Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2026/00695

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:307/2025/00425/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (Дархан салбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* овгийн Г******* А******* (утас: *******)-д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 9,581,901 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******,

Хариуцагч Г.А*******,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Г.А******* нь тус байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 4102364725 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 3.2 хувийн хүүтэй, 13,500,000 төгрөгийг авсан. Зээлдэгч нь зээлийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 256 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд манай зүгээс удаа дараа утсаар холбогдон, гэрийн хаяг болон ажлын хаягаар очиж зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг болтол төлөлт хийгээгүй байгаа тул Г.А*******гаас үндсэн зээл 8,485,774.79 төгрөг, зээлийн хүү 899,706.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,419.52 төгрөг, нийт 9,581,901 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

“Зээлдэгч болон нэхэмжлэгч талаас харилцан тохиролцож 9,581,901 төгрөгийг 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд, сар бүрийн 25-ний өдөр 1,368,843 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.А*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 9,581,901 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заасан.

3.Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд эвлэрлийн гэрээнд:

“Зээлдэгч болон нэхэмжлэгч талаас харилцан тохиролцож 9,581,901 төгрөгийг 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд, сар бүрийн 25-ний өдөр 1,368,843 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

5.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 168,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон                                                                                                               

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 9,581,901 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт “...хариуцагч нь 9,581,901 төгрөгийг 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд, сар бүрийн 25-ний өдөр 1,368,843 төгрөгөөр хуваан төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 168,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИ