин хөлс, ээлжийн амралтын олговорыг олгосон байдаг. Эдгээр үйл явдал нэхэмжлэгч М.*******гийн хүсэл зоригийн үндсэн дээр явагдсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нэг зүйлийг л ярьдаг, ажил олгогч удирдлагын зүгээс хөдөлмөрийн харилцааг хэвийн явуулах боломжгүй болтол ажилтанд дарамт үүсгэсэн, үүнээс болж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч М.******* нь Улаанбаатар салбарын захиргааны захиралаар 2016 оноос хойш ажиллаж байсан. Энэ хугацаанд М.******* нь ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй, байгууллага удирдлага, ажилтаны хооронд үл ойлголцол үүссэн байхыг үгүйсгэхгүй, энэ байгууллага гадаадын байгууллага, захидал харилцаа гээд бүх зүйл англи хэлээр явагддаг, гадны төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, ажилтнуудын хоорондын имэйлээс суурийн төлөөлөгчийг хассан байдалд удирдлагын зүгээс цаашид үүнийгээ анхаарч ажиллаасай гэж бичгийн сануулга гээд байгаа захидалыг илгээсэн байдаг. Нэхэмжлэгч М.******* нь тодорхой зарим зүйлийг хүлээн зөвшөөрч тухайн үед удирдлагаас уучлалт гуйсан асуудал байгаа. Энэ нь ажлаас чөлөөлөгдөх хэмжээнд ажлын байраа орхих хэмжээнд байсан гэж үзэх боломжгүй. 2025 оны *******-р сарын 22-ны өдөр тус байгууллагын удирдах зөвлөлийн хурал болж энэ асуудлыг хэлэлцээд М.*******д хүсэлтээ эргэж хараач гэдэг байдлыг илэрхийлж хэлж байсан боловч нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дэмжсэн байдлаа илэрхийлсэн тул удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж түүнийг ажлаас чөлөөлөх тушаал 2025 оны *******-р сарын 28-ны өдөр гарсныг нэхэмжлэгчид гардуулж, ажлаас чөлөөлсөн тушаалын талаар 2025 оны *******-р сарын 30-ны өдөр цахимаар байгууллагын бүх ажилчидад мэдэгдсэн байдаг. Энэ үед хэн алиндаа талархал илэрхийлж захидал бичсэн байгаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ялгаврлан гадуурхалт, дарамт шахалт учруулсан байдлын талаар тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6-р зүйлд заасан нийгмийн ялгаатай байдал, үзэл бодол итгэл үнэмшил гэх байдалтай ялгаврлан гадуурхсан зүйл байхгүй, гол зүйл нь удирдах албан тушаалтан, ажилтаны хооронд үл ойлголцол гарсан, суурин төлөөлөгчтэй холбоотой асуудлыг Удирдах зөвлөлийн даргад имэйл захидалаар илгээснээр үл ойлголцол гарсан гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй, алдаа дутагдлаа цаашид анхаараач гэх агуулгаар захидал илгээсэн байдаг. Хөдөрмөрийн тухай хуулийн 9.2-т ажилтан хүсэлтээ илэрхийлсэн байгаа, тохиролцох гэдэг хугацааг 30 хоногт хязгаарлаж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлцэх хугацааг 2025 оны сарын 30-ны өдөр гэж заасан. Энэ хугацааг зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгч ажлын байраа орхиод явах боломжтой байсан, ажлаас чөлөөлсөн тушаалд ажилтаны чөлөөлөгдөх хугацааг заах ёстой тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс төлөөлөгч ыг томилсон 2025-6-20-ны өдрийн итгэмжлэл /хх-5/, дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх--10/, цахим захидалууд орчуулгын тамга дарсан /хх-19-30/, НЛМ байгууллагын 2025 оны *******-р сарын 28-ны өдрийн дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай тушаал /хх-*******0/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-*******1-**************/, цахим захидал орчуулга /хх-111-116, 1*******3-15*******/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар орчуулга хийгдсэн цахим захидал англи хэлээр /хх-155-166/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

3б. Хариуцагчаас Монгол Улсад Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл /хх-*******8/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-*******9, 5, 111/, байгууллагын дүрэм англи хэл орчуулга /хх-50-55/, хариу тайлбар /хх-8*******, 10-108/, Удирдах зөвлөлийн хурлын тогтоол англи хэл орчуулга /хх-109-110/, байгууллагын Удирдах зөвлөлийн 2025-*******-22-ны өдрийн хурлын тэмдэглэл англи хэл орчуулга /хх-112-113/, 2025-5-26-ны өдрийн хурлын тэмдэглэл англи хэл орчуулга /хх-11*******-115/, цахим захидал орчуулга /хх-116/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

3в. Хавтаст хэргийн 6-р талд авагдсан байгууллага 2016-6-01-ний өдрийн Б/10 дугаартай М.*******г ажилд томилох тухай тушаал, 11-р талд авагдсан М.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 12-18-р талд авагдсан байгууллага хүний нөөцийн бодлого, 31-39-р талд авагдсан англи хэлээр бичигдсэн, канондсон бичвэр зэрэг баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь байгууллагад холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...2025 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр тодорхой асуудлаар буруутгасан суурийн төлөөлөгчийн сануулгыг цахим шуудангаар хүлээн авч маш их цочирол авсан, сануулгад дурдсан асуудал нь түүний хувцслалт, бусадтай харилцсан харилцаа хандлагын талаар байсан тул суурийн төлөөлөгчид хандаж ёс зүйгүй, хууль дүрэм баримталдаггүй суурин төлөөлөгчтэй хамтарч ажиллахгүй гээд ажлаас халагдах хүсэлтээ илэрхийлсэн, ажил хүлээлцэх хугацааг тохироогүй, үүнээс хойш 2025-5-2-нд өөрийн хүсэлтээ буцаан татан авч байгаагаа илэрхийлэхэд хүлээж аваагүй, тушаал гарсан цаг хугацаанд мэдэгдээгүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахдаа цочирдсон байсан тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй... гэж тодорхойлон тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...ажилтаны хүсэл сонирхолд тулгуурлан ажлаас чөлөөлсөн тушаал гарсан, нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ маш тодорхой дурдсан, өөрийн хариуцаж байгаа төслийг дуусгавар болгоно гээд ажлаас гарах хугацаагаа дурдсан байдаг, тул нэхэмжлэгчийн хүсэлтээр ажиллах хугацааг 2025 оны 6-р сарын 01-ний өдөр байхаар тушаалд дурдсан. Байгууллагын удирдлага, ажилтаны хооронд үл ойлголцол үүссэн байхыг үгүйсгэхгүй, гадаадын байгууллага, захидал харилцаа нь бүгд англи хэл дээр явагддаг, гадны төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага байгаа. Ажилтнуудын хоорондын мэйлээс суурийн төлөөлөгчийг хассан, удирдлагын зүгээс цаашид үүнийгээ анхаарч ажиллаасай гэж бичгийн сануулга бүхий захидал илгээсэн, нэхэмжлэгч М.******* тодорхой зарим зүйлийг хүлээн зөвшөөрч удирдлагаас уучлалт гуйсан асуудал байгаа, энэ нь ажлаас чөлөөлөгдөх хэмжээнд ажлын байраа орхих хэмжээнд байсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр энэ процесс явагдсан тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргасан.

 

*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

*******а. Нэхэмжлэгч нь хариуцагчийн оноосон нэрийг байгууллага гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тусгасан байх боловч хариуцагчаас ирүүлсэн Монгол Улсад Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай зөвшөөрөл бүхий баримтад тус байгууллагын оноосон нэрийг хаант улсад төвтэй НЛМ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар гэжээ /хх-*******8/.

 

*******б. Хаант улсад төвтэй НЛМ төрийн бус байгууллагыг Монгол улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах зөвшөөрөлийг Гадаадийн иргэн харьяатын газраас 2025-6-20-ны өдөр олгосон байх бөгөөд тухайн гэрчилгээнд 2011-6-1-ны өдрийн А/255 тоот тушаалаар 3 жилийн хугацаагаар нээн ажиллуулахыг зөвшөөрсөн талаар дурдсан байх боловч талууд уг хугацаа сунгагдсан болохыг тайлбарлаж, маргаагүй /хх-*******8/ бөгөөд НЛМ гэх товчлол нь олон улсын байгууллагын англи нэр буюу нэрний товчлол болохыг тус тус тайлбарлаж, талууд маргаагүй.

*******в. Монгол дахь НЛМ байгууллага нь М.*******тэй дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар М.******* нь Улаанбаатар салбарын захиралаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, Хөдөлмөрийн гэрээ баримтаар тогтоогдож байна /хх--8/.

 

*******г. байгууллагын суурин төлөөлөгчийн 2025 оны ******* дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, байгууллагын хүний нөөцийн бодлогын 6.1.*******, 6.2.1, ажилтаны UB/AM-01 тоот хөдөлмөрийн гэрээ, ажилтаны 2025 оны ******* дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг тус тус үндэслэн Улаанбаатар салбар дахь Захиргааны захирал ажилтайн М.*******гийн хөдөлмөрийн гэрээг 2025 оны сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн байна /хх-*******0/.

 

*******д. Дээрх тушаалыг нэхэмжлэгч М.******* нь 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гардан авч /хх-*******0/ эс зөвшөөрч гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаснаар 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тус хорооны хуралдаан болж /хх-*******1-*******3/ 120 дугаартай тэмдэглэл гарсан, уг тэмдэглэлийг нэхэмжлэгч тал гардан авснаар 2025 оны дугаар сарын *******-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болон гомдол гаргах хугацааны талаар зохигч талууд маргаагүй болно /хх-******* хуудас арын нүүр/.

 

*******е. Монгол дахь байгууллагын дүрэм /хх-53-55/, суурин төлөөлөгчөөр -г томилсон удирдах зөвлөлийн хурлын 202*******-8-23-ны өдрийн тогтоол байна /хх-110/.

 

*******ё. байгууллагын удирдах зөвлөлийн 2025-*******-22-ны өдрийн ******* хурлын тэмдэглэлд ...2025-6-01-ний өдрөөс эхлэн Ховд салбарын захирал нь Улаанбаатар салбарын захилын үүргийн хавсран гүйцэтгэхээр тогтов гэж дурдсан /хх-113/,

[email protected]с [email protected]д илгээсэн цахим шуудан 2025-*******-30 гэж орчуулагдсан захидалд ...хүндэт нөхдөө, удирдах зөвлөлийн сүүлийн хурлын тэмдэглэлийг хавсралтаар явууллаа, шийдвэрийн талаар манай олон жилийн, найдвартай хамтран ажиллагч ******* УБ дахь салбарын захиргааны захирлаас чөлөөлөгдөхөөр боллоо. Бид түүний цаашдын ирээдүйд хамгийн сайн сайхныг хүсэж байна. онголд олон жилийн үр бүтээлтэй, мэргэжлийн ур чадвартай ажилласныг олон хүн дурсах болно. Түүнчлэн, түүний халуун дулаан, үнэнч байдлыг бид санагалзах болно... гэж /хх-116/,

[email protected]с [email protected]нд илгээсэн цахим шуудан 2025-*******-11 гэж орчуулагдсан захидалд ...эрхэм хүндэт Юустэйн Намсватн танаа, энэхүү имэйлээр ажлаас гарах хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Миний бие энэ сарыг дуустал НЛМ байгууллагад ажиллана. Ажлаас халагдахаас өмнө, миний бие таны тавьсан асуудалд хүндэтгэлтэй, үнэ зөвөөр хариулж байна. Юун түрүүнд би утсаар ярилаа. Түүнээс ямар нэг үл ойлголцол гарсан бол чин сэтгэлээсээ уучлахыг хүслээ. Баука бүр шоконд орж, бид нарын харилцаанд надад гомдсон зүйл юу ч байхгүй, хүндэтгэлгүй хандлага мэдрээгүй гэдгээ илэрхийлсэн. Харин ч тэрээр бидний /2015 оноос хойших/ 10 жилийн хамтын ажиллагаанд байнга талархаж байдгаа илэрхийлж, бидний харилцан итгэлцэл, халамж, байгууллагын эрхэм зорилгод үнэнч байдал дээр тулгуурлаж ирснийг дурдлаа. Тэрээр бид үргэлж нөхөрсөг, хүндэтгэлтэй, бие биеэ дэмжин ажиллаж ирсэн тухай ярьсан.

Удаах асуудалд, надад өгсөн сануулгыг тавьсан асуудлын талаарх өөрийн байр сууриа илэрхийлэх шударга боломж олгоогүйд хүндэтгэлтэйгээр энэхүү шударга бус шийдвэртэй санал нийлэхгүйгээ илэрхийлж байна. Энэ үйл явц нь өөрөө байгууллагын үйл ажиллагаанд бидний эрхэмлэдэг ил тод шударга байдлыг мөрдөөгүй. Миний гаргасан үйлдэл, хандлага нь мэргэжлийн ёс зүй, бие биеэ ойлгох, хамт олон болон хамтрагчдаа чин сэтгэлээс дэмжих зорилготой байсан. НЛМ байгууллагад ажиллах хугацаанд олж авсан туршлага, хамтын харилцаанд хувь хүнийхээ хувьд ямагт талархаж явдаг. Байгууллагын цаашдын хөгжил дэвшил, нийгэмд үзүүлэх эерэг нөлөө улам бүр өргөжихийг чин сэтгэлээсээ хүсэж, танд болон хамт олондоо ирээдүйн ажилд нь амжилт хүсье гэж /хх-1*******3/,

[email protected][email protected]нд илгээсэн цахим шуудан 2025-*******-1******* гэж орчуулагдсан захидалд ...таны ирүүлсэн захидалд талархаж байна. Таны НЛМ байгууллагад ажилласан олон жилийн хөдөлмөр, зүтгэлд бид гүнээ талархаж байна. Мөн ийм байдлаар төгсөж байгаад харамсаж байна. Өөрийн хариуцсан зарим ажлаа дуусгахын тулд дөрөвдүгээр сарыг дуустал ажиллах хүсэлтэй байгаад чинь талархаж байна гэж /хх-1**************/,

[email protected]с [email protected]нд илгээсэн цахим шуудан 2025-*******-15 гэж орчуулагдсан захидалд ...эрхэм хүндэт Юустэйн, бидний сүүлийн харилцсан захидалд дурдагдсан Хүний нөөцийн бодлогын 3.3.3, 3.3.6, 3..2 дахь заалтуудын талаар НЛМ байгууллагын ажил дуусгавар болгохоос өмнө тодруулга авмаар байна. Дээрх заалтуудыг нэлээн хэдэн удаа уншаад, үнэндээ сэтгэл гутарч, хувь хүнийхээ хувьд их гомдож хямарсан. Сануулгад үндэслэл болгосон заалтууд нь миний ажил хэрэгтээ баримталж, зорьж ажилладаг зарчим хандлага учраас миний зан байдал, эсвэл санаа зорилгыг огт харуулаагүй, намайг үндэслэлгүйгээр буруутгахыг хүссэн байна. Тиймээс үүссэн асуудлыг уг үндсийг бүрэн ойлгож, суралцах үүднээс танаас дараах зүйлсийн талаар тодруулга хүсэж байгаа тул тодорхой тайлбар өгнө үү гэж /хх-1*******5/,

[email protected][email protected]нд илгээсэн цахим шуудан 2025-*******-15 гэж орчуулагдсан захидалд ...хүндэт Чок, имэйл илгээсэнд баярлалаа. Энэ долоо хоногт оффист ажиллахгүй тул удахгүй холбогдох болно гэж /хх-1*******/,

[email protected][email protected]нд илгээсэн цахим шуудан 2025-5-02 гэж орчуулагдсан захидалд ...хүндэт *******, хариу бичилгүй удсанд уучлаарай, энэ талаар арай тодорхой тайлбарлая. Бид энэ асуудлыг бүх ажилтны цугларалтын үед жаахан ярилцсан. Өмнө нь миний хэлсэнчлэн, байгууллагын хүний нөөцийн бодлогоос эшилсэн заалтуудыг та бүрэн зөрчсөн гэсэн үг биш юм. Тэдгээрийг зөвхөн сануулгын агуулгыг тодотгох зорилгоор дурдсан болно. Хүний нөөцийн бодлогын 3.3.3 заалтыг дурдсан тухайд байгууллага нь мэргэжлийн түвшинд ажиллах гэсэн өгүүлбэрийн эхний хэсгийг л эшилсэн. Би өмнө нь танд хэлсэнчлэн би энэ заалтыг бүрэн гүйцэт ойлгоогүй байж магадгүй, мөн энэ нь таны хувцаслалттай ямар ч холбоогүй байсан. 3.3.6 болон 3..2 дугаар заалтын хувьд бичгээр өгсөн сануулгад дурдсанчлан, миний бодлоор та Баукагийн асуултад хариулахдаа үл хүндэтгэсэн байдлаар хандсан. Та миний нэр хүнийг Оистейны өмнө унагаасан нь надад хүндэтгэлгүй санагдсан. Мөн өмнө дурдсанчлан, таны зүгээс хариу өгөөгүй явдал нь сануулга өгөхөд нөлөөлсөн. Бусад ажилтнуудаас ямар нэгэн гомдол ирээгүй ч сануулга нь тухайн асуудалд таны хэрхэн хандаж байгаа бидний дүгнэлтэд үндэслэн миний болон удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр байлаа. Тодорхой хариу өгсөн гэж найдаж байна... гэж /ххх-1*******8/,

[email protected]с [email protected]-нд илгээсэн цахим шуудан 2025-5-2 гэж орчуулагдсан захидалд ...хүндэт Юустэйн, хариу өгч, байр сууриа дэлгэрэнгүй тайлбарлах цаг гаргасанд баярлалаа, ...миний зүгээс гаргасан зан байдал, харилцаатай холбоотой зарим үл ойлголцол гарсан байж болзошгүй гэж бодож байна. ...энэ тохиолдолд соёлын ялгаанаас үүдэн ямар нэгэн хүндрэл үл ойлголцол үүсгэсэн бол уучлалт хүсэж байна. Анхаарлгатай холбоотой асуудлыг хөндөн өмнө нь илгээсэн имэйлдээ дурдсанчлан би аль хэдийн Баукагаас биечлэн уучлалт хүссэн. Тэрээд надад хандан суурин төлөөлөгчид өөрийн байр суурийг тайлбарласан имэйл илгээнэ гэсэн. Мөн миний илгээсэн имэйлээс ямар нэг байдлаар хүндэтгэлгүй хандсан зүйл хараагүй гэж хэлсэн. Харин Остейн руу имэйл илгээснээ би харамсаж, уучлал хүсэж байна... гэж /хх-1*******9/,

[email protected]с [email protected]-нд илгээсэн цахим шуудан 2025-5-2 гэж орчуулагдсан захидалд ...эрхэм хүндэт суурин төлөөлөгч Юустэйн болон удирдах зөвлөлийн гишүүдэд, М.******* миний бие 2025-*******-11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор цахимаар өгсөн билээ. Харин энэ хүсэлтээс түр хугацаагаар татгалзаж, буцаан авч байна. Учир нь суурийн төлөөлөгч Юустэйний надад ирүүлсэн анхааруулгад дурдагдсан асуудлуудтай би санал нийлэхгүй байгаа бөгөөд эдгээр асуудалд нэг бүрчлэн тодорхой шударга шийдвэр гарсны дараа дахин ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана гэж /хх-150/,

[email protected][email protected]нд илгээсэн цахим шуудан 2025-5-2 гэж орчуулагдсан захидалд ...хүндэт чанцалсүрэн, имэйл болон сануулга илгээсэнд баярлалаа. Би танд өөр нэг имэйлээр хариу өгсөн байгаа. Мөн бид Увсад уулзах үед эдгээр асуудлуудын талаар биечлэн ярилцсан гэж ойлгож байсан. Танд илгээсэн бичгээр өгсөн анхааруулгын тухайд хэлэхэд тантай ярилцаж, таны үзэл бодлыг сонссоны дараа зарим зүйл н үнэн бус байсныг ойлгож, уг анхааруулгыг буцаан татаж байгаагаа мэдэгдье. Гэсэн хэдий ч та гурван долоо хоногийн өмнө өргөдлөө өгсөн бөгөөд би үүнийг хүлээн зөвшөөрч, албан ёсны тушаал гаргасан тул уг шийдвэрийг та эргүүлэн татах боломжгүй болсон. Мөн Улаанбаатар салбарын бүтэц энэ шийдвэртэй холбоотойгоор удирдах зөвлөлөөр хэлэлцэгдэж байгаа. УБ салбарын цаашдын тогтвортой байдал сайн зохицуулалтыг хангах үүднээс гаргасан шийдвэрүүдээ хэвээр үлдээх болно гэж /хх-151/,

[email protected]с [email protected]-нд илгээсэн цахим шуудан 2025-5-2 гэж орчуулагдсан захидалд ... шударгаар хэлэхэд бичгээр өгсөн анхааруулга нь намайг ажлаас гарах өргөдөл өгөхөд хүргэсэн үндсэн шалтгаануудын нэг байсан. Энэ асуудлын хүрээнд надад ХНБ-д заасан гомдлыг шийдвэрлэх журмын дагуу өөрийгөө бүрэн илэрхийлэх боломж олдоогүй нь сэтгэлзүйн дарамт учруулсан. Миний үзсэн ялгаварлан гадуурхалтыг мэдэрч, цаашид ийм төрлийн үл ойлголцол манай байгууллагад дахин бүү гараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэж /хх-152/,

[email protected][email protected]нд илгээсэн цахим шуудан 2025-5-5 гэж орчуулагдсан захидалд ...хэрэв та ажлаас гарах өргөдлөө өгөөгүй байсан бол, бид шинэчилж засварласан анхааруулгыг дахин хүргэх байсан гэдгийг тодорхой хэлмээр байна. Мөн таны зүгээс асуудлыг зөвхөн соёлын ялгаатай байдлаар тайлбарлаж байгаатай би санал нийлэхгүй. Та өөрөө энэ зүйлийг ойлгохгүй байгаа нь миний санаа зовоож байна. Түүнчлэн, энэ имэйлд манай байгууллагын өмгөөлөгчийг нэмсэнд харамсаж байна. Та хамгийн сайн мэдэж байх ёстой. Тэр бол байгууллагын хуульч болохоос таны хувийн өмгөөлөгч биш гэж /хх-153/,

[email protected]с [email protected]-нд илгээсэн цахим шуудан 2025-5-5 гэж орчуулагдсан захидалд ... таны санаа зовоож буй зүйлийг ойлгож хүлээж авсан бөгөөд цаашид хувийн болон мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлэхдээ анхаарч ажиллана, ...таны хэлсэн зүйлийг ойлгож байна, цаашид энэ тал дээр илүү анхаарах болно гэж /хх-15*******/ тус тус дурдсан байна.

 

Дээрх цахим захидал бүхий орчуулгыг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс орчуулгад маргахгүй гэж, тухайн орчуулга бүхий бичвэрт шар өнгийн тодруулгыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хийсэн болохыг тайлбарласан.

 

5. Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 15******* дүгээр зүйлийн 15*******.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 15*******.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, 158 дугаар зүйлийн 158.1-д дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 158.1.1-д энэ хуулийн 15*******.8-д заасны дагуу гаргасан гомдол гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасны дараа шүүхэд гаргасан байх тул дээрх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шаардах эрхийн хугацааг хэтрүүлээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримттай талууд маргаагүй гэж үзэв /хх-*******1-**************, 1-3/.

 

. Маргааны зүйл нь ажилтаны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2025 оны ******* дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаал байх бөгөөд уг тушаалын үндэслэлийн талаар шүүх дүгнэх ба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг шалгах бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй хууль зүйн факт бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.

 

8. Харин дээрх тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж, 9.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж тус тус зохицуулжээ.

 

9. Ажил олгогчийн зүгээс ажилтан М.*******гийн 2025 оны *******-р сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэл болгосон талаар дээрх тушаалд дурдсан /хх-*******0/.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан дугаартай хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч М.*******гийн эрхлэх ажил, албан тушаалын нэр нь УБ салбарын захирал байх бөгөөд суурин төлөөлөгчийн ерөнхий удирдлага дор ажил үүргээ гүйцэтгэх, түүний шууд удирдлага нь НЛМ Монгол байгууллагын суурин төлөөлөгч байна гэж харилцан тохиролцжээ /хх--8/.

 

11. Түүнчлэн байгууллагын дүрэмд зааснаар суурин төлөөлөгч нь НЛМ олон улсын байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа удирдах зөвлөлийн саналаар суурин төлөөлөгчийг томилон ажиллуулдаг байх бөгөөд удирдах зөвлөлийн 202******* оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор НЛМ норвегийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр Юустэйн Намсватныг томилсон /хх-110/, суурин төлөөлөгч нь тухайн байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна /хх-53-55/.

 

12. Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг ажилтаны санаачилгаар дуусгавар болгохоор тусгагдсан эсэх нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.******* нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтийг өөрөө гаргасан эсэх энэ талаар талууд хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.

 

13. Талуудын харилцан тохиролцож байгуулсан дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.2.1*******-т ажилтан ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд нэг сарын өмнө ажил олгогчид бичгээр мэдэгдэх, *******.2.1-д талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохоор тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч М.******* нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өөрийн шууд удирдлага болох суурийн төлөөлөгчид 2025 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр цахим шуудангаар илгээсэн үйл баримтад талууд маргаагүй /хх-1*******3/.

 

1*******. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж зохицуулсан.

 

15. Нэхэмжлэгч М.******* нь 2025 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр ажлаас гарах хүсэлтээ албан ёсоор хүргүүлж, энэ сарыг дуустал ажиллах тухайгаа хүсэлтэд дурдсан байна.

 

16. Дээрх үйл баримтаас үзэхэд, ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар ажил олгогчид цахим хэлбэрээр мэдэгдснээр ажил олгогч байгууллагын суурийн төлөөлөгч 2025 оны ******* дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар М.*******г ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн шууд удирдлага болох суурин төлөөлөгчид ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ цахимаар илэрхийлсэн, үүнтэй холбоотой хариуцагч байгууллагын удирдах зөвлөлийн 2025-*******-22-ны өдрийн ******* хурлаар 2025-6-01-ний өдрөөс Ховд салбарын захирал нь УБ салбарын захиралын үүргийг хавсран гүйцэтгэхээр, хариуцагч байгууллагын ажилтануудын цахим хаягт 2025-*******-30-ны өдөр М.******* ажлаас чөлөөлөгдсөн талаар суурин төлөөлөгч мэдэгдсэн, удирдах зөвлөлийн 2025-5-26-ны өдрийн *******-р хурлаар УБ салбарын бүтэц өөрчлөлттэй холбоотой мөнгөн гүйлгээний журамд оруулсан өөрчлөлтийн талаар хэлэлцэж баталсан үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй /хх-113, 115, 116/.

 

1. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн 2025-*******-11-ний өдрийн цахим захидалд энэ сарыг дуустал ажиллах талаараа дурдсан, ажил олгогчоос түүний санал хүсэлтийг хүлээн авсан талаараа 2025-*******-1*******-ний өдрийн цахим шууданд хариу мэдэгдсэн байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хугацааг ажилтан, ажил олгогчтой тохиролцсон гэж үзэхээр байна.

 

18. Харин нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ түр хугацаагаар татан авах, суурийн төлөөлөгчийн надад ирүүлсэн анхааруулгад дурдагдсан асуудлуудтай санал нийлэхгүй байгаа бөгөөд эдгээр асуудалд нэг бүрчлэн тодорхой шударга шийдвэр гарсны дараа дахин ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана гэх агуулга бүхий хүсэлтээ ажил олгогчид мөн цахим шуудангаар 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр илэрхийлсэн байна.

 

19. Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр ажилтан М.******* ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө илэрхийлснээр ажил олгогчоос 2025 оны *******-р сарын 28-ны өдөр тоот тушаал гарсан байх бөгөөд энэхүү ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан тул нэхэмжлэгч М.*******-н нэхэмжлэлийн шаардлага нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан байгууллагад холбогдох суурин төлөөлөгчийн 2025 оны ******* дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5-д зааснаар М.*******-н гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ