Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

У.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00184 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, гийн *******, хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, гийн ******* нарт холбогдох, 

Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах нэгж талбарын дугаартай, 1000 м2 газар, хашаа, байшин, 2 ширхэг шавран амбаар, нэг граашыг хариуцагч Г.*******, түүний эхнэр Д.******* нарын хууль бус эзэмшилээс чөлөөлж, тухайн газар, хашаа, байшинд 2 жил 4 сар амьдарсаны түрээсийн төлбөрт 2,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч У.*******д холбогдох, У.*******гоос 14,154,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

 1.1. У.******* миний бие 2018 оны 9 дүгээр сард Г.*******, түүний эхнэр Д.******* нарт Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах нэгж талбарын дугаартай, 1000 м2газар, хашаа, байшин, 2 ширхэг шавран амбаар, нэг граашыг 7,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Гэхдээ бид хоорондоо худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулаагүй. Амаар ярьж тохиролцсон. Хариуцагч Г.Мөнхтулгынх 2019 оны 8 дугаар сард Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах тухайн хашаанд буусан бөгөөд өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл байж байгаа. Манай хашаанд бууснаас нь хойш би хашааны мөнгөө байнга нэхэхэд надад мөнгийг өгнө гэж хэлээд яваад байдаг байсан.

1.2 2020 онд эхний ээлжинд 500,000 төгрөг ямар ч байсан олоод өгчихөө, мөнгөний шаардлага гарч байна гэж хэлснээс хойш хэд хоногийн дараа Г.Мөнхтулгын эхнэр Д.******* 500,000 төгрөг байнаа ирж ав гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би Ховд аймгийн ******* сумын Баянсай гэх газраас машинтай яваад очиход мөнгө байхгүй, хүнд зээлчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь буцах бензиний мөнгө олоод өгчих гэсэн чинь 100,000 төгрөг бэлнээр өгсөн.

1.3 Энэ хашаа, байшингийн мөнгө гэж надад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Одоо Г.Мөнхтулгыг гэр бүлийн хамт миний хашаа, байшинг чөлөөлж өгөө би өөр хүнд зарж борлуулмаар байна гэж хэлдэг боловч миний хашаа, байшинг чөлөөлж өгөхгүй байна. Манай байшин гэрчилгээ байхгүй.

1.4 Миний хашаа, байшинд хариуцагч Г.******* нь гэр бүлийн хамт 2019 оны 8 дугаар сараас эхлэн амьдарч эхэлсэн буюу 2 жил 4 сар амьдарсан байна. Манай Ховд аймагт 1000 м2 хашаа, байшинг түрээслэхэд сарын үнэлгээ тэд байна гэж жишиг болсон, хэвшсэн, тогтсон ханш байдаггүй буюу зах зээлийн зарчмаараа түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хоорондын тохиролцоогоор явдаг юм байна. 2019 оны 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл миний хашаа байшинд амьдарч надад нэг ч төгрөг төлөөгүй тул би миний хашаа байшинд амьдарсны зохих төлбөрийг гаргуулмаар байна. би Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах нэгж талбарын дугаартай, 1000 м2 газар, хашаа, байшин, 2 ширхэг шавран амбаар, нэг граашны сарын төлбөрийг 100,000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 2 жил 4 сар буюу 28 сар миний хашаа байшинд амьдарч байна. 28 сарыг 100,000 үржүүлэхээр 2,800,000 төгрөг болж байна.

1.5 Иймд Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах нэгж талбарын дугаартай, 1000 м2 газар, хашаа, байшин, 2 ширхэг шавран амбаар, нэг граашыг хариуцагч Г.*******, түүний эхнэр Д.******* нарын хууль бус эзэмшилээс чөлөөлж, тухайн газар, хашаа, байшинд 2 жил 4 сар амьдарсаны түрээсийн төлбөрт 2,800,000 төгрөгийг хариуцагч Г.******* түүний эхнэр Д.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: 2018 оны 09 сард Иргэн У.*******, түүний эхнэр Ц.Мядгаа нартай харилцан тохиролцож Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах 3 ширхэг шавран амбаар, 1 ширхэг грашын зориулалтаар баригдсан мөн шавран граш, 1 ширхэг байшин зэргийг хашааны газрын хамт 5,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон.

2.2 Дээрх 3 ширхэг амбаарын 1 ширхэг амбаарыг У.******* гуайнх тодорхойгүй хугацаанд өөрсдөө ашиглах бөгөөд суллаж өгсөний дараа дахин нэмж 1,000,000 өгөөрэй гэсэн. Бид анх ярилцахдаа эхний ээлжинд тус газарт хашаа барина, дараа нь байшин засварлана, түүний дараа дээрх хөрөнгүүдийн үнэ буюу худалдах, худалдан авах гэрээнийхээ төлбөрийг өөрсдийн санхүүгийн боломжоороо цувуулан төлөхөөр амаар тохиролцож, дээрх хөрөнгүүдийг хүлээж авсан. /Энэ асуудлыг У.******* хүлээн зөвшөөрсөн/

2.3 Уг газрын хойд хэсэгт иргэн М.Одхүүгийн, урьд хэсэгт иргэн Ш.Сүхбаатарын, иргэн Л.Отгонжаргал нарын хамар хашааны айлуудын шавран блокон хашаатай, Баруун хэсэг зүүн хэсгүүддээ хашаагүй бөгөөд баруун хэсэгт хуучин шавран блокон хашаа нурж, хүн малын хөлөөр маш их хог, шавар, шороо бутарсан хогтой байсан. Зүүн хэсэгт 1 ширхэг шавран амбаар байсан бөгөөд мөн хашаагүй задгай газар байсан.

2.4 Бие засар газар болон бохирын усны нүх нь эрүүл ахуйн болон аюулгүй байдлын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй байсан бөгөөд амбаарууд, байшингийн өнцөг булан зэрэг газруудад маш их хог, хүний баас, архины шилний хагархай зэрэг хог ихтэй хүний явган зам газар байсан.

2.5 Түүнээс хойш сар гаруйгийн хугацаа өгнөрсний дараа У.*******гийн гуайн эхнэр Ц.Мядгаа гэдэг хүн хөдөөнөөс утсаар ярж хүүхдүүд 5 000 000-д зөвшөөрөхгүй байна, 7 000 000-р ав гэхэд бид зөвшөөрсөн.

2.6 Улмаар 2019 оны 08 дугаар сард У.*******той ярилцсанаараа тухайн газрын баруун, зүүн хэсэгт хашаа барьж, нэг машин элс ачиж, гэрийн бүүр засаж 08 дугаар сарын 28-нд гэрээ нүүлгэж ирж буусан. Яг энэ хугацаанд У.******* ирж 1 ширхэг амбаар, 1 ширхэг граш, байшингаа суллаж өгсөн, зүүн хэсэгт байрлах амбаарлуугаа ачаагаа зөөсөн. У.******* нь өөрөө засвар хийж, хашаа барихыг хүлээн зөвшөөрсний үкдсзн дззр дараах ажлууд хийгдсэн. Үүнд:

2.7 Бид хашаа барихдаа дараах ажлуудыг хийсэн бөгөөд хашаа барихдаа УАЗ фургон машины чиргуүлээр хагарсан блокны хог, бусад хогийг цэвэрлэн 8 удаа ачиж цэвэрлэн баруун хэсэгт 35 метр газарт шинээр хундаам тавьж, шургааг модыг цементээр бөхлөн суулгаж банзан хашаа татсан. Мөн газрын зүүн хэсэгт 11 метр газарт блокон хашаа барьж, 13 метр газарт мөн банзаар хашаа татаж, том, жижиг дааман гаргасан.

2.8 Мөн хуучин бие засах газар, бохирын усны нүхний онгорхой газруудад шороо ачиж зөөж асгаж тэгшлэн, шинээр бохирын усны нүх, бие засах газрын нүх ухуулж, хогны хашлага зэргийг хийсэн.

2.9 ширхэг шавран амбаар, грашын дээвэр цоорхой нүх гарч унасан байсныг нүхийг цаас төмрөөр бөглөж шавар асгаж дээврүүдийг янзалсан.

Энэ ажпуудыг хийж байх явцад У.******* нүдээр үзэж, гоё цэвэрхэн хашаа боллоо гэж хэлж, зарим үед хөдөөнөөс ирсэн үед манайхаар хонож өнжин явдаг байсан.

2.10 Байшин 1995 онд анх баригдсанаас хойш засвар үйлчилгээ хийгдээгүй, 4 ширхэг цонх нь хагархай, төмрөөр хаасан, дээвэр цөмөрсөн, хана урд хэсэгтээ нурсан байсан.

2.11 2019 оны 09 дүгээр сард иргэн Ц.Энхтөрөөр элс, ус, шороо, цемент, багаж хэрэгслийг нь бүрэн бэлтгэн өгч байшингийн гадна засварыг хөлсөөр хийлгэсэн.

2.12 Мөн оны 10 дугаар сарын эхэн үед иргэн Ш.Жаргалдалайгаар мөн хөлсөөр 3 ширхэг шинэ вакум цонхыг суулгуулсан.

2.13 2020 оны 05 дугаар сард хашааны зүүн хэсэгт гэрийн хуучин шалны модоор 3x3 метр хэмжээтэй ишигний хашаа, хашааны булан ашиглан 7x8 харьцаатай ямааны хашаа барьсан.

2.14 2020 оны 06 дугаар сараас эхлэн байшингийн дотор талд бүрэн засвар хийлгэж, гадна фассад, дээврийн төмрийг будаж, өрөөнүүдийн шалыг шинээр цементээр цутгаж, хананы шаврыг бүрэн хусаж, шинээр өнгөлгөе хийж, замаск татаж, таазыг шинээр хийж, гэрлийн мантаж, ханан пийшин, дээд нуруу хүртэл нь улаан тоосгоор өрүүлэх зэрэг дотор талын засварыг бүрэн эхээр нь иргэн Ц.Авирмэдээр хийлгүүлсэн. Мөн өөрсдөө цаг наргүй гар бие оролцон засварыг хийлцсэн. Байшинд засвар хийлгэж дуусаад 2020 оны 08 дугаар сарын 24-нд байшинд орсон. Энэ үед У.******* ирээд байшинд гоё засвар хийлгээд хашаа, байшин маань сайхан болжээ, удаахгүй мөнгөө өгөөрэй гэж хэлсэн, бид ч тэгнэ өгнө гэж хэлсэн.

2.15 Энэ үед У.******* нь мөнгөний хэрэг гарлаа 500 000 төгрөг өг гэхэд зохицуулаад өгнө гэж хэлсэн нь үнээн, ингээд 100 000 төгрөг л байна, та авч байхуу гэхэд зөвшөөрч бэлнээр авсан. Ингээд 2021 оны 06 дугаар сард 2 000 000 төгрөг байна авч бай гэхэд У.******* бүрэн авна гээд аваагүй, мөн оны 07 дугаар сард дахин 3 000 000 төгрөг байна авч бай гэхэд мөн У.******* мөн л аваагүй бүрэн л авна гэж хэлсэн.

2.16 Ингээд 2021 оны 11 дүгээр сард У.******* хүүхэд гадаад руу явах гэж байна, одоо мөнгөө өгөөрэй гэсэн, бид тэгье гээд 3 000 000 төгрөг өгөхөөр болсон боловч амьдралын шаардлага тулгарч мөнгөө бүрдүүлж өгч чадаагүй.

2.17 Энэ мөчөөс хойш У.*******гийн эхнэр Ц.Мядтаа нь удаа дараа утсаар ярж байшин суллаж өгөхийг шаардаж, ёс бус үгээр хэлж жирэмсэн эхнэрийг минь дарамталсан.

Бид 2 уучлалт гуйж мөнгийг тань заавал өгнө, хугацаа өгөөч гэж маш их гуйсан.

2.18 Иймээс бид хашаа барьсан болон, байшин засварлахад гарсан хөрөнгө санхүү, хөлс хөдөлмөр, цаг хугацаа их зарцуулсан тул өмнө нь ярилцаж тохиролцсоноороо мөнгөө өгөөд өөрийн эзэмшилд авах хүсэлтээ гаргаж байна. Худалдаж авсан газар дээрх хашааны барилга дутуу, маш их засвартай байшин, амбаарууд байсан бөгөөд хашаа барих, байшин, амбаарын дээврийн цоорхой бөглөж, шавар асгасан, хог зайлуулах, хуучин бие засах газар, бохирын усны нүх битүүлж, тэгшлэх, дахин шинээр гаргах зэрэг ажилд 14 гаруй сая төгрөг зарцуулсан.

2.19 Хэрэв У.******* гуай хашаа барьж, байшин бүрэн засварласны дараа төлбөрийг төлөхөөр хугацаа тогтоож, хойшлуулж байснаа эс хүлээн зөвшөөрч, албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тохиолдолд бид хашаа барих, байшин засварлах болон бусад ажилд гарсан зардлаа нэхэмжилж сөрөг нэхэмжпэл гаргах болно.

2.20 Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг түрээслэхээр тохиролцоогүй тул түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.1 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ...2018 оны 09 сард Иргэн У.*******той харилцан тохиролцож Ховд'аймгийн ******* сумын ******* багт байрлах 3 ширхэг шавран амбаар, 1 ширхэг грашын зориулалтаар баригдсан мөн шавран граш, 1 ширхэг байшин зэргийг хашааны газрын хамт 5,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон.

3.2 Дээрх 3 ширхэг амбаарын 1 ширхэг амбаарыг У.******* гуайнх тодорхойгүй хугацаанд өөрсдөө ашиглах бөгөөд суллаж өгсөний дараа дахин нэмж 1,000,000 өгөөрэй гэсэн.

Бид анх ярилцахдаа эхний ээлжинд тус газарт хашаа барина, дараа нь байшин засварлана, түүний дараа дээрх хөрөнгүүдийн үнэ буюу худалдах, Уудалдан авах гэрээнийхээ төлбөрийг өөрсдийн санхүүгийн боломжоороо цувуулан төлөхөөр амаар тохиролцож, дээрх хөрөнгүүдийг хүлээж авсан. /Энэ асуудлыг У.******* хүлээн зөвшөөрсөн/ Уг газрын хойд хэсэгт иргэн М.Одхүүгийн, урьд хэсэгт иргэн Ш.Сүхбаатарын, иргэн Л.Отгонжаргал нарын хамар хашааны айлуудын шавран блокон хашаатай, Баруун хэсэг зүүн хэсгүүддээ хашаагүй бөгөөд баруун хэсэгт хуучин шавран блокон хашаа нурж, хүн малын хөлөөр маш их хог, шавар, шороо бутарсан хогтой байсан.

3.3 Зүүн хэсэгт 1 ширхэг шавран амбаар байсан бөгөөд мөн хашаагүй задгай газар байсан.

3.4 Бие засах газар болон бохирын усны нүх нь эрүүл ахуйн болон аюулгүй байдлын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй байсан бөгөөд амбаарууд, байшингийн өнцөг булан зэрэг газруудад маш их хог, хүний баас, архины шилний хагархай зэрэг хог ихтэй хүний явган зам газар байсан.

3.5 Түүнээс хойш сар гаруйгийн хугацаа өгнөрсний дараа У.*******гийн гуайн эхнэр Ц.Мядгаа гэдэг хүн хөдөөнөөс утсаар ярж хүүхдүүд 5 000 000-д зөвшөөрөхгүй байна, 7 000 000-р ав гэхэд бид зөвшөөрсөн. Улмаар 2019 оны 08 дугаар сард У.*******той ярилцсанаараа тухайн газрын баруун, зуун хэсэгт хашаа барьж, нэг машин элс ачиж, гэрийн буур засаж 08 дугаар сарын 28-нд гэрээ нүүлгэж ирж буусан. Яг энэ хугацаанд У.******* ирж 1 ширхэг амбаар, 1 ширхэг граш, байшингаа суллаж өгсөн, зүүн хэсэгт байрлах амбаарлуугаа ачаагаа зөөсөн. У.******* нь өөрөө засвар хийж, хашаа барихыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр дараах ажлууд хийгдсэн. Үүнд:

3.6  Бид хашаа барихдаа дараах ажлуудыг хийсэн бөгөөд хашаа барихдаа УАЗ фургон машины чиргүүлээр хагарсан блокны хог, бусад хогийг цэвэрлэн 8 удаа ачиж цэвэрлэн баруун хэсэгт 35 метр газарт шинээр хундаам тавьж, шургааг модыг цементээр бөхлөн суулгаж банзан хашаа татсан. Мөн газрын зүүн хэсэгт 11 метр газарт блокон хашаа барьж, 13 метр газарт мөн банзаар хашаа татаж, том, жижиг дааман гаргасан.

3.7 Мөн хуучин бие засах газар, бохирын усны нүхний онгорхой газруудад шороо ачиж зөож асгаж тэгшлэн, шинээр бохирын усны нүх, бие засах газрын нүх ухуулж, хогны хашлага зэргийг хийсэн.

3.8 2 ширхэг шавран амбаар, грашын дээвэр цоорхой нүх гарч унасан байсныг нүхийг цаас төмрөөр бөглөж шавар асгаж дээврүүдийг янзалсан.

Энэ ажпуудыг хийж байх явцад У.******* нүдээр үзэж, гоё цэвэрхэн хашаа боллоо гэж хэлж, зарим үед хөдөөнөөс ирсэн үед манайхаар хонож өнжин явдаг байсан.

3.9 8x10 харьцаатай шавран байшин 1995 онд анх баригдсанаас хойш засвар үйлчилгээ хийгдээгүй, 4 ширхэг цонх нь хагархай, төмрөөр хаасан, дээвэр цөмөрсөн, хана урд хэсэгтээ нурсан байсан.

3.10 2019 оны 09 дүгээр сард иргэн Ц.Энхтөр дутуу орхиод явсан тул Ц.Авирмэдээр гүйцээж хийлгэхэд элс, ус, шороо, цемент, багаж хэрэгслийг нь бүрэн бэлтгэн өгч байшингийн гадна засварыг хөлсөөр хийлгэсэн.

3.11 Мөн оны 10 дугаар сарын эхэн үед иргэн Ш.Жаргалдалайгаар мөн хөлсөөр 3 ширхэг шинэ вакум цонхыг суулгуулсан.

3.12 2020 оны 05 дугаар сард хашааны зүүн хэсэгт гэрийн хуучин шалны модоор 3x3 метр хэмжээтэй ишигний хашаа, хашааны булан ашиглан 7x8 харьцаатай ямааны хашаа барьсан.

3.13  2020 оны 06 дугаар сараас эхлэн байшингийн дотор талд бүрэн засвар хийлгэж, гадна фассад, дээврийн төмрийг будаж, өрөөнүүдийн шалыг шинээр цементээр цутгаж, хананы шаврыг бүрэн хусаж, шинээр өнгөлгөө хийж, замаск татаж, таазыг шинээр хийж, гэрлийн мантаж, ханан пийшин, дээд нуруу хүртэл йь улаан тоосгоор өрүүлэх зэрэг дотор талын засварыг бүрэн эхээр нь иргэн Ц.Авирмэдээр хийлгүүлсэн. Мөн өөрсдөө цаг наргүй гар бие оролцон засварыг хийлцсэн. Байшинд засвар хийлгэж дуусаад 2020 оны 08 дугаар сарын 24-нд байшинд орсон. Энэ үед У.******* ирээд байшинд гоё засвар хийлгээд хашаа, байшин маань сайхан болжээ, удаахгүй мөнгөө өгөөрэй гэж хэлсэн, бид ч тэгнэ өгнө гэж хэлсэн.

3.14 Энэ үед У.******* нь мөнгөний хэрэг гарлаа 500 000 төгрөг өг гэхэд зохицуулаад өгнө гэж хэлсэн нь үнээн, ингээд 100 000 төгрөг л байна, та авч байхуу гэхэд зөвшөөрч бэлнээр авсан.Мөн У.******* нь 2019 оны 10 сарын 17-нд айлын найранд ороод ирлээ хэмээн ирж хонохдоо гэрт шээж эрдэнэт хивс, хөнжил зэргийн үнийг өгөх мөнгөнөөсөө хасаж тооцьё гэж авч явсан.

 3.15 Ингээд 2021 оны 06 дугаар сард 2 000 000 төгрөг байна авч бай гэхэд У.******* бүрэн авна гээд аваагүй, мөн оны 07 дугаар сард дахин 3 000 000 төгрөг байна авч бай гэхэд мөн У.******* мөн л аваагүй бүрэн л авна гэж хэлсэн.

3.16  2021 оны 11 дүгээр сард У.******* хүүхэд гадаад руу явах гэж байна, одоо мөнгөө өгөөрэй гэсэн, бид тэгье гээд 3 000 000 төгрөг өгөхөөр болсон боловч амьдралын шаардлага тулгарч мөнгөө бүрдүүлж өгч чадаагүй.

3.17 Энэ мөчөөс хойш У.*******гийн эхнэр Ц.Мядгаа нь удаа дараа утсаар ярж байшин суллаж өгөхийг шаардаж, ёс бус үгээр хэлж жирэмсэн хүнийг дарамталсан. Бид 2 уучлалт гуйж мөнгийг тань заавал өгнө, хугацаа өгөөч гэж маш их гуйсан.

3.18 Эхнэр Ц.Мядгаа нь нөхөр У.*******г гэрт шээсэн тухай хүнд хэлсэн, ламаас асуусан зэргээр дарамталж хүүхдүүдээр чинь гаран шүү хэмээн утсаар дарамталсан.

3.19 Улсын гэрчилгээгүй байшин худалдаж, үл хөдлөх хөрөнгүүдийг түрээслэхээр тохиролцоогүй тул түрээсийн төлбөр болох 2,800,000 төгрөг нэхэмжилсэнийг нотлох баримт байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй.

3.20 Иймд хариуцагч Ц.Мядгаа орой бүр утсаар ярж байшингаас гар, суллаж өг гэх дарамтыг хүүхдүүд маань сонсож, утсан дээр ирсэн месежийг уншиж шилжилтийн насны охин, 5 дугаар ангийн хүүхэд хоёр маань хичээлдээ явахгүй сэтгэл санааны маш их дарамтанд орсон. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, өсөж хүмүүжих зэрэгт сөргөөр нөлөөлсөн хүүхдүүдийнхээ болон жирэмсэн би ургаа эрүүл саруул тайван амгалан орчин нөхцөлд байж тээхэд хохируулж шөнө бүр нойргүй хоносон болон сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар мөн хүсэлтээ гаргаж байна.

3.21 Иймд хашаа барьсан, байшин засварласан зэрэг гарсан зардал болох 14,154,050 сая төгрөгийг зарцуулсаныг хариуцагч У.*******гоос нэхэмжилж байна... гэжээ.

4.1 Нэхэмжлэгч У.******* нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа ....Хариуцагч У.******* миний бие Г.*******, Д.******* нарын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу 14,154,050 төгрөгийг төлөх боломжгүй. Яагаад гэвэл тухайн үнийн дүнд байшин засварлах, хашаа барих боломжгүй. Манай байшингийн шалны банзаар хашаа барьсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ

5 .Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00184 дугаар шийдвэрээр

5.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 108 дугаар зүйлийн 108.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******, Д.******* нарын хууль бус эзэмшлээс Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах нэгж талбарын дугаартай, 1000 м2 газар, хашаа, байшин, 2 ширхэг шавран амбаар, нэг грашыг чөлөөлөх тухай шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох 2,800,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож

5.2 Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Г.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч бөгөөд хариуцагч У.*******д холбогдох Хашаа барьсан, амбаар, байшин засварласан зэрэг ажилд гарсан зардал болох 14,154,050 төгрөгийг У.*******гоос гаргуулах-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож

5.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үнэн болж чадаагүй.Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой биш байхад буруу тайлбарласан.

6.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газар нь өмчлөлийн газар биш 6 хүний хамтран эзэмшлийн газар байсан. Энэ тал дээр хариуцагч өмнө нь мэдээгүй шүүх дээр анх мэдсэн. Тухайн газар дээрх байшин нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй бөгөөд хэний өмчлөл, эзэмшлийн газар болох нь тогтоогдоогүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан ганцхан нэхэмжлэгч *******гийн өмч мэтээр нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.3 Хэрэгт авагдсан газрын гэрчилгээгээр У.******* дундаа хамтран эзэмших эрхтэй этгээд байх бөгөөд шүүх өмчлөх эрхийн зохицуулалтыг хэрэглэхээс гадна энэ эрхийг бусад этгээдийн зөвшөөрөлгүй ганцаараа хэрэгжүүлэх эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

6.4 Хариуцагч нар тухайн газар хашаа байшинг худалдаж авч байна гэж ойлгон 14 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн бөгөөд тухайн мөнгийг У.******* ганцаараа хариуцах боломжгүй гэж үзэж хамтран эзэмшигч нар байшингийн өмчлөг эзэмшигч мөн эсэхийг тогтоох шаардлагатай байна.

6.5 Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00184 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.    

ХЯНАВАЛ:

            7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Г.*******, Д.******* нарт холбогдуулан Ховд аймгийн ******* сумын Цэнхэр багт байрлах хашаа, байшинг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2 жил 4 сар амьдарсан түрээсийн төлбөр 2,800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 0058813 дугаартай 1000м2 газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгсөн бөгөөд уг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

9. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа  “2018 оны 9 дүгээр сард У.******* болон түүний эхнэр Ц.Мядгаа нартай харилцан тохиролцож Ховд аймгийн ******* сумын Цэнхэр багт байрлах 3 шавран амбаар, 1 шавран граж, 1 байшин зэргийг газрын хамт 5,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Анх ярилцахдаа төлбөрийг өөрсдийн санхүүгийн боломжоороо цувуулан төлөхөөр тохиролцож, дээрх хөрөнгүүдийг хүлээж авсан. Сарын хугацаа өнгөрсний дараа У.*******гийн эхнэр Ц.Мядгаа хөдөөгөөс утсаар ярьж, хүүхдүүд 5,000,000 төгрөгт зөвшөөрөхгүй байна, 7,000,000 төгрөгөөр ав гэхэд нь бид зөвшөөрсөн. Бид У.*******гийн хуучин хашаа, амбаар байшинг засварлахад 14 гаруй сая төгрөг зарцуулсан. 2021 оны 7 дугаар сард 3,000,000 төгрөг өгөхөөр болоход У.******* аваагүй, бүрэн авна гэх хэлсэн. 2021 оны 11 дүгээр сард У.******* одоо мөнгөө өгөөрэй гэхэд бид тэгье гээд 3,000,000 төгрөг өгөхөөр болсон ч амьдралын шаардлага тулгарч мөнгөө өгч чадаагүй. Энэ мөчөөс хойш У.*******гийн эхнэр Ц.Мядгаа нь удаа дараа утсаар ярьж, байшин суллаж өгөхийг шаардсан. Бид хоёр уучлалт гуйж мөнгийг заавал өгнө, хугацаа өгөх талаар ярьсан, одоо мөнгөө өгөөд өөрийн эзэмшилдээ авах хүсэлтээ гаргаж байна. Үл хөдлөх хөрөнгүүдийг түрээслэхээр тохиролцоогүй тул түрээсийн төлбөрийг төлөхгүй” гэжээ.

10. Хариуцагч нар “У.*******гийн хуучин хашаа, амбаар байшинг засварлахад 14 гаруй сая төгрөг зарцуулсан” гэх үйл баримтыг нотлох зорилгоор 11 ширхэг гэрэл зургийг шүүхэд гарган өгчээ. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 8 дугаар сард гэрээ нүүлгэж уг хашаанд бууснаас хойш хашаа барьсан, амбаар, байшин засаж сайжруулсан зэрэг ажилд зарцуулсан 14,154,050 төгрөгийг У.*******гоос нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч У.******* хүлээн зөвшөөрөхгүй, хашааг манай байшингийн шалны банзаар барьсан, хашаа, амбаар, байшинг засварлахад ийм хэмжээний мөнгө зарцуулах боломжгүй гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба шүүх татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  

11. Анхан шатны шүүх “маргаан бүхий граж, амбаар, хашаа байшингийн доорх газрын эзэмшигч нь У.******* болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний арын хуудасны хамтран эзэмшигчдийн бүртгэлд Ц.Мядагням, Ц.Уянгатуул, Ц.Дөлгөөнтуул, Ц.Солонготуул, Ц.Болортуул, У.Болорчимэг нарын 6 хүний нэр бүртгэгдсэн байх ба нэхэмжлэгч У.******* нь бусдыг хууль бус эзэмшлээс нэхэмжлэлд дурсан эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бусад хамтран эзэмшигч нарын хуульч ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй. Хэдийгээр У.******* нь граж, амбаар, хашаа байшин зэрэг хөрөнгүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй нь түүнийг тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхгүй гэж үзэх нь шударга бус байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Ховд аймгийн ******* сумын Цэнхэр багт байрлах нэгж талбарын дугаартай 1000м2 газар, хашаа, байшин, 2 ширхэг шавран амбаар, 1 ширхэг гражийг чөлөөлөх тухай шаардлагыг хангаж, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул 2 жил 4 сар амьдарсны түрээсийн төлбөр 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн “газар эзэмших эрхийн гэрчилгээгээр У.******* нь уг газрыг дундаа хамтран эзэмших эрхтэй байх бөгөөд шүүх өмчлөх эрхийн зохицуулалтыг хэрэглэхээс гадна энэ эрхийг бусад этгээдийн зөвшөөрөлгүй ганцаараа хэрэгжүүлэх эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ” гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг судалбал: Анхан шатны шүүх У.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй боловч Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй буюу хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна. 

13. Тухайлбал Иргэний хуулийн 112 дугаар зүйлд эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих, 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж, 112.2 дахь хэсэгт “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй” гэж хуульчилсан байна.

14. Хэдийгээр нэхэмжлэгч У.*******д маргаан бүхий граж, амбаар, хашаа байшин зэрэг хөрөнгүүдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй боловч тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газрыг эхнэр хүүхдүүдийн хамт эзэмшдэг, түүнчлэн тэдгээр хөрөнгүүд нь нэхэмжлэгч У.*******гийн өмч мөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч У.******* нь дээрх хөрөнгүүдийг хариуцагч Г.*******д худалдсан бөгөөд хашаа байшин зэргийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр талууд 2019 оны 8 дугаар сард тохирсон нь хэргээс хөтөлбөргүй тогтоогджээ. Үүнээс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас хашаа, байшин зэргийн үнийг төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан болон анхан шатны шүүх хуралдаанд гарсан тайлбараар тогтоогдсон байна.

15. Тухайлбал хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...байшинд засвар хийлгэж дуусаад 2020 оны 8 дугаар сарын 24-нд байшинд орсон. Энэ үед У.******* ирээд байшинд гоё засвар хийлгээд хашаа байшин маань сайхан болжээ, удаахгүй мөнгөө өгөөрэй гэж хэлсэн, бид ч тэгнэ өгнө гэж хэлсэн. 2021 оны 6 дугаар сард 2,000,000 төгрөг байна авч бай гэхэд У.******* бүрэн аваагүй, мөн оны 7 дугаар сард дахин 3,000,000 төгрөг авч бай гэхэд мөн У.******* аваагүй бүрэн л авна гэж хэлсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сард У.******* хүүхэд гадаад руу явах гэж байна, одоо мөнгөө өгөөрэй боловч амьдралын шаардлага тулгарч мөнгөө бүрдүүлж өгч чадаагүй. Энэ мөчөөс хойш У.*******гийн эхнэр Ц.Мядгаа нь удаа дараа утсаар ярьж, байшин суллаж өгөхийг шаардсан. Бид хоёр уучлалт гуйж мөнгийг заавал өгнө, хугацаа өгөх талаар ярьсан, одоо мөнгөө өгөөд өөрийн эзэмшилдээ авах хүсэлтээ гаргаж байна” гэжээ.

16. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хашаанд гэрээ нүүлгэж буусан үеэс хойш 2 жил 4 сар, хашаа байшинд засвар, засан сайжруулалт хийж дууссан үеэс хойш 4 сарын хугацаанд хашаа байшин зэргийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, худалдсан эд хөрөнгөө буцаан авахыг шаардсан нь үндэслэлтэй байна.

17. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

18. Анхан шатны шүүх өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг хэрэглэхдээ хариуцагч нар нэхэмжлэгчийн эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшээгүй, харин худалдах-худалдан авах гэрээний үндсэн  дээр эзэмшиж байгаад худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс, тодруулбал худалдаж авсан эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүйгээс худалдагч нь гэрээнээсээ татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.2 дах хэсгийг маргааны үйл баримтад хэрэглэж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөө буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

19. Харин нэхэмжлэгч буюу гэрээнээсээ татгалзсан эд хөрөнгө худалдагч нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас буюу хариуцагчаас шаардах эрхтэй боловч уг шаардах эрхийн үндэслэлээ баримтаар нотлоогүйгээр түрээсийн төлбөрт тооцно гэх 2.800.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

20. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “******* нь уг газрыг дундаа хамтран эзэмших эрхтэй байх бөгөөд шүүх өмчлөх эрхийн зохицуулалтыг хэрэглэхээс гадна энэ эрхийг бусад этгээдийн зөвшөөрөлгүй ганцаараа хэрэгжүүлэх эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00184 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 108 дугаар зүйлийн 108.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.2-т заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар  хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР