| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2514000000406 |
| Дугаар | 2026/ДШМ/19 |
| Огноо | 2026-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/19
******* холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Н.Зулаа ;
Хохирогч: ******* өмгөөлөгч Л.Батбаяр /цахимаар/
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2026 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 2026/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******аас гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 214000000406 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, казак үндэстэн, Ус хангалтын саперчин мэргэжилтэй, ******* дүгээр цэргийн ангид ******* ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сумын дугаар баг, -- тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой (РД:БЮ91**************1, иргэний бүртгэлийн дугаар 8019726199)
2. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* дүгээр граш дотор хохирогч үл ялих зүйлээс болж маргасны улмаас түүнийг цохиж баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 40 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.-д зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүгдэгч ******* миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Хохирогч 202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр ажил дээрээ маргалдаж, түүнээс болоод нэг нэгнийгээ заамдалцаж аваад миний цээж хэсэг рүү нэг удаа цохиод би ******* зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон над руу чулуу шидсэн үйл баримт болсон. ******* биед 88 дугаартай шинжээчийн дүгнэлтээр....баруун доод үүдэн нэг дүгээр шүдний сулрал, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдсоноос миний хувьд баруун доод үүдэн нэгдүгээр шүдний сулрал гэмтлийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь: би ******* зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон харин уруул амруу нь ерөөсөө цохиогүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл гэвэл шүдний гэмтлийг зөвхөн шүдний дэлгэмэл зургаар тодорхойлох бөгөөд тархины рентген зургаар тодорхойлох боломжгүй. Шүүх хуралдаанд шинжээч эмч тайлбарлахдаа дэлгэмэл зураг авах шаардлагагүй байсан би өөрөө гараараа тэмтэрч үзэхэд түүний шүд хөдөлсөн эмзэглэлтэй байсан тиймээс хөнгөн гэмтэл тогтоогдсон нь үндэслэлтэй гэж байсан. Хэргийн бусад оролцогчид, шүүгдэгч нь шинжээч эмч шиг Батболдын шүдийг тэмтэрч үзэх боломжгүй тул эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, зөвхөн дэлгэмэл зургаар түүний шүд суларсан эсэхийг тогтоох тул шүүх хуралд миний болон өмгөөлөгчийн мэтгэлцэх эрх хязгаарлагдсан гэж үзэж байна.
Тиймээс 24 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа буюу ******* биед дахин шинжээч томилж шүдний дэлгэмэл зураг авхуулах ажиллагааг хийж өгнө үү....“ гэжээ.
. Прокурор Н.Зулаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр гарааш дотор хохирогч Р.Батболдтой үл яллах зүйлээс болж маргасны улмаас түүнийг цохиж, баруун доод үүдэнд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бичүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож, түүнийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 24 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил байхгүй. Шүүгдэгчид оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон үндэслэл бүхий байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа бөгөөд хохирогчийн зүгээс нөгөө шүдний талаарх баримтаар цуглуулан Иргэний хэргийн шүүхэд хандана гэсэн байдалтай байгаа гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн оролцогчид эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр өөрт холбогдсон хэргээ шийдвэрлүүлэх эрхтэй. Тэгэхээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн амыг ангайлгаад шүдийг нь шинжээч эмч шиг үзэх боломж байхгүй. Яагаад бидний мэтгэлцэх эрхийг хязгаарлаж байгаа юм гэхээр дэлгэмэл зургийг нь аваад өгчихсөн байх юм бол суларсан юм уу, үгүй юу гэдгийг илэрхий харж байна. Гэтэл зураг шаардлагагүй гэж улсын яллагчаас тайлбарлаж байна. Шүүх хуралдаанд орсон шинжээч эмч нь шүдний гэмтлийг дэлгэмэл зургаар зургаар тодорхойлдог гэдгийг өөрөө хэлж байсан. Тухайн үед харин би мэдрэхүйгээрээ мэдрээд үзчихсэн учраас дэлгэмэл зураг шаардлагагүй байсан гэж шинжээч эмч тайлбарлаж байсан. Тэгээд ганцхан шинжээч эмчийн бүрхэг дүгнэлтээр шүд суларсан байна гэдэг ганцхан хүний үзлэгээр ингэж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад шийдвэрлэж болохгүй. Хохирогч өөрөө анхан шатын шүүх хуралдаан дээр урьд нь шүдний зураг авхуулж байсан гэж хэлж байсан. Анхан шатын шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 60 хоног хэргийг буцаагаад, ирэхэд дэлгэмэл зураг ч байхгүй, дахин шинжээчийн дүгнэлт гараагүй, яг ямар байсан хэвээрээ ирсэн. Тэгээд энэ асуудлыг шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс яриад байсан боловч анхан шат шүүх дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас авхуулаад шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин шинжээч томилж өгөөч гэдэг хүсэлт, гомдлыг шат, шатад нь гаргаад явж байсан асуудал байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн мэтгэлцэх байдал, эрх яаж зөрчигдөж байгаа юм гэхээр шинжээч шиг хохирогчийн шүдийг тэмтрээд үзэж чадахгүй. Мөн улсын яллагч чадахгүй, шүүгдэгч чадахгүй. Тэнд юу хэрэгтэй байсан юм бэ гэхээр яагаад нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэж байгаа юм бэ. Үнэхээр хохирогчийн баруун доод шүдний сулрал нь байсан юм уу эсвэл үгүй юу гэдэг нь зөвхөн дэлгэмэл зургаар тодорхойлогдоно. Шүүгдэгчийн хэлж байгаа зөв. Юм хөгжчихсөн байхад гараараа товшиж, тэмтэрч үзчихээд шинжээчийн дүгнэлт гаргаад байж байдаг. Ийм эргэлзээтэй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал дээр зургийг нь аваад, хийгээд өгчихсөн байх юм бол ямар нэгэн маргаан гарахгүй. Тийм учраас Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 1 сарын 1-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа буюу Р.Батболдын биед дахин шинжээч томилж, шүдний дэлгэмэл зураг авхуулах ажиллагааг хийлгүүлж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь 202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* дүгээр гарааш дотор хохирогч үл ялих зүйлээс болж маргасны улмаас түүнийг цохиж баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд : “.... нь чам шиг өмхий казакт удирдуулж ажиллахгүй, чамайг Баянхонгор аймагт гишгэх газаргүй болгон гэх зэргээр хэл амаар доромжилсон, тэрнээс болж бид хоёр барилцаж аваад нэг нэгнийгээ заамдалцаад хэн нь түрүүлж цохисноо санахгүй байна, миний цээжин хэсэг рүү нэг удаа цохиод би ******* зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд нэг нэгнийгээ тавилцаад цааш яваад сагсны шийтийн орчим очсон чинь над руу удаа чулуу шидэхэд нэг нь оноогүй, нэг чулуу нь зүүн талын бөөр хэсэгт оносон, нөгөө нь баруун гарын ар хэсэгт оносон. Тэгээд цагдаа дуудаж цагдаа нар ирсэн. Эхний зодоон цохион дээр бид хоёроос өөр хүн байгаагүй, чулуу шидэлцэж байхад ирсэн, дараа нь Дагвабазар ирсэн. Би шүд ам руу нь цохиогүй. Би гэгчийн шүд рүү цохиогүй, би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна дахиж шинжилгээ томилуулмаар байна...”(хх94-9);
Шүүгдэгч ******* анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт:“...хэлэх зүйлгүй...” гэв. (хх192 );
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд: “...******* хувцсаа сольсон орж ирээд урд машин тэргэнд юм хийж байна, гарч хий пизда минь гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь чи яахаар чаддаггүй юм гэхээр нь чи хүнийг пизда ахуугаар нь дуудаж юм хийлгэдэг хэн юм гээд хоорондоо маргалдахад миний зүүн талын шанаа болон шүд рүү цохисон, би ******* руу хоёр удаа чулуу шидсэн тэгэхдээ оносон үгүйг би мэдэхгүй байна, мөн намайг хэд хэдэн удаа боосон тэгээд ална гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед хэрүүл маргаан хийж байхад хажууд хүн байгаагүй. бид хоёр байсан, дараа нь ******* намайг боож байхад ирээд салгасан. Дараа нь Дагвабазар харагдаж байсан. Би хоёр удаа чулуу шидсэн нь үнэн гэхдээ оноогүй, би ын халдсан зүйл байхгүй. салгахаас өмнө миний шүд болон шанаа хэсэг рүү цохисон байсан. Миний шүдийг янзлаад өгчихвөл надад санал гомдол байхгүй(хх*******-11);
Хохирогч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “...202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр ******* цаг 0 минутын үед *******тай маргаад түүнд цохиулсан. Гараараа миний ирүү, зүүн нүдний хажуу хэсэг рүү, дагз руу цохисон. Тэрнээс болж урд үүдэн шүд хөдөлсөн байгаа, халуун юм уухаар сийгээд өвддөг. Өөрөө 2, хоногийн дараа яриад шүдний эмнэлэг байгаа та тэнд очоод янзлуулчих би мөнгө төгрөгийг нь өгье гэж байсан. Та Улаанбаатар хот руу яваад эмчлүүлээд ир гэж байсан сүүлдээ би таны шүдэнд хүрээгүй гээд ийм асуудал болоод явж байгаа. Урд машин янзалж байна гээд над руу задрангуй хэлэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс болж маргаан болсон ...”(хх192),
Шинжээч Т.Энхжин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “...202 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэх хүнд үзлэг хийсэн байна...., ...би үзлэгээрээ баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл гэж үзсэн байна. Энэ нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс хоёр удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энэ шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байна. Энэ нь цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдалд нөлөөлөхгүй гэж үзсэн байна...”(хх19)
Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд: “...тухайн ангийн байрлах тавиулан буюу авто машины граашид ыг сууж байхад ******* нь очоод ыг засвар хийж байгаа машин дээр оч гэхэд нь чи муу хар хасаг намайг удирддаг болоо юу гээд уурлаад барилцаад авахаар нь би боль гээд дундуур нь ороод салгасан. Тэгсэн нь граашаас гараад харуулын байрны урд талд газраас чулуу аваад ******* руу шидсэн. Тухайн чулуунууд нь *******ын гар болон хавирга хэсэгт оносон.Тэгээд нь *******ыг муу халтар хасаг минь чамайг ажлаас чинь халуулна гээд үглээд байсан. Тэгсэн ******* нь чиний насан дээр ийм байдаггүй юм даа гээд байсан. Тэгсэн Батболд нь цагдаа дуудаад байсан...”(хх16);
Гэрч П.Дагвабазарын мөрдөн байцаалтын шатанд: “...намайг очиход Батболд хоёрын биед ил харагдах гэмтэл шарх сорви юу байгаагүй тэгэхээр нь би хоорондоо маргасан гэж ойлгосон. Би ирээд удаагүй цагдаа нар ирээд аваад явсан. Хэзээ хойно нь би аас юу болсон талаар асуухад Батболдыг нэг цохисон. Тэгсэн Батболд гурван чулуу авч шидээд хоёр нь оноод нэг нь оноогүй гэхэд би чи зүгээр үү гэхэд би зүгээр гэж хэлсэн...” (хх19-20);
Шинжээч Б.Намсрайн мөрдөн байцаалтын шатанд: “...дээрх тогтоолд хавсаргагдаж ирсэн мөрдөгчийн нэмэлт шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолд заагдсан бичиг баримтууд нь 202 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээч Т.Энхжингийн гаргасан 88 дугаартай дүгнэлтэд 202 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген зургийн хариу бүрэн тусгагдсан байсан. Энэ нь шинжилгээний тухай хуулийн 19.1.-т заасан Шинжээчийн шинжилгээ хийхээр томилогдохоос өмнө хийсэн шалгалтын материал тухайн хэрэг үүсэх үндэслэл болсон бол дахин шинжилгээ хийхгүй гэж заасан байдаг, үүнийг баримталж нэмэлт шинжилгээ хийлгүй буцаасан....”(хх161-162);
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 202 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаарт шинжээчийн: “...1.******* биед баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.(хх0-1),
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 202 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийн 6 дугаар шинжээчийн: “....*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” (хх-42) зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон байна гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 40 нэгж буюу 40,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүхэд ... Хэргийн бусад оролцогчид, шүүгдэгч нь шинжээч эмч шиг Батболдын шүдийг тэмтэрч үзэх боломжгүй тул эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, зөвхөн дэлгэмэл зургаар түүний шүд суларсан эсэхийг тогтоох тул шүүх хуралд миний болон өмгөөлөгчийн мэтгэлцэх эрх хязгаарлагдсан гэж үзэж байна... ******* биед дахин шинжээч томилж шүдний дэлгэмэл зураг авхуулах ажиллагааг хийж өгнө үү....“ агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинэлэн судлахад:
Хохирогч У.Батболдын “...202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр би өглөө ******* цаг ажил дээрээ нэгдчихээд...”, хувцсаа сольсон орж ирээд урд машин тэргэнд юм хийж байна, гарч хий пизда минь гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь чи яахаараа чаддаггүй юм гэхээр чи хүнийг пизда наахуугаар нь дуудаж юм хийлгэдэг хэн бэ гээд хоорондоо маргалдаад миний зүүн талын шанаа болон шүд рүү цохисон, би руу 2 удаа чулуу шийдсэн...”(хх9-11);
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийн: 202 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “...Батболд гэх хүнд үзлэг хийсэн байна...”,”...үзлэгээрээ баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл гэж үзсэн байна. Энэ нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс хоёр удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”(хх19-194);
Шүүгдэгч *******ын202 оны ******* дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт”... бид хоёр барилцалдаж аваад нэг нэгнийхээ заамдалцаад хэн нь түрүүлж цохисноо санахгүй байна...”(хх9) зэрэг мэдүүлэг зэргээс дүгнэхэд дээрх үйл баримт 202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр болсон, 202 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шинжээч эмч хохирогчийн биед биет үзлэг хийснээр баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдсон тул ******* биед дахин шинжээч томилж, шүдний дэлгэмэл зургийг заавал авхуулах шаардлагагүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ын давж заалдах шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 2026/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Л.НЯМДОРЖ