Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 307/ШШ2026/00411

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2026/00038/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***** байрлах,  Л ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, И.Н/утас *******/-т холбогдох,

 

33,824,970.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Л ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

33,824,970.42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч И.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Идэрнасан Нандинчимэг нь 33,776,970.42 төгрөгийг 2026 оны 02 сарын 25 наас эхлэн 24 сарын хугацаанд буюу 2028 оны 01 сарын 25-ны дотор сар бүр 1,409,373.7 төгрөгөөр төлж барагдуулна. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Охариуцагчийн хариу тайлбартаа танилцаад ирүүлсэн хүсэлтдээ:

... хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч би зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л ХК нь хариуцагч И.Нт холбогдуулан 33,824,970.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч И.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,824,970.42 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-наас эхлэн 24 сарын хугацаанд буюу 2028 оны 01 сарын 25-ны дотор сар бүр 1,409,373.7 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Л ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Нт холбогдох 33,824,970.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч И.Н нь нэхэмжилж байгаа 33,824,970.42 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-наас эхлэн 24 сарын хугацаанд буюу 2028 оны 01 сарын 25-ны дотор сар бүр 1,409,373.7 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,075 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 163,537.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 163,537.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА