Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/21

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Хохирогч *******а /цахим/, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүг Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн 2025/ЦТ/579 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******агийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2518005370581 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 

үүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн арын гол сумын ******* багийн нутаг дэвсгэрт Тоёота prius ******* маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1 “жолооч...замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж тээврийн хэрэгслийн бүхээгт зорчиж байсан - эрүүл мэндэд Тh4 нугалмын их биеийн урд дээд гадаргууд сэлтэрсэн 7, 8, 9, 10 нугалмуудын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, хуйхны хүндэвтэр хохирол, *******агийн эрүүл мэндэд зүүн дунд чөмгийн ясны дунд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

овогт - тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд үүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 493,244 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд олгож,

шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч - болон *******а нар нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч *******а давж заалдах гомдолдоо:

... Миний бие - овогтой нь 2025 оны 07-р сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн арын гол суманд найзуудтайгаа хамт явж байх үед жолооны үнэмлэхгүй ******* автомашины жолоог шилжүүлснээс болж осол гарсан. Ослын үед би арын суудалд сууж явсан бөгөөд ослын улмаас баруун хөлийн түнх мултарч, зүүн хөлийн дунд чөмөг хугарч, баруун дал цуурсан учир өнөөдрийг хүртэл хэвтрийн дэглэм сахиж, хөдөлгөөн хийх боломжгүй байна.

Эмчилгээний зардалд нийтдээ ойролцоогоор 4,000,000 төгрөг зарцуулсан бөгөөд баримттай 1,482,720 төгрөг байгаа. Мөн ээж маань 2 сар орчим намайг асарч, ажил хийж чадаагүй. Цаашдын эмчилгээний зардал ч ямар хэмжээнд гарах нь тодорхойгүй байна.

Хэрэв би энэ осолд өртөөгүй бол энэ жил БНХАУ-д суралцахаар төлөвлөсөн байсан. Гэвч ослын улмаас суралцах боломжгүй болж, өнөөдрийг хүртэл хэвтрийн дэглэм баримтлан асаргаанд байх шаардлагатай болсон нь миний сэтгэл зүйд маш том дарамт, хүнд цохилт боллоо.

2025 оны ******* сарын *******-ний өдрийн 2025/ЦТ/579 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор: “... 5. Иргэний хуулийн 513.1 /Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй/ дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 9,493,244 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд олгож,

үүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч - болон . нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай..” гэж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”.

үүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “40.1.инжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана”, Сэтгэцийн шинжилгээ хийх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “инжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ахлуулсан "сэтгэц судлал" үндсэн мэргэшил эзэмшсэн, шүүхийн сэтгэц судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн 2-оос доошгүй шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй баг шинжилгээ хийнэ”.

Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно” гэж заасан байхад хэргийн мөрдөн байцаалтын явцад сэтгэцэд минь учирсан хохирлыг тогтоолгох ажиллагаа хийгээгүй. Иймд миний бие гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хавсралт: Гомдол 2 хувь, 2025 оны ******* сарын ******* -ний өдрийн 2025/ЦТ/579 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар хавсаргав... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч ******* ирүүлсэн тайлбартаа:

Анхан шатны шүүх хохирогчийн эдлэх ёстой эрхийг зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй гэж үзэж байна. үүхээс хохирогч -, нарыг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгож дүгнэлт гаргуулах хүсэлтээ иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь шүүхийн шатанд энэ талаар хүсэлт гаргаагүй бөгөөд жич нэхэмжлэх эрх нь хуулиараа нээлттэй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй хэвээр нь үлдээж өгнө үү.

Жич: үүгдэгч ******* миний зүгээс анхан шатны шүүх хурлын дараа хохирогч *******ад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн даатгалын санд төлөх 7,695,2******* төгрөгийг 2025.*******.14-ний өдөр төлсөн. мөн хохирогч -д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд гарсан эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр 2025.*******.24-ны өдөр 1,700,000 төгрөгийг тус тус төлсөн 2 ш баримтыг тайлбарт хавсаргав./

Би УБ хотод суралцдаг тус өдөр хичээлтэй байгаа учраас биечлэн оролцох боломжгүй мөн өмгөөлөгч тус өдөртэй давхцан Сэлэнгэ аймаг Сайхан суманд шүүх хуралтай байгаа тул биднийг оролцуулахгүй шүүх хуралдаан явуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* саналдаа

2025 оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байгаа. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын дагуу, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч *******агийн сэтгэл санааны хохирлын зэргийг тогтоогоогүй шүүхийн шийтгэх тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас сэтгэл санаанд учирсан хор уршгийн зэргийг тогтоолгох гомдлыг гаргасан. Тийм учраас анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******а: Саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу үйл баримтуудыг тогтоосон. Мөн хохирол, хор уршгийг тогтоосонтой холбоотой баримтыг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Уг шийтгэх тогтоолоор *******агийн биед учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шүүх эрүүгийн хуулийг  ноцтой зөрчиж хохирогчийн эрх ашгийг хязгаарласан зүйл байхгүй. Хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

үүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн арын гол сумын ******* багийн нутаг дэвсгэрт Тоёота prius ******* маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.7, 12.1-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж тээврийн хэрэгслийн бүхээгт зорчиж байсан -, *******агийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

үүгдэгч ******* холбогдох 2518005370581 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр,  гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг болон эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхээр хангах, тэдгээрийг хариуцвал зохих этгээдийг тогтоох зэрэг ажиллагаануудыг бүрэн хийгээгүй байна гэж гэж үзээд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн 2025/ЦТ/579 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тухайлбал:

Тоyота prius ******* маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч оос “... дүү - жолооны үнэмлэхтэй тул автомашинаа өгч явуулсан.” гэж мэдүүлжээ. /хх-47 тал/8

Улмаар - уг тээврийн хэрэгслийг дахин өөр хүнд дамжуулан өгснөөс зам тээврийн осол гарсан байна. Иймд иргэн - тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалган тодруулах хэрвээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийг жолоодуулж Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-р зүйлийн б/-д заасан заалтыг зөрчсөн асуудал байгааг эсхүл иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд автомашиныг шилжүүлж өгч явуулсан байдал байгаа эсэхийг мөрдөгч, прокурор, шүүх анхаарч үзээгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 болон 499.4-д “ Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол  бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. “ мөн ” өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэх заалтуудыг үндэслэн Тоyота prius ******* маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч түүний дүү - нарыг иргэний хариуцагчаар татаж шалгаагүй,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох зорилгоор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгон хохирлыг буруутай этгээдэд хариуцуулах ажиллагаануудыг хийгээгүй зөрчлүүд хэрэг хянан шийдвэрлэх үед тогтоогдлоо.

Давж заалдах шатны шүүхээс прокурор болон анхан шатны шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохын зэрэгцээгээр давж заалдах журмаар гаргасан хохирогч *******агийн гомдлыг хүлээн авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн 2025/ЦТ/579 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч *******агийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                           Б.МАНЛАЙБААТАР